Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2015/00327

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  оршин суух, эмэгтэй,  регистрийн дугаартай, ******* овогт ******* хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 06 дугаар сарын 23 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чингис оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1962 онд төрсөн. 1977 оноос хойш эцэг эхтэйгээ хамт мал маллаж ирсэн. Миний хөдөлмөрийн дэвтрүүдийг нээхдээ ******* овогтой *******, ******* овогтой  гэж буруу зөрүү бичсэнээс болж нэрийн зөрүү үүссэн тул миний 1970 болон 1980 оны хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь *******н *******лхам мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар *******ын иргэний үнэмлэхний хуулбар, ХАА-н нэгдлийн гишүүний 1970 болон 1980 оны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 онй 11 сарын 24 ний өдрийн 1002 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, *******ын нэрний талаар болон ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ******* мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

ХАА-н нэгдлийн гишүүний 1970 оны хөдөлмөрийн дэвтэрт *******н *******, 1980 оны хөдөлмөрийн дэвтэрт *******н гэж тус тус бичигдсэн байдал нь иргэний үнэмлэхэд бичигдсэн *******н *******лхам гэх өөрийн нь нэртэй зөрүүтэй бичигдсэн байх боловч иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрүүдэд бичигдсэн төрсөн он, сар өдөр, эцгийн нэр зэрэг байдлыг бичсэн нь өөр хоорондоо тохирсон байна.

ХАА-н нэгдлийн гишүүний 1970, 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь ******* мөн болох талаар мэдүүлсэн гэрч ******* мэдүүлэг зэргийг үндэслэн ХАА-н нэгдлийн гишүүний 1970, 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******н *******лхам мөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар ХАА-н нэгдлийн гишүүний 1970, 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******н *******лхам мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгр, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ