| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2015/00314/И |
| Дугаар | 131/ШШ2015/00328 |
| Огноо | 2015-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2015/00328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: оршин суух, эрэгтэй, регистрийн дугаартай, ******* овогт ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг 2015 оны 07 дугаар сарын 01 ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чингис нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1971 онд МХЗЭ илгээлтээр Баянцагаан сумын 2 дугаар багт малчнаар ажиллаж байгаад 1973 онд цэрэгт яваад 1976 онд халагдан ирж 1980 онд туслах үйлдвэрийн бригадад ажиллаж, 1980-1983 онд уурийн зуухны слесарь хийж байгаад 1983-1993 онуудад тус сумын нэгдлийн нярваар ажиллаж байсан байдлаа тогтоолгохын хүссэн. Би 1990-2000 онуудад ажиллаж байсан байдлаа нөхөн тооцолтын хуулиар нөхөн тооцуулсан тул 1991 оны 11 дүгээр сараас 1993 онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгохгүй, нотлох баримт ч байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар *******ы иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 06 сарын 08 ны өдрийн 319 дугаар албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа,*******ы МҮЭ-ийн гишүүний 466296 дугаар бат илэрхийлэх, Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1971 оны 06 дугаар сарын 03 ны өдрийн 71 дүгээр 1978 оны 02 сарын 28 ны өдрийн 8 дугаар, 1982 оны 06 сарын 4 ний өдрийн 25 дугаар, 1991 оны 05 сарын 01 ний өдрийн 15 дугаар тушаалууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь 1971 оноос 1991 онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтээ багасгасан байна.
******* нь1971 оны 06 дугаар сарын 03 ны өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад ямаачнаар ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилогдож байсан Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1971 оны 06 дугаар сарын 03 ны өдрийн 71 дүгээр тушаал, 1972-1973 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн бичсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 06 сарын 08 ны өдрийн 319 дугаар албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаагаар тогтоогдсон байна.
******* нь 1978 оны 02 дугаар сарын 28 ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 30 ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдэлд барилгачин, уурын зуухны слесарь, нярав зэрэг ажлуудыг хийж байсан болох нь 1981-1991 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн бичсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 06 сарын 08 ны өдрийн 319 дугаар албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаагаар
Мөн төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй барилгын бригадад барилгачнаар томилсон тухай Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1978 оны 02 сарын 28 ны өдрийн 8 дугаар тушаал, уурын зуухны слесараар томилсон тухай Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1982 оны 06 сарын 4 ний өдрийн 25 дугаар тушаал, аж ахуйн нярваар томилсон тухай мөн нэгдлийн даргын 1991 оны 05 сарын 01 ний өдрийн 15 дугаар тушаалууд, 1983-1990 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд түүний авч байсан сарын цалин болон сар бүрийн татварыг тэмдэглэсэн *******ы МҮЭ-ийн гишүүний 466296 дугаар бат илэрхийлэх зэрэг бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* 1971 оны 06 дугаар сарын 03 ны өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад ямаачнаар,
1978 оны 02 дугаар сарын 28 ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 30 ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдэлд барилгачин, уурын зуухны слесарь, нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч ******* нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ