| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 1923001360090 |
| Дугаар | 2023/ДШМ/07 |
| Огноо | 2023-02-10 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2023/ДШМ/07
У.*******, Д.******* нарт холбогдох
хэргийн талаар
аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,
Прокурор Н.*******
Шүүгдэгч У.*******, Д.*******
Шүүгдэгч У.*******ын өмгөөлөгч Э.*******
Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Б.*******
Хохирогч Ж.*******
Хохирогчийн өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 1 дугаар сарын 06-ны өдрийн 0/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч У.*******, түүний өмгөөлөгч Э.*******, хохирогч Ж.******* нарын давж заалдах гомдлоор У.*******, Д.******* нарт холбогдох 19001090 дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 06-ны өдөр аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний мэргэжилтэй, ******* сумын д ажилтай, ам бүл , ийн хамтаар аймгийн сум баг 1 дугаар байр тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын , одон зэрэг төрийн дээд болон бусад салбарын шагналаар шагнуулж байсан, цолтой, , хэрэг хариуцах чадвартай, овогт н *******, Регистрийн дугаар:
. Монгол улсын иргэн, оны 09 дүгээр сарын 0-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний мэргэжилтэй, аймгийн эмнэлгийн Мэс заслын тасагт ажилтай, ам бүл , , хүүхдийн хамтаар аймгийн сум баг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Монгол Улсын Эрүүл мэндийн болон бусад салбарын шагналаар шагнуулж байсан, цолтой, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******, Регистрийн дугаар:
Шүүгдэгч У.******* нь 019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 019 оны 08 дугаар сарын 19-ний өдрүүдэд түлэгдэлтийн улмаас мэс заслын тасагт хэвтэн эмчлэгдэж байсан Д.гийн эмчлэгч эмчээр ажиллаж эмчилгээ хийхдээ “Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношилгоо эмчилгээний удирдамж”-н Түлэгдэлт, түлэнхийн өвчнийг эмчлэх, оношлох удирдамжийн заалтуудыг зөрчиж гийн түлэнхийн зэргийг үнэлээгүй, өвчтөнийг 019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс гаргахдаа цаашид баримтлах дэглэм, заавар зөвлөмж, үргэлжлүүлэн авах тусламж үйлчилгээний талаарх тэмдэглэл, эмнэлгээс гарах үеийн дүгнэлтийг эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэл хөтлөөгүй, өвчтөнийг эмнэлгээс гаргахдаа эмнэл зүйн үзлэгийг дутуу хийсэн, зовуурь шаналгааг дутуу үнэлсэн буюу сүүлийн хоног халуурсан байгааг үнэлээгүй зэргээр өвчний оношийг олж чадаагүй, оношлоогүй эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.******* нь 019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 019 оны 08 дугаар сарын 19-ний өдрүүдэд түлэгдэлтийн улмаас мэс заслын тасагт хэвтэн эмчлэгдэж байсан Д.гийн эмчлэгч эмчээр 019 оны 08 дугаар сарын 06-наас 16-ны өдрүүдэд эмчилгээ, үйлчилгээ хийхдээ “Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношилгоо эмчилгээний удирдамжийн заалтуудыг зөрчсөн, өвчний түүхэнд “... Өгзөг, хоёр хөлийг хамарсан дугаар зэргийг түлэгдэлт гээд хувийг бичээгүй, өвчтөнийг цээж гэрэлд харах, гематологи, биохимийн шинжилгээнээс өөр шинжилгээ хийгдээгүй буюу холбогдох удирдамжид заасан түлэгдэлтийн үед хийх шинжилгээг бүрэн бүрдүүлээгүй, эмнэл зүйн үзлэг дутуу хийсэн, зовуурь шаналгааг дутуу үнэлсэн, өвчний оношийг олж чадаагүй, оношлоогүй, өвчтөний эмчлэгч эмчээр ажиллаж байхдаа албан томилолтоор өөр газарт ажиллах үедээ зохих журмын дагуу өвчтөнөө хүлээлгэж өгөөгүй эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх:
1. аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
. Шүүгдэгч овогт н *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ын эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6., 6.4-т зааснаар шүүгдэгч У.*******д 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгийн торгох ялаас 10.950.000 төгрөгийг дүйцүүлэн хасаж шүүгдэгчийг торгох ялаас чөлөөлж,
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******д оногдуулсан эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс тоолж,
6. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.******* шүүгдэгчээс хохирогч амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал 6.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич эрхтэй болохыг дурдаж,
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогчийн өвчтөний түүхийг 19001090 дугаартай хэрэгт хавсаргаж,
9. Шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч У.******* тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж,
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.*******ын давж заалдах гомдлын агуулга:
Миний бие У.******* нь хүний эрүүл энхийн төлөө амьдралынхаа 6 жилийг зориулахдаа өөрийн оюун санаа, хөдөлмөр хүч бүхнээ дайчилж ирсэн. Өвчтөн Д.д мөн адил эмчлэгч эмч ******* болон ээлжийн сувилагч, жижүүр эмч нарынхаа хамтаар эмчилгээ үйлчилгээ үзүүлж түлэгдэлтийг эдгээсэн.
Өвчтөнд эмчилгээ хийснээр түлэгдэлт эдгэрч арьс нөхөн төлжсөн, ямар нэгэн идээ буглаа үүсээгүй хүндрэл болоогүй байсан. Энэ үр дүн нь тухайн үед надад төдийгүй эмчлэгч эмч, сувилагч нар, өвчтөний эцэг, эх зэрэг ойр байсан хүмүүст ил тодорхой байсан.
Иймээс ч 019 оны 08 сарын 16-ны өдөр өвчтөний ээж эмнэлгээс гармаар байна гэсэн хүсэлтийг эмчлэгч эмч *******т гаргасан байсан. Энэ талаар тэр үед эмчлэгч эмч ******* надад хэлэхэд нь урд өдөр сахиур хүүхдийг дарж унасан асаргаа сувилгаа тааруу байсан тул түр байлгая гээд эмнэлэгээс гаргаагүй юм. Ингээд 019 оны 08 сарын 17, 18-ны өдрүүдэд амралтын өдрүүд учир жижүүр эмч эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байсан. Би 019 оны 08 сарын 19-ний өглөө тойрон үзлэг хийхэд өвчтөний биеийн байдал хэвийн, урд шөнө бага хэмийн халуурсан боловч эмийн үйлчлэлд дарагдсан, өвчтөн ямар нэг зовиургүй байсан. Тухайн өглөө евчтөний амин үзүүлэлтийг хянахад амьсгалын тоо хэвийн зүрхний пулс хэвийн амьсгалын ямар нэгэн зовиурт шинж тэмдэг илрээгүй халуураагүй байсан. Иймд өвчтөний эдгээр амин үзүүлэлт хэвийн байгааг үнэлж эмнэлэгээс гаргах болсон.
Эмнэлгээс гарсны дараа буюу 08 сарын 0, 1-ний өдрүүдэд ямар нэгэн зовиур илэрсэн бол асран хамгаалагч тухайн үед нь өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн амбулторит үзүүлж эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой байдаг.
Гэтэл шүүхийн шийдвэрт уушгины хатгаа өвчний илрэх үед 019 оны 08 сарын 17,18,19,0,1-нд шүүгдэгч ******* өвчтөнг оношлох эмчлэх боломжгуй байсан... шүүгдэгч У.******* уушгины хатгааг оношлох, эмчилгээ оношлогоо хийх боломжтой байсан боловч ямар нэгэн эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэсэн байна.
Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээрх өдрүүдээс 019 оны 08 сарын 19- нд би хуваарийн дагуу ажиллаж өвчтөнийг үзсэн. Тухайн өдөр өвчтөн зовиур шаналгаагуй биеийн байдал хэвийн байсан. Энэ талаар гэрчүүдийн мэдүүлэг бусад баримтаар нотлогдоно. Хэрэв 19-ний өдөр үзэхэд өвчтөнд ямар нэгэн зовиур шаналгаатай байсан
бол түүнийг эмнэлгээс гаргахгүй, ямар зовиуртай байгаагаас нь шалтгаалж арга хэмжээ авах байсан. Гэтэл өвчтөний түлэгдэл хүндэрч хатгаа өвчин тусаад зовуурь шаналгаатай биеийн байдал хэвийн бус байхад нь мэдсээр байж зориудаар эмнэлгээс гаргасан мэт, мөн гэртээ гарсан хоногийн хугацаанд эмнэлэгт хандах бүх боломжийг хааж, боогдуулан хүний амь нас хохироосон мэт үзэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг уйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймд энэ хэргийг бүх талаас нь бүрэн нягталж бодит байдал, шударга ёсонд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсч гомдол гаргав гэжээ.
Шүүгдэгч У.*******ын өмгөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлын агуулга:
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0.1.06-ны өдрийн 0/ШЦТ/190 дугаар шийтгэх тогтоолыг 0.1.1-ний өдөр гардан авч дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Өвчтөний нас барсан шалтгааныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтүүд цогцост задлан шинжилгээ хийх үеийн дотор эрхтнүүдийн байдал, хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудтай харилцан зөрүүтэй эргэлзээтэй байдаг. Эргэлзээтэй байгаа асуудлаар тухайн дүгнэлтийг гаргасан шинжээчээс шүүхийн хэлэлцүүлэгт асуулт асуухад хариулах боломжгүй/ мэдэхгүй гэдэг. Энэ амь хохирогчийн нас барсан шалтгааныг бодитоор тогтооход эргэлзээтэй байдал үүсгэж байгаа.
Мөн шийтгэх тогтоолд шүүгдэгч У.*******ыг хууль тогтоомжид заасан үүргээ зөрчиж түүнийг эмнэлгээс гаргахдаа эмнэл зүйн үзлэг дутуу хийсэн, сүүлийн хоног халуурсан зовиур шаналгааг үнэлээгүй, уушгины хатгааг оношлоогүй гэж үзсэн.
Шүүгдэгч У.******* 019.08.19-нд өвчтөнийг эмнэлгээс гаргахдаа эмнэл зүй үзлэг хийхэд өвчтөний биед ямар нэгэн зовиур шаналгаа илрээгүй байдаг. Ийм нөхцөл байдалд өвчтөнийг эмнэлгээс гаргасаныг санаатайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл У.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж хангагдаагүй гэж үзэж байна.
Иймд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 1 дугаар сарын 06-ны өдрийн 0/ШЦТ/190 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж өгөхийг хүсч гомдол гаргав гэжээ.
Хохирогч Ж.*******, түүний өмгөөлөгч Д.******* нарын давж заалдах гомдлын агуулга:
Иргэн Ж.******* миний бие аймгийн эмнэлгийн эмч У.*******ын ажилдаа хайхрамжгүй, хүйтэн хөндий, хүнлэг бус сэтгэлтэй ханддагийн улмаас 4 настай балчир үрээ алдсан.
Иргэн би У.******* эмчид үнэн голоосоо гомдож өнөөдөр 4 дэх жилийн нүүр үзэж байна. Би 1 настайгаасаа хойш унаж татдаг өвчнөөр өвдсөн юм. Олон жилийн дараа надад үр хүүхэд заяаж би олдсон хүүхдээ эрүүл саруул төрүүлэх гэж өдөр бүр хичээж байж 015 оны 09 сарын 11-ний өдөр гараасаа хөтлөх охин үртэй болсон. Миний охин 019 оны 08 сарын 04-ний өдөр халуун усанд түлэгдэж аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 14 хоног хэвтэж эмчлүүлсэн.
Энэ хугацаанд миний охины түлэгдэлт зарим талаараа эдгэрч байсан ч зарим гүн хэсгээрээ шарх нь хэвээрээ байсан, 019 оны 08 сарын 19-ны өдөр эмнэлгээс охин бид хоёрыг У.******* эмч загнаад хөөгөөд гаргасан. 019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр даваа гараг байсан ба түүний урьд хоёр өдөр охин халуурч хоносон учир би У.******* эмчид охин халуурч хоносон үзээд өгөөч гэж гуйсан боловч миний охинд нэг удаа чагнуураа тавьж чагнаж үзээгүй. Манай зүгээс хийх ёстой эмчилгээгээ хийсэн, одоо гар гэж надад хэлсэн. Би арга ядаад цэргийн ангид ажилладаг өөрийн төрсөн ах Ж.ийг дуудаж ******* эмчтэй уулзуулж хүүхэд халуураад байгаа учир эмнэлгээс гармааргүй байгаагаа дамжуулж хэлүүлсэн. Гэтэл У.******* эмч ахад мөн л эмнэлгээс гар, одоо болсон, хийдэг эмчилгээгээ хийсэн гэж хэлсэн байсан. Би гарахгүй гэж зүтгэсээр байгаад тэр өдөр үдээс хойш нилээн оройхон 15 цагийн үед охиноо аваад эмнэлгээс гарсан. Ингээд гэртээ хариад бүтэн 48 цаг болоогүй миний охин ын нас барсан.
У.******* эмч бол өнгөтэй мөнгөтэй хүнд үйлчилдэг, ядарсан мөнгөгүй надад миний охинд бол үйлчилдэггүй үнэхээр хүнд сурталтай хүн байлээ. Миний охиныг 019 оны 08 сарын 19-ний өглөө чагнуураараа чагнаад үзсэн бол магадгүй өнөөдөр миний хүүхэд эрүүл саруул, эх миний сэтгэлийг дэвтээн баясгаж, энэ жил дугаар ангийн сурагч болсон байх байсан.
Миний бие охиноо төрснөөс хойш хүүхдээ харж аз жаргалтай баяр баясгалантай, өдөржин хийх ажилтай өнгөрөөдөг байсан болохоор миний унаж татах өвчин ч урьднаасаа хамаагүй дээрдэж, уналтын тоо цөөрсөн байсан. Миний охин эмч болоод ээжийгээ эмчлэнэ гэж шулганадаг, миний гараас хөтлөөд хөөрхөн дэгж дэрвээд гүйдэг байсан. /уйлав/
Охиноо өөд болсноос хойш миний амьдрал орвонгоороо эргэсэн. Маш их шаналж миний унаж татах ихэссэнээс өөрийн ухаангүй хэдэн сар байсан. Миний нөхөр Г. бас бие муутай хүн байсны дээр намайг асарч, охин хүүхдээ алдсан уй гашуугаас салж чадахгүй явсаар хэдэн сарын дараа өөд болсон. Манайх хоолоо залгуулдаг цөөхөн хэдэн малтай байсан. Намайг ухаан орж сэхэх үед миний нөхөр охиныхоо буян номын ажилд 100 гаруй толгой мал зориулсан, манайх малгүй болсон гэж хэлж байсан. Одоо манайх идэх хоолны ч малгүй болсон. У.******* эмч гомдолдоо өөрийгөө буруугүй. 010 оны 08 сарын 19-ны өглөө тойрон үзлэг хийхэд өвчтөний биеийн байдал хэвийн, амьсгалын тоо хэвийн зүрхний пульс хэвийн, ямар нэгэн зовиурт шинж тэмдэг илрээгүй, өвчтөн зовиургүй байсан учир эмнэлгээс гаргах болсон гэжээ. У.******* эмч охиныг өөрөө нүдээр үзээгүй, би уйлагнаад байгаа хүүхдээ тэврээд эмнэлгийн коридорт ******* эмчийг үзээд өгөөч гэж гуйгаад зогсож байхад манайх хийх ёстой эмчилгээгээ хийсэн одоо эмнэлгээс гар гэдэг үгнээс өөр үг надад хэлээгүй.
Миний охин Д. халуун усанд түлэгдэж аймгийн нэгдсэн эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчлүүлээд 019 оны 08 сарын 19-ны өдөр У.******* эмчид хөөгдөж эмнэлгээс гарснаас хойш гэртээ 8 цаг болоод уушигны хатгалгаа өвчний улмаас 019 оны 08 сарын 1-ний өдрийн үүрээр 05 цагт нас барсанд ээж Ж.******* би туйлын их гомдолтой байгаа. Миний охиныг нас барснаас хойш эмч нар болон аймгийн эмнэлгийн байгууллагаас эмгэнэл илэрхийлж талийгаачийн хойтын буян, ажил явдалд хэрэглээрэй гэж нэг ширхэг зулын тос ч өгөөгүйд миний сэтгэл өмөрдөг. Би орой бүр энэ хорвоод ахархан хугацаанд ирээд буцсан бяцхан охиндоо зориулж зулаа барьж, долоон бурхан одондоо тахилаа өргөж миний охинтой таарсан муу хүн бүрийн өмнөө охиноосоо уучлалт гуйдаг. /уйлав/
Иргэн Ж.******* миний бие бас шүүхэд гомдож байна. Хохирлын баримтгүй байна гээд надад охиноо оршуулсан зардал, сэтгэл санааны хохирлыг шийдэж өгөөгүй байна. Би хэдийгээр унаж татдаг өвчтэй ч, манайх чадал чансаа муутай ч нялх охиноо хээр гаргаад хаяагүй, хүний ёсоор, монгол ёс заншлаар талийгаачийгаа оршуулж, ёс жаягийг бүрэн гүйцэлдүүлсэн. Оршуулгын зардлын баримт хэрэгтэй гэдгийг мэдэх тэр үед хэдийн жилийн нүүр үзсэн, надад малгүй болсон гэдгээ хэлэхээс өөр арга байхгүй байсан.
Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж, надад учирсан хохирол гомдлыг барагдуулж өгөхийг хүсье.
Жич: Ж.******* нь бичиг үсгийн чадваргүйн дээр сэтгэл санааны хямралаас үүдэлтэй хамаг бие нь чичэрч өмгөөлөгчийн туслалцаа авч бичлүүлсэн болно гэжээ.
Шүүгдэгч У.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөдөлмөр магадлалын хуралд оролцож байсны хувьд би Ж.*******ыг мэднэ. Хүнд оноштой ..в гэдэг заалтаар ордог. Энэ хүний хэлсэн, ярьж байгаа үгнүүд нь заримдаа харамсалтай санагддаг. Гэхдээ би энэ хүнийг буруутгадаггүй. Надад тэгж бодож надад гомдож болно. Өвчнийг нь мэддэг учраас тэр асуудалд би буруутгадаггүй. Эхлээд ярихдаа намайг хөөгөөд байсан гэж ярьдаг. Хөөх гэдэг чинь хүнийг одоо гар, бушуухан гар гээд түлхэж гаргасан асуудал болно. Дараа нь бие төлөөлөгч гэх гуай сүр үзүүлж тойрон үзлэг гэх юм хийсэн гэж ярьдаг. Энэ үгэн дээр би их эмзэглэж байгаа. Сүр үзүүлэх гэдгийг би хүн хүнийг айлгах дарамтлах гэж ойлгож байгаа. Би эмч хүн 40-өөд жил эмчийн ажил хийхдээ хэзээ ч өөрийнхөө мэргэжлээр айлгаж сүрдүүлж дарамталж сүр үзүүлж байсан тохиолдол байгаагүй. Гэтэл гэдэг хүний хэлсэн тэр үгийг би намайг гүтгэж нэр хүндэд халдаж байна гэдэг байдлаар хүлээж авч байгаа. Ж.******* намайг мөнгөтэй хүнд үйлчилдэг, үүдэн дээр хүүхэд үзээд өгөөч гэж гуйсан гэж ярьдаг. Үүдэн дээр ирж намайг гуйсан, мөн ах нь ирж уулзсан зүйл байхгүй. Дараагийн асуудал нь шинжээч эмчийн тухай асуудал байдаг. Прокурор шинжээч эмч нараас асуулт тавьсан байхад асуултад нь оношоо тавьсан мөртлөө оношноосоо өөр хариулт өгсөн байдаг. Онош нь шал өөр хүнд оноштой. Хохирогчийн ээж байнга л чагнуур тавьж үзсэн бол гэж ярьдаг. Би чагнуур тавьж үзсэн. Гар зайл гэж хөөсөн зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч У.*******ын өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хохирогчийн өмгөөлөгч тайлбартаа хүүхдийг өндөр халуурсан гэж байна. Гэтэл гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, мэргэжлийн хүмүүсийн мэдүүлгээс харахад дундаж халуунтай 8., 8. хэм байсан. Эмийн үйлчлэлд дарагдаж байсан гэдэг. Мөн хохирогчийн өмгөөлөгч тайлбартаа сувилагч тариа тариад тэгснээ байнга тариад байна байлтай биш дээ гээд лаа хийсэн гэж байна. Гэтэл ийм асуудал хавтаст хэрэгт байхгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар хуудаст тухайн өдөр ажиллаж байсан сувилагч ын мэдүүлэг байгаа. мэдүүлэгтээ халуураад байна гэхэд эмч стор дээрээс хараад эмчилгээ хий гэсэн. Стор дээрээс харахад лаа хийх гэсэн байсан. Лаа хийгээд хүүхдийн халуун буурсан. Дахиж халуурсан зүйл байхгүй гэсэн байдаг. Энэ бол 019 оны 08 сарын 18-ны 1 цагт болсон үйл явдал. Үүнээс хойш хүүхэд дахиж халуураагүй, дахин дахин тариа хийж лаа хийгээд байсан зүйл байхгүй. Тэгэхээр асуудлыг битгий ингэж дэвэргэж яриач. Бодит байдлыг тогтоохын тулд бодитой баримт дээр эх сурвалжид үндэслэж мэтгэлцээн явагдах ёстой. Мөн ахыгаа дуудаж ахаараа гуйлгасан гэдэг асуудал ярьж байна. Гэтэл энэ асуудал зөвхөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яригддаг болохоос түүнээс өмнөх шатанд яригддаггүй. Цаг хугацааны нягтлаад байна гэж байна. Учир нь цаг хугацаанд тулгуурлаж шүүгдэгчийг буруутгаад байгаа учраас нарийвчилж яриад байгаа. Эмнэлгээс гарахгүй, үзээд өгөөч гээд гуйгаад өдөржин болоод байхад хөөгөөд гаргасан гэдэг. Гэтэл тэгж гуйгаад, хүн авчраад яриулаад байх цаг хугацаа болсон байна уу гэвэл үгүй. Утсаар яриад гар гэж байна гээд нөхөр нь 1 цагт ирээд авсан. Мөн 48 цаг болоогүй өнгөрсөн гэж байна. 48 цаг болсон. 1 цагт эмнэлгээс гараад 0-аад цаг, шөнийн 4 цаг нас барах цагийг нь оруулаад бараг 40-өөд цаг байна. Энэ хугацаанд хохирогч ядраад унтсан байсан гэж байна. Тэр байдлыг ойлгож байна. Гэхдээ тухайн үед хүүхдэд хатгалгаа байсан юм бол, хатгалгаа нь хүндрээд амь насыг нь эрсдэлд оруулаад байсан юм бол тэр үед эцэг эх, асран хамгаалагч хажууд нь байгаа хүн тусламж үзүүлээгүй энэ нөхцөл байдалд өнөөдөр энд сууж байгаа У.******* гэдэг эмч яг ямар буруутай юм бэ, гэрт нь очоод үзэх ёстой, өрхийн эмнэлэгт аваачих ёстой байсан юм уу. Магадгүй 0, 1-ний өдөр өрхийн эмнэлэгт үзүүлээд хажуу талын айл амьтан хүнээс тусламж гуйгаад өрхийн эмнэлэг дээрээ очоод үзүүлсэн бол хохирогч нарын ярьж байгаа өнцгөөс энэ хүний амь аврагдах боломжтой байсан юм биш үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд уушгины хатгаа өвчин хүндэрч улмаар хохирогч нас барсан гэж байгаа. Тэгэхээр уушгины хатгаа өвчин хэзээ хүндэрсэн юм бэ гээд сэргээгээд нөхөөд бодохоор эмнэлэгт хүндрээгүй байдаг. Хүндэрсэн бол амьсгал нь давчдаад маш олон шинж тэмдэг илрэх байсан. Энэ шинж тэмдэг эмнэлэгт илрээгүй. Энэ хүндрэл гэртээ байхад нь хоног дотор илэрч байсан юм бол яагаад тухайн үед нь арга хэмжээ аваагүй юм. Үүнд У.******* эмч ямар буруутай юм бэ. Мөн шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй зүйлүүд байдаг. Уушгины гялтан хальсан дээр цус харвалт өгсөн, венийн судас цус дүүрэлттэй гэсэн байдаг. Анагаахын номд бичигдсэн Сабинскийн шинж тэмдэг, Тардьегийн толбо гээд бүр нэршлээ олсон зүйлүүд байдаг. Түүнийг үнэхээр шалгаж судлаад амь насанд яагаад хамааралгүй юм бэ гэдгийг баримттайгаар дүгнээд шийтгэх тогтоолыг гаргасан бол бид нарын гомдол харьцангуй өөр түвшинд байх байсан. Гэтэл үүнийг огт дүгнээгүй атлаа шууд л хатгалгааны бактери, цусан үжлийн бактери нян байна гэдгийг илрүүлээд шар будаатай төстэй цацагдсан байдаг гэдгийг харангуутаа шууд амь хохирогчийн амь насыг нь хохироох хэмжээний шалтгаан болсон гэж үзээд байгаа нь өөрөө эргэлзээтэй байна. Тэгэхээр хүнийг эрүүгийн гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх гэж байгаа бол тэр гэм буруу эргэлзээгүй тогтоогдсон байх ёстой гэж би ойлгодог. Эргэлзээтэй нөхцөлд гэмт хэрэгт буруутгаж ял шийтгэл оногдуулж болохгүй байх гэв.
Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийн шүүгдэгч Д.*******тай холбоотой хэсгийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж дүгнэж байгаа. Тухайлбал, анх Д.******* эмчийг шинжилгээг давтан хийгээгүй гэж буруутгаж байсан. Гэтэл Д.******* эмч 1 удаа шинжилгээ хийсэн. Өмнө нь удаа дараа шинжилгээ хийсэн боловч цус нь шинжилгээнд хүрэхгүй, бүлэгнэсэн нөхцөл байдлууд байсан. Тухайн үед амь хохирогчийн биеийн байдал сайжирсан, эмчилгээг сайн хийсэн талаар гэрч болон бусад гэрчүүд шүүх хуралдаанд мэдүүлдэг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Шинжээчийн тухайд шаардлагатай тохиолдолд буюу өндөр халуурсан тохиолдолд шинжилгээг дахин хийх байсан байна. Д.******* эмчийн хяналтад байсан үед өвчтөн өндөр халуурсан зүйл байхгүй байна гэдэг. Харин жижүүр эмчийг гарч байх үед буюу амралтын өдөр Д.******* эмчийг томилолтоор явсан үед өвчтөн өндөр халуурсан нөхцөл байдал байдаг. Эндээс өвчтөний биеийн байдал хүндэрсэн нь жижүүр эмч үүрэг гүйцэтгэж байсан амралтын өдөр байсан тул Д.******* эмчийг анхан шатны шүүхээс цагаатгасан. Э.******* өмгөөлөгчийн ярьж байгаа Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг Улсын Дээд шүүхийн тогтоолын хүрээнд авч үзэхэд санаатай үйлдсэн гэмт байхаар хуульчилсан. ******* гэдэг хүний хувьд эмчилгээ хийхгүй байх, энэ гэмт хэргийг эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх ийм байдлаар санаатай үйлдэл байхгүй учраас цагаатгасан байна. Тийм учраас Д.******* эмчийг цагаатгасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэгдүгээрт, 45 хувийн түлэгдэлтэй хүнийг дугаар шатлалын эмнэлэгт шилжүүлэн эмчлэх ёстой байсан гэж байна. Энэ талаар би анхан шатны шүүх хурал дээр ч хэлсэн. Хохирогчийн нөхөр ын хувьд биеийн байдал маш хүнд охиноо сахиж чадахааргүй хүн байсан. Тухайн үед , нартай удаа, тай удаа шилжүүлэх асуудлаар уулзаж хэлсэн боломжгүй гэсэн. Ар гэрийнхэн нь боломжгүй гэхэд би манайх эмчилж чадахгүй гар гэж хэлж болохгүй. Тийм учраас үргэлжлүүлэн эмчилсэн. Хоёрдугаарт, 6-наас 16-ныг хүртэл хугацаанд эмчилгээ үйлчилгээг удирдаж явуулсан. Энэ үед хүлээж авсан өдрөө хүүхдийн эмчтэй хамтраад бүх шинжилгээг төлөвлөсөн. Ингээд рентген шинжилгээ маргааш нь хийгдсэн. Уушгинд ямар нэг байдлаар эмгэг шинж илрээгүй. Сувилагч нар удаа шинжилгээг авч өгсөн.
Эхний удаад шинжилгээний цус бага авсан учраас хүрэлцээгүй байдаг. Дараагийн шинжилгээг авч өгсөн боловч хариу нь ирээгүй байдаг. Ямар шалтгаантай хариу нь ирээгүйг ойлгохгүй байна. 1-ны шинжилгээг хараад Эх нялхсын эмнэлгийн хүүхдийн шинжээч эмч нар энэ бол хүүхдийн биеийн байдал засарсан үеийн шинжилгээ байна гэж хэлсэн байсан талаар мэдээ тайлан дээр байгаа. Бас нэг зүйл нь 16-нд Ж. хүүхдээ эмнэлгээс аваад гарах уу гэдэг хүсэлт тавьсан. Өмгөөлөгч 16-нд гарсан бол хариуцлагыг нь хэн хүлээх юм гэдэг байдал сөхөгдөж байна. Хэрвээ магадгүй 16-нд гарах байсан бол эмнэлгээс гарах өргөдлийг нь би авах байсан. Мөн өвчтөнийг сахиж байгаа сахиур хүүхдээ авч гарах хүсэлт гаргасан нь хүүхдээ авч гарах боломжтой байна гэсэн сэтгэл зүйтэй байсан байгааг харуулдаг. Тэгэхээр хүүхдийн биеийн байдал ямар байсан нь мэдэгдэж байгаа байх. Хүүхэд зовуурь шаналгаатай хэцүү байгаа нөхцөлд эцэг эх нь эмнэлгээс гарах хүсэлт хэзээ ч тавихгүй. Тэгэхээр биеийн байдал ямар нэг хэмжээгээр сайжирсан байна. Бид хоёр гэртээ гарахад ямар ч асуудалгүй юм байна гэсэн үүднээс энэ саналыг тавьсан байдаг. Бид нар тойрон үзлэг хийгээд зөвлөх эмчдээ би хандсан. Зөвлөх эмч ээж нь ийм, удаа дараа дарагдсан асуудал байгаа учраас хоног харсан нь дээр байх гэсэн зөвлөгөө өгөөд тэгээд тэр хүүхдийг гаргалгүйгээр би 16-ны орой томилолтоор явсан. 1 дэх өдрийн өглөө ажилдаа ирэх ёстой байсан боловч хүүхэд алга болсон хариуцагч явсан эмчийн хувьд зайлшгүй шалтгаанаар тэнд 1 хоног саатаад дахь өдрийн өглөө ирсэн. Дарсан гэх асуудлын хувьд Ж. гуай би хэзээ тийм асуудал гаргаагүй гэж хэлж байна. Гэхдээ энэ асуудлаас болж бид маргаж байсан. Энэ талаар манай сувилагч , нарын мэдүүлэг байгаа. Би өөрөө нүдээр хараагүй учраас нарийн мэдэхгүй байна. Гэхдээ энэ асуудалтай холбоотойгоор Ж. гуайг ядарсан байдалтай байна гээд нөхөр т та ядаж цаг хараад энэ хүнийг унтуулаад өгөөч гэж хэлж байсан тохиолдлууд бас байгаа гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:
У.******* эмч сая тайлбартаа чагнаж үзсэн, халуурсан эмгэг шинж тэмдэг байгаагүй, хөөж туусан, ах нь уулзсан тохиолдол байхгүй гэж ярьж байна. Мөн Ж.******* гэдэг хүнийг унаж татдаг өвчтэй гэдгийг их ярьж байна. Өвчтэй гэдгээ энэ хүн хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ шинжээчийн дүгнэлтээр бол болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж аваад, үнэн зөв мэдүүлэг өгөх чадалтай гэж дүгнэсэн байдаг. Энэ хүн анх 019 оны 08 сард охиныг нас барсны дараагаас гэрчийн мэдүүлэг өгч эхэлсэн. Ингэхдээ У.******* эмчийг чагнаад өгөөч гэж гуйсан. Хүүхэд халуураад байна үзээд өгөөч гэж хэлсэн. Нэг ч удаа чагнаагүй. Ахыгаа дуудаад эмнэлгээс гармааргүй байна хүүхэд халуураад байна ******* эмчид хэлээд өг гэдэг байдлаар ******* эмчтэй ахыгаа уулзуулсан. Ахад нь боломжгүй, хийх ёстой эмчилгээгээ хийсэн гар гэж хэлсэн байсан гэх энэ үгийг энэ хүн 4 жилийн турш ярьж ирсэн. Одоо яриад байгаа юм биш. Анх мэдүүлэг өгч эхэлж байхдаа л ярьж байсан. Тэгэхээр энэ нөхцөл байдал энэ хүний сэтгэлд зураглаад буусан байна. Тэгэхээр тэр би үзсэн, чагнасан, халуураагүй байсан гэх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй. Өндөр халуураагүй дундаж халуунтай байсан гэж байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр халуунтай байсан байна энэ халуун хүүхдийн биед үжил явагдаж байсан, халдвар байсны шинж тэмдэг гэсэн байдаг. Халууныг бага, дундаж, өндөр гэж ангилдаг. Энэ бол байдаг хэвийн үзүүлэлт бага зэргийн халуун байсан байна гэж шүүгдэгч нар тайлбарладаг. Энэ нь шүүгдэгч нар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй учраас тэгж тайлбарладаг байх. Бид хэвийн халуун 7, харин 8-аас дээш бол халуурч байна гэж үздэг. Гэтэл тухайн үед хүүхдийн биед үжил явагдаад хүүхэд халуурч эхэлж байсан нөхцөл байдал байна. Гэртээ хоног халуурсан. Үүнд ******* эмч ямар буруутай юм бэ гэж байна. Эмнэлгээс гараад 7 цагийн дотор өвчтөн нас барсан бол энэ нь эмнэлгийн нас баралтад тооцогддог. Тэгэхээр охины тухайд хэргийн материалаас харахад эмнэлгээс гарах үеийн тэмдэглэгээг үйлдээгүй байдаг. Магадгүй түүнийг үйлдсэн бол энэ хүүхдийг үзээд биеийн байдлыг нь дүгнээд цаашид хийх эмчилгээг нь зөвлөөд хэдэн цагт үзлэг хийж байгаагаа, хэдэн цагт гарахыг зөвшөөрч байгаагаа тэмдэглэх боломжтой байсан. Тэгсэн бол бид өнөөдөр баримттайгаар ярих байлаа. Гэтэл унаж татдаг хүний мэдүүлгийг 1 цаг байсан 15 цаг байсан гэж ач холбогдол өгч яримааргүй байна. Нэгэнт эмнэлгээс гараад 7 цагийн дотор нас барсныг эмнэлгийн нас баралтад тооцдог бол эмнэлгийн үйл ажиллагааны доголдол байна гэсэн үг. Тэр хооронд эмнэлэгт яагаад үзүүлээгүй юм бэ гэж байна. Анагаахын шинжлэх ухааныг судалсан эмч хүн гавьяат эмч болсон гар гэхээр хохирогч Ж.******* байтугай бид хүртэл гайгүй болсон юм байна гэж дүгнэнэ. Тухайн үед хүүхдийн халуун эмийн үйлчлэлээр дарагдаад байсан. Магадгүй эмнэлгээс гарах үед халуун нь дарагдсан байх үед ар гэрийнхэн нь гайгүй юм байна шөнө л халуурч байсан юм байна гэж ойлгосон байх боломжтой. Эмч хүн өөрөө дүгнээд болсон гэж хэлэхээр болсон юм байна гэж ойлгосон гэдгээ хохирогч Ж.******* анхан шатны шүүх хурал дээр ярьсан. Гэтэл хүүхэд 19, 0-ны шөнүүдэд халуурсан түргэн дуудсан байдаг. Шүүгдэгч нар гаднын механик гэмтэл авсан гэж байна. хохирогч Ж.*******ын унаж татдаг унасан байдалтай холбогдуулаад яриад байна. Энэ талаар мөрдөгч амьсгал бүтлийн шинж байна уу гэхэд байхгүй байна гэдэг шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Ийм учраас яриад байгаа асуудлуудад анхан шатны шүүх гэм буруугийн асуудалд бодитой дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Мөн хохирогч Ж.*******ын хохирлыг шүүх гаргаж өгөх нь зүйтэй байх гэж үзэж байна. Учир нь өнөөдөр бид хэтэрхий хатуу зүйлийг баримтыг шаардаад байна. Би ч гэсэн энэ жилийн хугацаанд хохирогчоос баримт шаардсан. Гэхдээ хохирогч Ж.******* гадуур яваад одоо баримт олох боломжгүй. Хэлж байгаа үнэн процесс нь нөхөр 6,0 сая төгрөг зарцууллаа, манайх малгүй болсон гэж хэлсэн гэдэг энэ үйл процессыг ярьдаг. Тэгээд шалгасан. Үнэхээр тийм нөхцөл байдал байсан. Энэ талаар өнөөдөр хүртэл би хүүхдээ хээр аваачаад хаячхаагүй гэж зовлонгоо ярьж байна. Тэгэхээр энэ хүн оршуулгын зардал 6,0 сая төгрөг, сэтгэл санааны 10,0 сая төгрөгийн хохирлыг үндэслэлгүй бодитой бус ийм байдлаар тайлбарлаад нэхээд байгаа зүйл биш. Сэтгэлийн хохирол, гомдлыг нь шийдэж өгөх нь зүйтэй гэж харж байна гэв.
Хохирогч Ж.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:
Охиныг минь чагнаад өгөөч гээд гуйхад манайх хийдэг эмчилгээгээ хийсэн гар гэж л загнаад гаргасан нь үнэн. Түүнд нь би үнэхээр их гомдолтой байдаг. Үнэхээр хатгалгаатай байсан болоод л ийм байдалд хүрсэн. Ганц чагнаад үзсэн бол мэдэх байсан. Түлэнхий нь харахад эдгэрсэн харагдсан. Цааш нь надад мэдэх юм байх биш. Охин минь байсан бол би ингээд зогсож байхгүй байсан. Охиноо хөтлөөд явж байх байсан. Миний охин өөрөө эмч болоод ээжийгээ зүгээр болгож өгнө гэж хэлдэг байсан. Би монгол хүний ёсоор охиноо зүгээр хээр аваачаад хаячхаагүй хүн шиг оршуулсан. Оршуулгад 6,0 сая төгрөг гарзадсан юм шиг байна лээ. Тухайн үед би өөрийн ухаангүй байсан. Нөхөр маань надад 6,0 сая төгрөг зарцууллаа гэж хэлж байсан нь үнэн. Эмч хүн гэж хэлэхэд үнэндээ хэцүү байна. Би унаж татдаг өвчтэй нь үнэн. Гэхдээ би хүүхдээ хэзээ ч дарж унаж байгаагүй. Дарж унадаг байсан бол нялх байхад нь дарчих байсан байх. Маш их гомдолтой байна. Хүүхдийнхээ оршуулгын мөнгө, сэтгэл санааны төлбөрөө авмаар байна гэв.
Прокурор Н.******* дүгнэлтдээ:
Прокуророос шүүгдэгчид холбогдуулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Д.*******ын тухайд анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ амь хохирогчийн нас барсантай шалтгаант холбоогүй байна гэж үзсэн. Прокурорын зүгээс яагаад буруутай гэж үзсэн гэхээр амь хохирогч нь 45 хувийн түлэгдэлтэй очсон. 45 хувийг хамарсан түлэгдэлтийн тухайд Түлэнхийн төв рүү явуулж эмчилгээ хийх ёстой байсан. Энд хийгдэх эмчилгээ биш байсан. Гэвч энд авч 15 хоногийн турш эмчилгээ хийгээд, эмнэлгээс гаргасан үйлдэл нь буруутай байна гэж үзсэн боловч анхан шатны шүүх буруугүй байна гэж цагаатгасан. Шүүхийн энэ дүгнэлтэд прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Учир нь шүүхийн дүгнэлтийг хэт үндэслэлгүй гэх хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж эсэргүүцэл бичээгүй. Мөн түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч У.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж прокурорын зүгээс үзсэн. Амь хохирогч нь 4 настай. Анх 019 оны 08 сарын 04-ний өдөр 45 хувийн түлэгдэлтэй нэгдсэн эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэсэн. 019 оны 08 сарын 16-ны өдөр Д.******* эмч хөдөө томилолтоор явсан байдаг. Үүнээс хойш биеийн байдлыг нь үзэх ажлыг У.******* эмч хариуцаж байсан. 019 оны 08 сарын 19-ний өдөр У.******* эмч охиныг эмнэлгээс гар гэдэг асуудлыг ярьсан. Эмнэлгээс гаргахдаа тухайн хүүхдийн биеийн байдлыг огт үзээгүй. Эмнэлгээс гарахын өмнөх хяналтыг огт хийгээгүй үзээгүй. Өөрөөр хэлбэл тухайн өвчтөн эмнэлгээс гарах боломжтой эсэхийг шинжилгээ авч тогтоолгүйгээр шууд гэрт нь гаргасан. Түүнчлэн хүүхдийн биеийн байдал дээрдээгүй. Эмнэлгээс гарахын хоногийн өмнө халуунтай байсан талаар хохирогч хүүхдийн ээж болон сувилагч биеийн хэм нь 8.5 хэмийн халуунтай байсан гэдгийг хэлдэг. Тэгэхээр ямар шалтгааны улмаас халуурсан оношийг тогтоолгүйгээр, шинжилгээ авалгүйгээр эмнэлгээс гаргасан учраас хүүхэд биеийн халуунаа дийлэлгүй хоногийн дараа нас барсан. Хүүхдийн нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор маш олон удаагийн шинжилгээнүүдийг шат шатны байгууллагуудаар нь гаргуулахад уушгины цочмог хатгаа өвчний улмаас нас барсан гэдэг нь тодорхой болсон. Хэрвээ хүүхдийг үхэлд хүргэсэн хатгалгаа өвчнийг тухайн үед нь оношилсон байсан бол хүүхэд эмчлэгдэх боломжтой байсан байна. Амьдрах боломжтой байсан байна гэдэг дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндсэн хүрээлэнгийн шинжээч нар мөн Эрүүл мэндийн яамны хүүхдийн салбар зөвлөлийн шинжээч эмч нар санал нэгтэйгээр гаргасан байдаг. Прокурорын зүгээс хүүхдийн эмчилгээг буруу хийсэн гэж огт яллаагүй. Хүүхдэд эмчилгээ хийсэн. Харин эмнэлгээс гаргахдаа дараагийн өвчнийг нь огт оношлоогүй байна. Хүүхдэд үзлэг хийгээгүй байна. Хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлж дүгнээгүй байна. Хэрвээ дүгнэсэн бол хүүхэд амьд байх байсан байна. Эдгээр үйлдлүүдээр хүүхдийн амь насанд хохирол учруулсан байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх энэ асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж У.******* эмчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогчийн гомдлын тухайд хохирогч нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирлоо дараа нь иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх У.*******, Д.******* холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч У.*******, түүний өмгөөлөгч нарын гэмт хэрэг үйлдээгүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын хохирлын талаарх давж заалдах үндэслэлгүй байна.
1.Хэргийн үйл баримтын талаар,
Шүүгдэгч У.******* нь аймгийн эмнэлгийн мэс заслын эмчээр ажиллаж байхдаа тус тасагт “түлэгдэлт” гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн Д.д эмчилгээг зохих журмын дагуу хийсэн гэж үзэж, 019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр эмнэлгээс гаргахдаа үзлэг шинжилгээ хийж, өвчтөний нас барах болсон өвчний оношийг олгоогүй, оношилгоо эмчилгээ хийгээгүйгээс тэрээр эмнэлгээс гарсны дараа буюу 019 оны 08 дугаар сарын 1-ны шөнө уушгины хатгаа өвчний улмаас нас барсан байна.
Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******ын “...019 оны 08 дугаар сарын эхээр... манай 4 настай охин уйлаад чарлаад явчихсан. Тэгэхээр нь гүйгээд гэртээ ороод иртэл манай охин халуун тогоотой буцалсан ус руу бөгсөөрөө суучихсан байсан...тэгээд түргэн дуудаж, манай охиныг аваад нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтүүлсэн. Тэгээд 14 хоног мэс заслын тасагт хэвтэн эмчилгээ хийсэн. Тэр үед мэс заслын тасгийн зөвлөх эмч ******* гэгч бид нарыг охиноо аваад эмнэлгээс гар, эмчилгээ хийгээд дуусчихсан, одоо гар гэсэн. Тэгээд 019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр эмнэлгээс гараад гэртээ байж байгаад 019 оны 08 дугаар сарын 1-ны шөнө уйлаад халуураад байсан. , тэгээд түргэн дуудаад түргэн ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн...мэс заслын тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж байхад ...тасгийн эмч нар шаардлагатай эмчилгээг хийгээгүй,. ...Би талийгаачийг хатгаа авсан талаар мэдээгүй, талийгаач эмнэлэгт хэвтэж байхдаа халуураад байсан, эмнэлгийн зүгээс талийгаачийн бусад эрхтэн ямар байгаа талаар шинжилгээ аваагүй, шаардлагатай эмчилгээг хийсэн, одоо гар л гээд байсан, би ******* эмчтэй уулзаж хүүхэд халуураад байна, үзээд өгөөч гэсэн чинь манай зүгээс хийх ёстой эмчилгээгээ хийсэн, одоо гар л гэсэн. ...Би талийгаачийг түлэгдсэнээсээ болоод халуураад байгаа юм байна гэж бодож байсан, түүнээс хатгаа авсан талаар нь мэдээгүй. Би эмнэлгээс гарахаасаа өмнө ******* эмчид хүүхэд халуураад байна гэж хэлсэн. Тэр үед ******* эмч манайх шаардлагатай эмчилгээг хийсэн, эмчилгээ дууссан одоо гар л гэсэн. ...Талийгаачийг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд ямар нэгэн шинжилгээ аваагүй. ...Талийгаачийг эмнэлгээс гарах үед эмч нарын зүгээс ямар нэгэн эмчилгээ зааж өгөөгүй. Талийгаач эмнэлгээс гарахаасаа хоногийн өмнөөс л халуураад эхэлсэн, тэгээд эмнэлгээс гараад шөнө болохоор халуураад байсан, тэгээд өвчин намдаах лаа хийдэг байсан. ...Талийгаачийг эмнэлэгт хүлээж аваад цээж, уушги зэргийг нь ямар ч эмч чагнаж үзээгүй, хувцсыг нь сөхөж түлэнхийг нь харчхаад л яваад байсан. ...Би маш их гомдолтой байна, хүүхдээ түлсэн нь миний буруу гэхдээ ядаж миний хүүг нэг удаа чагнаж үзсэн бол миний охин өдийд амьд байх байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Г.ын “...019 оны 08 дугаар сарын 19-ний өглөө “******* эмч охин бид хоёрыг эмнэлгээс гар гэж байна гэж манай над руу ярихаар нь би очиж охин хоёроо тухайн өдрийн 1 цаг өнгөрч байхад эмнэлгээс гаргасан. Тэгээд гэртээ охиноо авч ирсэн. Эмнэлгээс гарснаасаа хойш л манай охин “шарх өвдөөд байна” гээд байсан, тэгээд бид хоёр нөгөө түлэнхийн тосыг нь охиныхоо шархан дээр түрхэж өгөөд байсан. Манай охин өнгөрөхийн өмнөх өдөр “шарх өвдөөд байна” гэхээр нь бид хоёр охиныхоо шархан дээр нөгөө түлэнхийн тосоо түрхэж өгөөд, бөгсөнд нь өвчин намдаах лаа нэгийг хийж өгсөн...эмнэлэг рүү хүүхэд халуураад болохгүй байна гэж дуудлага өгчихсөн. Эмч ирж үзээд манай охиныг өнгөрчихсөн байна гэж хэлсэн. ... 019 оны 08 дугаар сарын 19-ний өглөө манай охиныг ******* эмч эмнэлгээс гар гэж хэлсэн. Яагаад гаргах болсон шалтгаанаа манай т хэлээгүй эмчилгээ болсон л гэж хэлсэн гэсэн ... Манай хүүхдийг эмнэлгээс гарах үед нь ******* эмч ямар нэгэн үзлэг хийгээгүй гэсэн. Тэгээд манай ******* ******* эмчтэй уулзаж “Манай хүүхэд шөнөдөө халуураад байгаа гарч болох юм уу?” гэж асуухад ******* эмч манай т “Манайх хийдэг эмчилгээгээ хийчихсэн, халуураад байвал үзүүлдэг газраа үзүүл” гэж хэлээд гаргасан байсан. Манай хүүхдийг эмнэлгээс гарах үед ******* эмч ямар ч эмчилгээ бичиж өгөөгүй, ямар нэгэн эмчилгээ хийгээрэй гэж юу ч хэлээгүй эмнэлгээс гаргасан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Д.ын “...Д. анх 019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай эмнэлгийн мэс заслын тасагт түлэгдсэн байдалтай ирж хэвтсэн байсан. Би тухайн хүүхдийг хэвтэн эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш 5 удаа ээлжид гарч эмчлэгч эмч нарын бичсэн эмчилгээг болон шарханд боолт хийж байсан. Тэгээд тухайн хүүхэд манай эмнэлгээс 019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гарсан. ...Тухайн Д. гэдэг хүүхдийг анх эмнэлэгт хэвтүүлэхэд нь У.******* эмч үзлэг хийж хэвтүүлсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд Д.******* эмч эмчилгээг нь хариуцаж хийж байсан. Мөн хүүхдийн эмч үзэж эмчилгээ бичсэн байсан. ...019 оны 08 дугаар сарын 04-нөөс 19-ний өдрийн хооронд 15 хоног эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. ...Ер нь тухайн хүүхэд бүх биеийг хамарсан түлэгдэлтэй байсан. Тухайн хүүхдэд үрэвслийн эсрэг эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ, шарханд боолт зэрэг эмч нарийн заасан эмчилгээг хийж байсан. ... Намайг анх хүүхэд эмнэлэгт хэвтсэнээс хойш жижүүрийн сувилагчаар гарч эхлэхэд хүүхдийн биеийн байдал харьцангуй сайжирчихсан байсан. ...хүүхдийн бие дээрх түлэнхийн шарх нь аньж эдгэрч эхэлсэн байсан. ...би талийгаач Д.г эмнэлгээс гарахын өмнөх өдөр буюу 019 оны 08 дугаар сарын 18-ны орой 17:00 цагаас нөгөө ээлжийн , нараас жижүүр хүлээн авч 1:00 цагийн үед талийгаач Д.гийн амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагааны үзүүлэлтийг үзэхэд халуун нь 8.5 хэм халуунтай, пулс 148, амьсгал 17, хүчил төрөгчийн хангамж 97 хувьтай байсан нь хүүхэд дунд халууралтай, халууралтаа дагаад пульс ихэссэн байсан. Тэгэхээр нь би тухайн орой гарч байгаа жижүүрийн 1-р эмч Б. эмчид хүүхдийн биеийн байдлын талаар мэдэгдсэн. ... гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.гийн “...хүүхдийг үзчихээд гарч ирэхэд Д.******* эмч хүүхдийн эмчилгээний талаар асууж байсан. Миний өвчний түүхэнд бичсэн эмчилгээг эмчлэгч эмч Д.******* хүүхдийнхээ биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан солих эрхтэй байдаг. ...Хүүхдийн биеийн гадна хэсэгт түлэгдэлтийн ил шарх их байсан учраас эмнэлгийн орчинд хатгаа өвчнөөр өвчлөх боломжтой. ...Тухайн өвчтөнийг хамгийн олон хоног, олон өдөр үзэж эмчилгээ хийсэн, өвчний түүхийн эмчлэгч эмч гэсэн дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан эмчийг тухайн өвчтөний эмчлэгч эмч гэж үздэг. ... Эмчлэгч эмч бол өвчтөнг өдөр болгон үзэж өвчтөний түүхтэй өдөр болгон танилцаж эмчилгээ нэмэх хасах болон хийсэн эмчилгээгээ бичнэ. ...Би гэдэг эмэгтэй хүүхдийг хэвтсэнийх нь маргааш нь нэг л удаа биеийг нь үзсэн дахиж үзээгүй. Надад үзүүлэх талаар хандаагүй...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Д.ийн “...Эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 7 цагийн дотор нас барсан учраас эмнэлгийн нас баралт гэж үздэг. ...Өвчтөнийг олон өдөр хоног, цагаар үзэж оношлон эмчилгээ хийж байгаа эмчийг эмчлэгч эмч гэх ба үйлчлүүлэгчийн өвчин эмгэгт тохирсон нарийн мэргэжлээр мэргэшсэн эмчийг хэлнэ. Тухайн тасагт Ерөнхий эмчийн тушаалаар нарийн мэргэжлээр томилогдсон эмч чиглэл бүхий өвчнийг эмчлэх үүргийг өвчтөний өмнө хүлээнэ. овогтой гийн эмчлэгч эмч нь Д.******* эмч байсан. ...Тасагт эмчлэгдэж байгаа өвчтөний эмчлэгч эмч албан томилолтоор явсан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ болон тухайн тасгийн дотоод журмын дагуу зохицуулна. ...Өвчтөнийг эмчилж байгаа эмч нь тухайн өвчтөний өвчинд тохирсон эмчилгээг хийхийн зэрэгцээ эмчилгээний явцад үзлэг, шинжилгээний үр дүнд өөр өвчин эмгэг илэрсэн тохиолдолд бусад нарийн мэргэжлийн эмчид өвчтөнийг үзүүлж, онош тодруулан өвчтөнүүдэд тохирсон эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэх үүрэгтэй. ...Тус эмнэлэгт хатгаа өвчнийг илрүүлэх боломжтой. Мөн илэрсэн тохиолдолд эмчилгээ хийх, эм, тарианы нөөц, боловсон хүчин эмч, мэргэжилтний хангалт манай эмнэлэгт байгаа... Өвчтөнийг эмнэлгээс гаргах асуудлыг тухайн өвчтөний эмчлэгч эмч шийдвэрлэнэ. Эмчлэгч эмчийн эзгүйд өвчтөнийг эмчлэгч эмчээс хүлээн авч, эмчилгээг үргэлжлүүлэн хийсэн эмчлэгч эмч шийдвэрлэж болно. ...1, , -р зэргийн түлэгдэлтийг аймгийн эмнэлэгт эмчилж болно... Энэ тохиолдолд буюу хоног халуурсан үед өвчтөнг эмнэлгээс гаргах ёс байхгүй. ...Эмнэлгээс гараад 7 цагийн дотор өвчтөн нас барах юм бол эмнэлгийн нас баралт гэж үздэг...хүнд өвчтөнг үнэлэх оношилгоо, сувилгаа хийгдээгүй онош тодруулалт шинжилгээ бүрэн хийгдээгүй зэрэг дутагдал байна гэж үзэж шийдвэр гаргасан. ...түлэнхийн шарханд эмчилгээ зохих ёсоор хийгдээд үр дүнд хүрсэн байсан гэж үзэж байна. Харин сүүлийн хоногт халуурсан байдалд бол үзлэг, шинжилгээ хийж оношийг тодруулах байсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Н.гийн “...Түлэгдсэн өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг зохион байгуулах удирдамжийн дагуу У.*******, Д.******* нар түлэгдэлтийн талбай, гүнийг тогтоох, артерийн даралт хэмжих, судасны лугшилт тоолох, амьсгалыг тоолох, түлэнхийтэй өвчтөний хүнд, хөнгөнийг Франкийн индексээр тогтоох, хавсарсан гэмтэл байгаа эсэхийг тодорхойлох, захын судасны хүчилтөрөгчийн хангамжийг тодорхойлох, хүзүү, цээж, мөчдийн эргэн тойронд түлэгдэж тэр нь судас мэдрэлийг дарсан эсэхийг тогтоох, цус шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ зэргийг түлэнхийн шок, хурц хордлогоос гарах хүртэл өвчтөнд шаардлагатай шинжилгээнүүдийг өнжөөд давтан хийнэ гэснийг баримтлах ёстой байсан. Эмч нар дээрх шинжилгээнүүдийг давтан хийснээр амь хохирогчийн уушгины хатгааг илрүүлэх боломжтой байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Д.гийн амь хохирсон /нас барсан/ шалтгаан нь уушгины цочмог хатгаа өвчнийг оношлоогүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүйгээс болсон нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Эрүүл мэндийн яамны Хүүхдийн салбар зөвлөлийн шинжээч нарын 00 оны 08 дугаар сарын 5-ны өдрийн 969 дугаартай “....4. Уушгины цочмог хатгаа өвчнийг оношлоогүй тул зохилгээг хийгээгүй, өвчтөнд эмнэл зүйн үзлэг лабораторийн шинжилгээ багажийн шинжилгээ хангалтгүй хийсэн байна. .5 .9. Уушгины цочмог хатгаа өвчний оношлоогүй тул зохилгээг хийгээгүй өвчтөнд эмнэл зүйн үзлэг лабораторийн шинжилгээ багажийн шинжилгээ хангалтгүй хийсэн байх ба уушгины цочмог хатгаа өвчний улмаас үхэлд хүрсэн байна...” гэсэн дүгнэлтээр,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 019 оны 1 дугаар сарын 0-ны өдрийн 16 дугаартай “... Талийгаач нь аймгийн эмнэлэгт биеийн нийт гадаргуугийн 45%-ийг хамарсан 1--р зэргийн түлэгдэлт гэсэн оноштой хэвтэн эмчилгээ хийлгэсэн байх ба уг оношинд тохирсон эмчилгээ хийгдэж байсан байна. Талийгаач нь дээрх түлэгдэлтийн улмаас уушгины цочмог хатгаа өвчнөөр хүндэрч нас баржээ. Уг үхэлд хүргэсэн өвчнийг оношилж, эмчилгээ хийгээгүй байна. аймгийн эмнэлгийн өвчний түүхээс үзэхэд лабораторийн шинжилгээг бүрэн болон давтаж хийгээгүй байна. Цээж гэрэлд харах, цусны ерөнхий болон биохимийн шинжилгээг хийж хянаагүй байна. Уушгины цочмог хатгаа өвчний оношлоогүй тул зохилгээг хийгээгүй, өвчтөнд эмнэл зүйн үзлэг, лабораторийн шинжилгээ, багажийн шинжилгээ хангалтгүй хийсэн байх ба уушгины цочмог хатгаа өвчний улмаас үхэлд хүрсэн байна. Тухайн эмнэлэгт хийгдэх ёсгүй /буруу/ эмчилгээ хийгдээгүй байна. Уушгины цочмог хатгаа өвчнийг эмнэлэгт хэвтэж байх үед оношлох боломжтой байсан. Уушгины цочмог хатгаа өвчин нь эдгэрэх боломжтой ба ямар хугацаанд үхэлд хүргэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Эмнэлгээс өвчтөнийг гаргах эсэхийг эмчлэгч эмч шийдвэрлэнэ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр авсан эд эсийн шинжилгээний өөрчлөлтөөс үзэхэд уушгины хатгаа өвчин нь талийгаачийг нас барахаас 4-өөс дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлтээр,
аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 00 оны 0 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай “Аймгийн эмнэлэгт уушгины цочмог хатгаа өвчнийг илрүүлэх хүчин чадал бүхий багаж тоног төхөөрөмж байгаа. Уушгины цочмог хатгаа өвчний төгсгөл нь эдгэрэх, эндэх гэсэн төгсгөлтэй байна. Хэрэв үхлийн шалтгаан нь уушгины хатгаа өвчин мөн бөгөөд эмчилгээ хийгээд эдгэрэлтээр төгссөн тохиолдолд Д. амь насаараа хохирохгүй байх боломжтой байсан. Д.гийн биед эмчилгээ хийж байсан эмчлэгч эмч нь өдөр тутам үзлэг хийж өвчний түүхэнд тэмдэглэл хөтөлдөг, энэ үзлэгийн үед өөр ямар нэг өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн өвчнийг оношлоход шаардлагатай шинжилгээг хийж онош тодруулаад холбогдох стандарт удирдамжийн дагуу эмчлэх эсвэл өвчтөнг тасаг хооронд шилжүүлэх журмын дагуу харьяа тасагт шилжүүлэн эмчилнэ. Үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргахдаа эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS5095:017 стандартын 9.5, стационарт хөтлөгдөх анхан шатны маягтуудыг хөтлөх зааврыг мөрдөж ажиллана. ...Эмч У.******* нь үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргахдаа үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн дэвтэрт цаашид баримтлах дэглэм, заавар, зөвлөмж, үргэлжлүүлэн авах тусламж, үйлчилгээний талаарх тэмдэглэл, эмнэлгээс гарах үеийн дүгнэлтийг тэмдэглэх үүрэгтэй бөгөөд үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэл хөтлөөгүй нь эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS5095:017 стандартын 9.5.1, 9.5.-ыг мөрдөж ажиллаагүй байна. Өвчний түүхийг дутуу хөтөлсөн нь (Жишээ нь: Өвчний төгсгөл, эмнэлгээс гарсан, шилжсэн, нас барсан байдлыг тэмдэглээгүй) Эрүүл мэндийн сайдын 01 оны 450 тоот тушаалаар батлагдсан эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1-ийг стационарт хөтлөгдөх анхан шатны маягтуудыг хөтлөх зааврын дагуу хөтлөөгүй байна...” гэсэн дүгнэлтээр болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогч Д.гийн өвчний түүх зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч Д.******* нь өвчтөн Д.д 019 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд түлэгдэлтийн эсрэг эмчилгээ хийсэн байх ба 08 дугаар сарын 16-ны өдрөөс 019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл аймгийн Эрдэнэхайрхан сумд албан томилолтоор ажиллаж байсан болох нь тогтоогджээ.
Шүүгдэгч Д.*******ыг өвчтөнг эмчилж байх хугацаанд өвчтөн Д.д уушгины хатгааны шинж тэмдэг илрээгүй, эмчилгээ стандартын дагуу явагдаж байсан талаар гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний амь нас хохироосон гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.
. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар,
Шүүгдэгч У.*******, Д.******* нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан” Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг бөгөөд “ гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан” байхыг гэмт хэрэгт тооцох ба хүндэвтэр хүнд, нас барсан гэх хохирол хор уршгийн аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирогч нас барснаараа төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч У.******* нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байна гэдгээ ухамсарлаж хэдийгээр энэхүү тусламжийг үзүүлэх боломж байсан боловч өөрийн үүргээ биелүүлэхээс зайлсхийхийг хүссэн сэдэлт, санаа зорилго төрж, эмчилгээ, оношилгоо хийгээгүй улмаас хохирогч нас барсан байна.
Шүүгдэгч У.*******ын эрхэлж буй ажил, мэргэжил нь Эрүүл мэндийн тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсгийн .1.5-д зааснаар эмнэлгийн мэргэжилтэн гэсэн ойлголтод хамаарч байгаа бөгөөд У.******* нь эмнэлгийн мэргэжилтний хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс улмаас хохирогч нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч У.*******ын үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив, субьектив шинжийг зөв тодорхойлж, шүүгдэгч У.*******ыг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, шүүгдэгч У.*******ын үйлдэлд “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, анхан шатны шүүх Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн 8.4.-т заасан эмнэлгийн мэргэжилтний үүрэгт хамаарах “үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д заасан үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх зөвлөгөө өгөх, эмчилгээ ...хийх, зэрэг хууль тогтоомжид заасан үүргээ зөрчиж түүнийг эмнэлгээс гаргахдаа эмнэл зүйн үзлэг дутуу хийсэн, сүүлийн хоног халуурсан зовуурь шаналгааг үнэлээгүй, уушгины хатгааг оношлоогүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэж үзэж,
шүүгдэгч У.******* нь энэ гэмт хэргийн субъект болох, дээрх хуульд тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдлийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүгдэгч У.*******д Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээнд тохирсон байна.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн болон Өршөөлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, нотлогдсон байдлыг харгалзан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан нь Иргэний хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 1 дугаар сарын 06-ны өдрийн 0/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.*******, түүний өмгөөлөгч Э.*******, хохирогч Ж.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1., 1.-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Ж.БАТТОГТОХ