Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2015/00331

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  оршин суух, эмэгтэй,  регистрийн дугаартай, ******* овогт ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 06 дугаар сарын 10 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чингис нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйд 1984 оны 07 сарын 19 ний өдрөөс 1985 оны 12 сарын 12 ны өдрийг дуустал малын санитарчнаар ажиллаж байсан. Ажилд ороод удаагүй байхдаа буцалтгүй тусламж 300 төгрөг авч байсан. Ажиллаж байгаад амралтаараа ирээд буцаагүй. Тэр үед хамт ажиллаж байсан хүмүүсээ таньж мэдэхгүй. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар *******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 сарын 19 ний өдрийн 181 дугаар болон 1985 оны 12 сарын 12 ны өдрийн 363 дугаар тушаалууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

******* нь 1984 оны 07 дугаар сарын 19 ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 12 ны өдрийг дуустал Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйд малын санитарчнаар ажиллаж байсан болох нь сургуулиа төгсөж ажилд томилогдсонтой холбогдуулан 300 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон талаарх Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 сарын 19 ний өдрийн 181 дугаар тушаал, 1985 оны 12 сард ээлжийн амралт бодож олгосон талаарх Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сагийн аж ахуйн даргын 1985 оны 12 сарын 12 ны өдрийн 363 дугаар тушаалууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* 1984 оны 07 дугаар сарын 19 ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 12 ны өдрийг дуустал Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйд малын санитарчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.БОЛОР-ЭРДЭНЭ