Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2015/00332

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  оршин суух, эмэгтэй,  регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 06 дугаар сарын 12 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чингис нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь 1984-1990 оныг дуустал Гурванбулаг сумын 8 жилийн дунд сургуульд ажиллаж байсан. Мөн Гурван булаг сумын Хөгжил ХК-д 1991-1993 оны 5 сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Ц.******* иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 120 дугаар албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 12 сарын 15 ны өдрийн 39 дугаар Чөлөө олгох тухай, 1985 оны 02 сарын 28 ны өдрийн 5 дугаар Ажилчдыг шагнаж урамшуулах тухай тушаалууд, 1990 оны баярын бичиг, ХАА-н нэгдлийн гишүүний 1991 оны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

******* нь 1985 оны 02 дугаар сарын 28 ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01 ний өдрийг дуустал Гурванбулаг сумын 8 жилийн дунд сургуульд туслах тогоочоор ажиллаж байсан болох нь 1985- 1991 онуудад түүний авч байсан цалинг Баянхонгор аймаг дахь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 120 дугаар албан бичиг, 1985 онд 15 төгрөгөөр шагнуулж байсан талаархи Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын ажилчдыг шагнаж урамшуулах тухай 1985 оны 02 сарын 28 ны өдрийн 5 дугаар тушаал, 1991 оны 04 дүгээр сарын 01 ний өдрийг дуустал жирэмсний чөлөө олгож байсан тухай Гурванбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 12 сарын 15 ны өдрийн 39 дугаар тушаал ажлын амжилт гаргаж 1990 онд шагнуулж байсан баярын бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

******* нь 1991 оны 05 дугаар сарын 01 ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 30 ны өдрийг дуустал Гурван булаг сумын Хөгжил нэгдэл болон Хөгжил ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1991-1992 онуудад авч байсан цалинг Баянхонгор аймаг дахь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 120 дугаар албан бичиг, ХАА-н нэгдлийн гишүүний 1991 оны хөдөлмөрийн дэвтэрт ажилласан хоног, ажлын хөлсийг нь тэмдэглэн бичсэн байдал болон ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч М.Мөнхдашийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* 1985 оны 02 дугаар сарын 28 ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 8 жилийн дунд сургуульд туслах тогоочоор

1991 оны 05 дугаар сарын 01 ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 30 ны өдрийг дуустал Гурван булаг сумын Хөгжил нэгдэл болон Хөгжил ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Ц.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ