| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00896/И |
| Дугаар | 155/ШШ2024/00925 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2024/00925
| 2024 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2024/00925 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***т оршин суух, Х Б-ийн Э
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай 155/2023/00896/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Би Б.Б-д 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1,670,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай буюу 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр буцааж авахаар харилцан тохиролцож зээлсэн. 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр болж зээлсэн мөнгөө эргүүлж авах гэтэл 900,000 төгрөгийг нь өгч үлдэх 770,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өгнө гэсэн боловч өгөхгүй удсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Б.Б- нь оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Б.Б- нь РЭ99051429 регистрийн дугаартай ба хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 35 дугаар гудамжны 15 тоотод эмээтэйгээ хамт оршин сууж байсан ба 89112750 дугаараар холбоо барьж байсан. Түүний аав н.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байрлах Өнхрүүш талхны цехийн хамар хашаанд оршин суудаг болно. Иймд Б.Б-аас зээлсэн мөнгөө буцааж гаргуулах шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х Б-ийн Эгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШЗ2024/002727 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар зэргийг гарган өгсөн. (хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, *** багийн засаг дарга, *** багийн Засаг даргаас тус тус Х Бийн Б-ийн хаягийн бүртгэл болон шилжилт хөдөлгөөн хийгдсэн эсэх талаарх лавлагааг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 12-20 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Эгийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох 770,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШЗ2024/02727 дугаартай захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр Б.Б- нь зээлийн төлбөр гаргуулахад хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
Иймд Б.Б- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Х Бийн Б-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байна.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2467010001005396 дугаар: регистрийн дугаар РЭ99051429, Х Бийн Б-ын, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл 4 дүгээр баг гэх мэдээлэл бүхий Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан хаягт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б- нь оршин суудаггүй болох нь багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШЗ2024/02727 дугаартай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүх онцгой ажиллагааны журмаар Б.Б-ыг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.
Х Бийн Б- нь ТТ00000000 регистрийн дугаартай, байнга оршин суух хаяг ***т оршин суудаг, хамгийн сүүлд түүнтэй 11111111 дугаарын утсаар холбоо барьсан гэсэн болно.
Нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х Бийн Б- (ЬЬ11111111)-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Бийн Б-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Б.Б-ын хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Б.Эд нэн даруй мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН