Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/00930

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/00930

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т байрлах, Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хас банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух, Д С-ын Г,

Хариуцагч: ***од оршин суух, Б Т-ийн Б нарт холбогдох,

Зээлийн үндсэн төлбөр 5,604,388 төгрөг, хүү 731,456 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,391 төгрөг нийт 6,362,235 (зургаан сая гурван зуун жаран хоёр мянга хоёр зуун гучин тав) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2024/00945/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хас банк ХК-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Г, Т.Б нар нь Хас банктай 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 1170085510 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 7,400,000 /Долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зээлдэгч С.Гы Хас банк дахь 5005042218 дугаартай дансанд 7,400,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1170085510 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 264 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Зээлдэгч С.Г, Т.Б нарын 1170085510 дугаартай зээлийн үлдэгдэл 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 5,604,388 төгрөг, хүү 731,456 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,391 төгрөг, нийт 6,362,235 төгрөг болоод байна.

1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгапамж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заапт болон 1170085510 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 5,604,388 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаарх хүү 731,456 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,391 төгрөг, нийт 6,362,235 төгрөгийг зээлдэгч С.Г, Т.Б нараас гаргуулах,

Улсын тэмдэгтийн хураамжийг Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн дансанд 6,362,235 төгрөгөөс тооцож тэмдэгтийн хураамжид 116,746 төгрөг төлсөн болно гэжээ.

Хариуцагч С.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С- овогтой Г миний бие Хас банкнаас 6,362,235 төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд төлж барагдуулахаа илэрхийлж байна гэжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т- овогтой Б миний бие С.Гы хамтран зээлдэгч мөн учраас Хас банкнаас зээлсэн 6,362,235 төгрөгийг хамтарч төлөх нь үнэн болно гэжээ.

Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хас банк ХК-ийн Хөвсгөл салбар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хас банк ХК нь хариуцагч С.Г, Т.Б нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 5,604,388 төгрөг, хүү 731,456 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,391 төгрөг, нийт 6,362,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болох нийт 6,362,235 төгрөгийн төлбөрийг бүрэн төлөх саналтай байна гэснийг банк хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хас банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч С.Г, Т.Б нарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 5,604,388 төгрөг, хүү 731,456 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,391 төгрөг нийт 6,362,235 (зургаан сая гурван зуун жаран хоёр мянга хоёр зуун гучин тав) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Г, Т.Б нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 6,362,235 (зургаан сая гурван зуун жаран хоёр мянга хоёр зуун гучин тав) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хас банк ХК-ийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,746 (нэг зуун арван зургаан мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г, Т.Б нараас 58,373 (тавин найман мянга гурван зуун далан гурав) төгрөгийг, улсын орлогоос 58,373 (тавин найман мянга гурван зуун далан гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хас банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч С.Г, Т.Б нарт холбогдох зээлийн үндсэн төлбөр 5,604,388 төгрөг, хүү 731,456 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,391 төгрөг нийт 6,362,235 (зургаан сая гурван зуун жаран хоёр мянга хоёр зуун гучин тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Г, Т.Б нар нэхэмжлэлийн нийт шаардлага болох 6,362,235 (зургаан сая гурван зуун жаран хоёр мянга хоёр зуун гучин тав) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,746 (нэг зуун арван зургаан мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г, Т.Б нараас 58,373 (тавин найман мянга гурван зуун далан гурав) төгрөгийг, улсын орлогоос 58,373 (тавин найман мянга гурван зуун далан гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН