| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/04801/И |
| Дугаар | 183/ШШ2024/04190 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2024/04190
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х ХХК-ийн Хан-Уул дүүргийн **-р хороо, **-р хэсэг, Соёмбот 2, 2 давхрын ** айл буюу ** тоот хаягт байрлах 60.8 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 988,150 төгрөгөөс 494,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 494,075 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Э.О-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ