МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: оршин суух, эмэгтэй, регистрийн дугаартай, ******* овогт ******* *******
Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 06 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1-р бригадад 1981 оноос 1984 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1-р бригадад 1981 оноос 1989 оныг дуустал саальчнаар ажиллаж байсныг тогтоолгоно, мөн 1981 онд тус сумын Коммунизмийн төлөө нэгдлээс 1981 онд олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт ******* Уранчимэгийг Барх овогтой Уранчимэг гэж буруу бичсан байгаа тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 06 сарын 23-ны өдрийн 345 дугаар лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
******* 1981 оны 04 сарын 08-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт Барх овогтой Уранчимэг, ******* Уранчимэг эцэг эхий нэр бич , , болон төрсөн он .
Хүсэлт гаргагч ******* нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Галуут Коммунизмын төлөө нэгдлийн 1-р бригадад саальчнаар ажиллаж байсан болох нь тус аймгийн архивын тасгийн 2015 оны 06 сарын 23-ны өдрийн 345 дугаар лавлагаа, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Барх овогтой Уранчимэгт 1981 оны 04 сарын 08-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* Уранчимэг мөн болохыг тогтоосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут Коммунизмын төлөө нэгдлийн 1-р бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ