Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00935

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00935

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***т оршин суух, Б Л-гийн Г,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий 155/2024/00911/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Л-гийн Г нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1963 онд Л-гийн 4 дэх хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Шинэ-Идэр сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж 10 дугаар ангийг 1981 онд төгссөн. Бүрэн дунд боловсролоо эзэмшээд Эрдэнэт хотын сургалтын төвд 1 жил тракторын жолоочоор суралцаж төгсөөд цэргийн албанд татагдсан. Би 1982-1985 онуудад 3 жилийн хугацаат цэргийн алба хаасан.

Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд байрын жижүүрээр, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд манаачаар, 1993 оны 9 дугээр сарын 23-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарык 01-ний өдрийг дуустал хугацаанд манаачаар тус тус ажиллаж байсан.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг Г гэж зөрүүтэй бичсэн, аймгийн архиваас ажилд томилсон тушаал болон холбогдох бусад тушаал олдоогүй зэргээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгуй байгаа юм.

Намайг төрсөн цагаас л эцэг, эх, ах, дүү нар, нутгийн хүмүүс, багш нар гээд бүгд Г гэж дууддаг байсан. Одоо ч нутгийн хүмүүс Г нэрээр минь түлхүү мэдэх бөгөөд ихэвчлэн Г гэж дууддаг.

Иймд Л.Г миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Б Л-гийн Ггийн иргэний үнэмлэхийн хуулБ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн Бимт, Л- овогтой Г (Г) 1988-1992, 1994-1995 онд Жаргалант сумын 10 жилийн сургуульд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн тооцооны хүснэгтийн хуулБт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хуулБ үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулБ, Л- овогтой Гид Жаргалант сумын 10 жилийн сургуулийн захиргаанаас нээж олгсон №406834 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулБ, 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн нэгдсэн сангаас 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан CVL2467000001001273 дугаартай Б Л-гийн Ггийн төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 11/704 тоот албан бичиг, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Ажилчдыг ажлаас түр чөлөөлөх тухай 25 дугаар тушаал, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Манаачийг ажлаас чөлөөлөх тухай 28 дугаартай тушаалын хуулБт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулБ үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулБ, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасны архивын 986 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулБ зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-39 дүгээр хуудас, 60-70 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.О, И.Э нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох Бимт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 55-58 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Э-ын иргэний хаягийн хуудас №7 Бимт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг Бимтын архивын хуулБ зэрэг Бимтуудыг гаргуулж, нотлох Бимт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 45-54 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Г нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8 жилийн сургуульд 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд байрын жижүүрээр, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд манаачаар, 1993 оны 9 дугээр сарын 23-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох Бимтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.Г нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох Бимт, тайлБ зэргээр дараах үйл Бимт тогтоогдсон.

Л- овогтой Гид Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 10 жилийн дунд сургуулийн захиргаанаас нээж олгосон 406834 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Б Л-гийн Г мөн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Л.Гг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 10 жилийн дунд сургуулийн захиргаанаас нээж олгосон 406834 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосон шийдвэр,

Б Л-гийн Ггийн иргэний үнэмлэхийн хуулБ, (хавтаст хэргийн 3 дугаар хуудас)

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хэвлэгдсэн ...регистрийн дугаар ре63020974, овог: Б, эцэг /эх/-ийн нэр: Л-, өөрийн нэр: Г ... гэх мэдээлэл бүхий CVL2467000001001273 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлБ зэргээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 52 дугаар хуудас)

 

 

Нэхэмжлэгч Л.Г нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд байрын жижүүрээр, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд манаачаар, 1993 оны 9 дугээр сарын 23-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлБ,

Нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 10 жилийн дунд сургуулийн захиргаанаас Л- овогтой Г нэрээр нээж олгосон 406834 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулБ,

Л- овогтой Ггийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 10 жилийн сургуульд 1988 оны 1-12, 1989 оны 1-12, 1990 оны 1-12, 1991 оны 1-4, 1992 оны 6, 7, 1994 оны 1-12, 1995 оны 1, 3, 6-10 дугаар саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн тооцооны хүснэгтийн хуулБт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын хуулБ үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулБ, (хавтаст хэргийн 5-47 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Сургуулийн манаач Л.Г нь тахир дутуугийн группт орсон тул 1995 оны 4 дүгээр сарын 07-ний өдрөөс эхлэн ажлаас нь түр чөлөөлсүгэй. гэх бичилт бүхий Ажилчдыг ажлаас түр чөлөөлөх тухай 25 дугаар тушаал (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Сургуулийн манаач Л.Г нь өвчний улмаас группэд орох шаардлагагүй болж ажилдаа эргэн орох болсон тул оронд нь түр ажиллаж байгаа манаач Р.Дүйнхэрийг 1995 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн манаачийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. гэх бичилт бүхий Манаачийг ажлаас чөлөөлөх тухай 28 дугаар тушаал (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Гэрч Ч.Эийн ...1982 оноос 2002 он хүртэл Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8 жилийн дунд сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байх хугацаанд Л.Г нь тухайн байгууллагад 1987 оноос 1995 оныг хүртэл галч, манаачаар ажиллаж байсан. ... гэх мэдүүлэг,

Гэрч Д.О-ийн 1987 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байхад, Л.Г нь жижүүрээр ажиллаж байсан. ...Тухайн үеийн хүмүүс ихэвчлэн Г, Г, Г гэх зэргээр олон янзаар түүний нэрийг дууддаг байсан. Үүнээс болоод зарим Бимтууд дээр нэр нь өөрөөр бичигддэг тохиолдлууд байдаг гэсэн. Эгчийг нь Лхагвасүрэн гэдэг учраас Г гэдэг нь зөв байх ... гэх мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулБын 24-т Ажилладаг байгууллага хэсэгт Жаргалант 8 жил сургууль, Ажилд орсон он гэх хэсэгт 1981, эрхэлдэг ажил гэх хэсэгт манаач, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987, оршдог сум район гэх хэсэгт Жаргалант гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулБ зэрэг бичгийн нотлох Бимтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна (хавтаст хэргийн 54 дугаар хуудас),

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Л.Г нь өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Б Л-гийн Ггийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8 жилийн сургуульд 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд байрын жижүүрээр, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд манаачаар, 1993 оны 9 дугээр сарын 23-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгч Л.Г нь 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр халагдсан болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б Л-гийн Ггийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8 жилийн сургуульд 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд байрын жижүүрээр, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд манаачаар, 1993 оны 9 дугээр сарын 23-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН 

 

 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлБ, хэрэгт авагдсан нотлох Бимтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

 

 

  2. 

 

 

            3.

 

  

ДАРГАЛАГЧ                                 Н.БЯМБАСҮРЭН