| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00337/И |
| Дугаар | 131/ШШ2015/00334 |
| Огноо | 2015-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2015/00334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: оршин суух, эмэгтэй, регистрийн дугаартай, ******* овогт *******
Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3-р бригадад 1982 оны 07 сараас 01-ний өдрөөс 1989 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл саальчин, 1989 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал тус сумын Худалдаа бэлтгэл трестэд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, тус аймгийн архивын тасгийн 2015 оны 04 сарын 28-ны өдрийн 202 дугаар лавлагаа, хөдөлмөрийн дэврийн хуулбарууд, 266843 дугаар бат илэрхийлэхийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээ:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч ******* нь 1982 оны 07 сараас 01-ний өдрөөс 1989 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 3-р бригадад саальчин, 1989 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус аймгийн Эрдэнэцогт сумын Худалдаа бэлтгэл трестэд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь тус аймгийн архивын тасгийн 2015 оны 04 сарын 28-ны өдрийн 202 дугаар лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Монголын үйлдвэрчний эвлэлийн 266843 дугаар бат илэрхийлэхийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* 1982 оны 07 сараас 01-ний өдрөөс 1989 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 3-р бригадад саальчнаар,
1989 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Эрдэнэцогт сумын Худалдаа бэлтгэл трестэд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ