| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/04628/И |
| Дугаар | 182/ШШ2024/04448 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/04448
2024 10 29 182/ШШ2024/04448
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: Ж ББСБ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.З-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,329,945 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* нь манай байгууллагад хандаж, гар утас худалдан авах зорилгоор 3,400,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Улмаар 2022.02.25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,400,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээл олгосон. Зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч ******* гаас зээлийн гэрээний үүрэгт 6,329,945 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие ******* ******* ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 6,329,945 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2024.11.29-ний өдөр 2,100,000 төгрөг, 2024.12.29-ний өдөр 2,100,000 төгрөг, 2025.01.29-ний өдөр 2,129,945 төгрөг. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Болор-Эрдэнэ нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 6,329,945 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,329,945 төгрөгийг 2024.11.29-ний өдөр 2,100,000 төгрөг, 2024.12.29-ний өдөр 2,100,000 төгрөг, 2025.01.29-ний өдөр 2,129,945 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч Т.Болор-Эрдэнэ татгалзаагүй, түүнд итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,329,945 төгрөгийг 2024.11.29-ний өдөр 2,100,000 төгрөг, 2024.12.29-ний өдөр 2,100,000 төгрөг, 2025.01.29-ний өдөр 2,129,945 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 117,430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 58,715 төгрөгийг буцааж, хариуцагч *******гаас 58,715 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-нд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА