Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2015/00335

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  оршин суух, эрэгтэй,  регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 06 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1976 онд Барилгын ТМС-ийн бетон арматурын ангийг суралцаж төгссөн. 1978 оноос 1979 оны 6 сар хүртэл Баянхонгор аймгийн Барилга трестийн харъяа барилгын материалын үйлдвэрт нормчноор, 1982 оноос 1993 оны 7 сарыг хүртэл Баянхонгор аймгийн Барилга трестийн харъяа Барилгын материалын үйлдвэрт арматурчнаар, 1993 оны 7 сараас 1994 оныг дуустал Алтан тулгуур ХК-д бетон арматурчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 1978 оны 6 сарын 30-ны өдрөөс 1979 оны 6 сарын 17-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилга трестийн харъяа барилгын материалын үйлдвэрт нормчноор, 1982 оны 7 сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилга трестийн харъяа Барилгын материалын үйлдвэрт арматурчнаар, 1993 оны 7 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Алтан тулгуур ХК-д бетон арматурчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 03 сарын 20-ны өдрийн 323 дугаар лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1989 оны 02 сарын 16-ны өдрийн Vlll таван жилийн гавшгайн цол тэмдгийн үнэмлэхний хуулбар, 1990 оны баярын бичиг, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч ******* нь 1978 оны 06 сарын 30-ны өдрөөс 1979 оны 06 сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Барилгын материалын үйлдвэрийн төмөр бетон заводод нормчин, 1982 оны 07 сарын 10-ны өдрөөс 1993 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилгын материалын үйлдвэрийн төмөр бетон заводод бетон арматурчин, 1973 оны 07 сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус аймгийн Алтан тулгуур ХК-ийн төмөр бетон заводод бетон арматурчнаар тус тус ажиллаж байсан болох тус аймгийн архивын тасгийн 2014 оны 03 сарын 20-ны өдрийн 323 дугаар лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1989 оны 02 сарын 16-ны өдрийн Vlll таван жилийн гавшгай цол тэмдгийн үнэмлэхний хуулбар, 1990 оны баярын бичиг, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* нь 1978 оны 06 сарын 30-ны өдрөөс 1979 оны 06 сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Барилгын материалын үйлдвэрийн төмөр бетон заводод нормчин,

1982 оны 07 сарын 10-ны өдрөөс 1993 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Барилгын материалын үйлдвэрийн төмөр бетон заводод бетон арматурчин,

1993 оны 07 сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Алтан тулгуур ХК-ийн төмөр бетон заводод бетон арматурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Л.НАРАНГЭРЭЛ