Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 140/ШШ2024/00444

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........ сумын .......... багт оршин суух ............. овогт ............ нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга ........ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн ....... шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие ....... нь Завхан аймгийн ....... сумын 10 жилийн сургуулийг 1989 онд 8-р ангийг төгөөд төгсөөд илгээлтээр Завхан аймгийн ........... сумын .......... нэгдлийн сувай үнээг авч малласан. Тухайн үед надад 15 үнээ өгч, би нэгдэл тартал буюу 1990 он хүртэл маллаж байгаад 1991 онд нэгдэл хувьчлагдаж хувьцаат компани болоход .......... ХК-д үргэлжлүүлэн мал малласан. Гэтэл энэ талаарх мал маллаж байсан үеийн тушаал шийдвэр олдохгүй байгаа мөн хөдөлмөрийн дэвтэр нээж өгөөгүй.

Мөн дээрх хугацааны нөхөн даатгалд хамрагдсан боловч ............ нь намайг дээрх жилүүдэд сурч байсан гэж үзэж, тухайн жилүүдийн хугацааг ажилласан жилд тооцож өгөхгүй байна.

Иймд намайг 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ....... сумын ......... нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн .......... сумын .......... ХК-д тус тус мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ........... шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би өмнөх шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсон боловч шүүх хуралдаан дахин дахин хойшлогдсон учир нааш цаашаа удаа дараа явах боломжгүй байна. Иймд намайг оролцохгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч .......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ........... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ....... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч ......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Тэрээр 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, мөн 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн .......... сумын ......... ХК-д мал маллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар болон ......... 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ....... тоот лавлагаа, 1991-1992 оны ....... сумын ............ багийн мал тооллогын А дансны баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Хэдийгээр ....... лавлагаанд 1990-1991 оны баримтад нэхэмжлэгчийн нэр дээр тооцогдсон хөлс байхгүй, харин түүний төрсөн дүү ........ нэр дээр хөлс тооцсон байх бөгөөд тухайн үед дүү, ээжийн хамт мал маллаж, дээрх онуудын цалин өрхийн тэргүүлэгч дээр бичигддэг байсан талаар нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул дээрх лавлагаа болон баримтуудыг ...... мал маллаж байсныг нотолсон баримт гэж үзсэн болно.

Түүнчлэн нэхэмжлэгч .......... Завхан аймгийн ......... сумын 10-н жилийн сургуулийг 10-р анги төгссөн гэх тэрээр 8-р анги төгссөн болох нь Завхан аймгийн ......... сумын Е............ ирүүлсэн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ........... тоот тодорхойлолт, уг тодорхойлолтод ........овогтой ........ нь 1990 онд 8-р ангийг төгссөн нь үнэн болно гэх хэсэг,

Завхан аймгийн .........ээс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/Б/ маягт, уг баримтын 12-т Боловсролын төвшин бага, 1985 он гэх баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Иймд түүнийг дээрх хугацаанд мал маллаж байсан гэж үзэх үндэстэй.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

Гэрч ........ын өгсөн мэдүүлгийн: ......... нь 8-р анги төгсөөд илгээлтээр мал дээр гарсан. Ээж, дүү нарынхаа хамт 1990 оноос хойш Завхан аймгийн ....... сумын ......... нэгдэлд мал малласан. Ээжийг нь ........., дүүг нь ...........гэдэг... гэх хэсэг,

Гэрч ........ өгсөн мэдүүлгийн: .......... нь ........ сумд 8-р ангиас илгээлтээр мал дээр гарсан юмаа. Аав нь багад нь бурхан болсон. Тэгээд ээж, дүү хоёрын хамт 1990 оноос хойш 1998 оныг дуустал мал малласан. Ээжийг нь ........, дүүг нь ........ гэдэг. ...тэр үеийн нэгдлийн дарга ......., ........... бригадын дарга ........ нар байсан.... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч ..........ийн дээрх хугацаанд ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .......... овогт ..........ийг 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, мөн 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн .......... сумын ........... ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ..........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ                                 Т.БАЛЖИННЯМ