| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0651/Э |
| Дугаар | 584 |
| Огноо | 2017-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч Э.Гэрэлмаа,
шүүгдэгч Э.Э өөрөө өөрийгөө өмгөөлөн хялбаршуулсан журмаар хэргийг нээлттэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706002460073 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Э.Э, 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо СОТ-3 дугаар байрны 11-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүрийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 16 дугаар байрны подволд ажлын байран дээрээ эхнэр Б.Отгонцэцэгийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчаас сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Отгонцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр миний бие нь ажилдаа явах гээд нөхөр Эрдэнэсүхийн ажил болох Баянзүрх дүүргийн 16 хороо 16 дугаар байрны подволд хүүхдээ аваачиж өгөх гэтэл манай нөхөр согтуу унтаж байсан. Тэгээд би нөхрийг сэрээгээд “хүүхдээ хар би ажилдаа явлаа” гэхэд уурлаад босч ирээд үснээс зулгайгаад, нүүр рүү, толгой руу, хэд хэдэн удаа цохьсон…” гэсэн мэдүүлэг. /хх-34/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №7131 дугаар дүгнэлтэд:
Яллагдагч Э.Э мэдүүлэхдээ: “...өөрийнхөө ажил дээр унтаж байсан чинь гаднаас манай эхнэр Отгонцэцэг хүүхдээ дагуулж орж ирсэн бөгөөд гаднаас орж ирэхдээ архи уучихсан согтуу байсан. Би өнгөрсөн шөнө нь гэртээ хонолгүй ажил дээрээ хоночихсон байсан бөгөөд тэрнээс болж шалтаглаад намайг гэртээ хоносонгүй, хүүхдээ хар гэж дайрч давшлаад хэрүүл хийгээд хүүхдээ над руу түлхээд байхаар нь би уурлаад нүүр хэсэр рүү нь 3-4 удаа гараараа алгадаад Отгонцэцэг унахдаа хана мөргөөд газар уначихсан...” /хх-41/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүрийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 16 дугаар байрны подволд ажлын байран дээрээ эхнэр Б.Отгонцэцэгийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Э-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э-д оногдуулсан торгуулийн ялыг тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Э-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР