| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00322/И |
| Дугаар | 131/ШШ2015/00336 |
| Огноо | 2015-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2015/00336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: оршин суух, эмэгтэй, регистрийн дугаартай, ******* овогт ******* *******
Х ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 06 сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 07 сараас 1991 оны 04 сар хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын трестэд шавар будагчаар ажиллаж байснаа тогтоолгоно, мөн хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэрийг ******* гэж буруу бичсэн байгаа тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэввтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1981 оны 07 сарын 06-ны өдрийн 198 дугаар тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээ
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь Р.******* 1979 оны 09 сарын 01-ний өдрөөс бичилттэй хөдөлмөрийн дэвтэрт ******* овогтой Алтантуяа, ******* Алтантуяа эцэг эхийн нэрийг бич , , болон төрсөн он .
Хүсэлт гаргагч ******* нь 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын трестэд шавар будагчнаар ажиллаж байсан болох нь тус аймгийн Техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1981 оны 07 сарын 06-ны өдрийн 198 дугаар тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ******* овогтой ******* 1979 оны 09 сарын 01-ний өдрөөс бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* Алтантуяа мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* Алтантуяа нь 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын тресстэд шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ