| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00316/И |
| Дугаар | 131/ШШ2015/00337 |
| Огноо | 2015-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2015/00337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: оршин суух, эмэгтэй, регистрийн дугаартай, ******* овогт ******* *******
Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 06 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1980 онд Баянхонгор аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд угаагчаар ажилд орж, 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 сарыг дуустал Нийтийн ахуй үйлчилгээний халуун усны газар үйлчлэгч хийж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон тул дээрх ажиллаж байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 1980 онд Баянхонгор аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд угаагчаар ажилд орж, 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 сарыг дуустал Нийтийн ахуй үйлчилгээний халуун усны газар үйлчлэгч хийж байсан тул ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1983 оны 09 сарын 09-ний өдрийн 194 дүгээр лавлагаа, 1980, 1984 оны баярын бичгийн хуулбарууд, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээ
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч ******* нь 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 09 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын 1-р халуун усанд угаагчаар, 1983 оны 09 сарын 09-ний өдрөөс 1984 оны 05 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын 1-р халуун усанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох тус аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1983 оны 09 сарын 09-ний өдрийн 194 дүгээр лавлагаа, 1980, 1984 оны баярын бичиг, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* нь 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 09 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын 1-р халуун усанд угаагчаар,
1983 оны 09 сарын 09-ний өдрөөс 1984 оны 05 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын 1-р халуун усанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ