Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/04450

 

 

 

 

 

 

 

 

2024 10 29 182/ШШ2024/04450

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: ИХ ББСБ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.А-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 1,773,732 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2021.07.22-ны өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд, гар утасны аппликейшнээр дамжуулан богино болон урт хугацаатай хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. ******* нь 2022.11.20-ны өдөр 390,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, 0 хувийн хүүтэй, 2022.09.29-ний өдөр 860,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй тус тус зээлсэн. Зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэхгүй, өнөөдрийг хүрч байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 1,773,732 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие покет аппликейшнаар авсан зээлээ өвчний улмаас төлөх боломжгүй болж, хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,773,732 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч *******од холбогдуулж зээлийн гэрээний үүрэг болон зардалд 1,773,732 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,773,732 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдсон.

2.Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд 1,773,732 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч *******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 43,329 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 21,664 төгрөгийг буцааж, хариуцагч *******оос 21,665 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА