| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00387/И |
| Дугаар | 140/ШШ2024/00446 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 140/ШШ2024/00446
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ......... сумын .......... тоотод оршин суух ......... овогт ........ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг .......... сумын .......... тоотод оршин суух ......... овогт .......... холбогдох,
30,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга ......... оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие ......... нь 1968 онд төрсөн, эрэгтэй, ам бүл ......., эхнэр хүүхдүүдийн хамт ...........суманд оршин суудаг. .......... нь 2024 оны 01-р сарын 11-ний өдөр төлбөр барагдуулах хэлцлийг байгуулж 2024 оны 05-р сарын 01-ний дотор 20.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээ байгуулсан. Гэтэл тогтоосон хугацаанд төлбөрөө төлөлгүйгээр одоог хүрч байгаа тул шүүхэд 20.000.000 төгрөгийг алданги болох 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөгийг хариуцагч ...........гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ............ нь иргэн ...........аас хорин сая төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Иргэн ..........нь хорин сая төгрөргийн хүү болох арван сая төгрөг нэмж нэхэмжилсэн байна. Үүний дагуу нэхэмжлэгч .......... өөрийн биеэр уулзаж дахин гэрээ хийж харилцан тохиролцолд хүрмээр байгаа тул миний саналыг авч хэлэлцэнэ үү гэжээ.
Зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:
.......... нэхэмжлэлтэй ............. холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........, хариуцагч .............. нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгууллаа.
Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган үндсэн төлбөрөөс 5,000,000 төгрөгийг хасч, 25,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч ........... нь 25,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч тал энэ асуудлаар дахиж нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болохыг ойлгож мэдсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ........ нь хариуцагч ........... холбогдуулан 30,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхийн өмнө эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч 25,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж эвлэрсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн гэрээнд талууд гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ..........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........аас 141,475 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 141,475 төгрөг тус тус гаргуулж нийт 282,950 төгрөгийг нэхэмжлэгч ...........ад олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ...............ын нэхэмжлэлтэй, хариуцагч ............. холбогдох 30,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид эвлэрч хариуцагч ........... нь 25,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор өгч авахаар харилцан тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1, 74-р зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ..........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... 141,475 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 141,475 төгрөг тус тус гаргуулж нийт 282,950 төгрөгийг нэхэмжлэгч .........ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч .............. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ