Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2024/0297/З |
Дугаар | 128/ШШ2024/0308 |
Огноо | 2024-04-08 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2024/0308
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй, болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Ж.Б нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд бичгээр гаргасан татгалзалдаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж 160,380,000 /нэг зуун сая гурван зуун наян мянга/ төгрөг олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тэтгэмжийн зөрүү 68,130,000 /жаран найман сая нэг зуун гучин мянга/ төгрөг гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий Ж.Б*******гийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа билээ.
Тус хэргийн хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 112 дугаартай тогтоолоор Ж.Б надад 36 сарын хугацааны нэг удаагийн тэтгэмжийг албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг оролцуулан сарын дундаж цалин хөлснөөс тооцож зөрүү тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Б би нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу Ж.Б нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж 160,380,000 /нэг зуун сая гурван зуун наян мянга/ төгрөг олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тэтгэмжийн зөрүү 68,130,000 /жаран найман сая нэг зуун гучин мянга/ төгрөг гаргуулахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан ж*******р шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Б нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж 160,380,000 /нэг зуун сая гурван зуун наян мянга/ төгрөг олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тэтгэмжийн зөрүү 68,130,000 /жаран найман сая нэг зуун гучин мянга/ төгрөг гаргуулахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ГАНБАТ