Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2015/00339

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би

 оршин суух *******ын ажилласан байдлаа тогтоолгохоос татгалзсан хүсэлтийг 2015 оны 07 дугаар сарын 06 ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1965 онд Баацагаан суманд төрсөн. Одоо 50 настай, эмэгтэй , 4 хүүхэдтэй. Баян-Овоо суманд 1988 оноос хойш мал маллаж байсан. Энэ хугацааны архивын лавлагаа олдохгүй байгаа тул 1988-1990 онд ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. 1988-1990 онуудад ажилласан байдлаа тогтоолгох нотлох баримтгүй тул шүүхэд гаргасан ажилласан байдал тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь 1988-1990 онуудад Баян-Овоо сумын Санаачлага нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан талаархи хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасаныг үндэслэн *******ын ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан татгалзыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар 1988-1990 онуудад Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачлага нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан *******ын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төвлөрсөн төсвийн орлогоос 35100 төгрөгийг гаргаж хүсэлт гаргагч *******т олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд хүсэлт гаргагч ******* нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй

 

 

 

 

ШҮҮГЧ                    Б.БОЛОР-ЭРДЭНЭ