Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/04453

 

 

 

 

 

 

 

 

 

   2024     10         29                                                  182/ШШ2024/04453

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ****** ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А** трейд ХХК

Хариуцагч: Ж.О

Хариуцагч: Х.У нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 344,121,306 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Нэр бүхий барьцааны хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, Ч.Р, О.О,

Хариуцагч А** трейд ХХК-ийн төлөөлөгч Б.Б,

Хариуцагч А** трейд ХХК-ийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч Ж.О, өмгөөлөгч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.

Хариуцагч Х.У хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд бусад оролцогч нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А** трейд ХХК нь манай *******тай 2020.07.08-ны өдөр 04/20-268 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,070,000,000 төгрөгийг сарын 0,25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. ****** ******* ХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, А** Трейд ХХК-ийн харилцах дансанд 1,070,000,000 төгрөгийг 2020.07.09-ний өдөр шилжүүлсэн. Мөн Банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгийн өмчлөгч Ж.О, Х.У нарын итгэмжлэлийн үндсэн дээр А** Трейд ХХК-тай 2020.07.08-ны өдөр 04/20-269 тоот барьцааны гэрээг байгуулж, дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1.Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, 1 байр, СС-ын хойд талд тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 440.8 м.кв талбайтай, Ж.О, Х.У нарын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

2.Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, *-р хороолол /15140/, Д.Сүхбаатар гудамж **/* дугаар барилгын *-* тоот, **/* тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020****дугаартай, 352.9 м.кв талбайтай, Ж.Оы өмчлөлийн контор, агуулах, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

3.Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, *-р хороолол /15140/, Д.Сүхбаатар гудамж **/* дугаар барилгын * тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 18.8 м.кв талбайтай, Ж.Оы өмчлөлийн конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

4.Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, *-р хороолол /15140/, Д.Сүхбаатар гудамж **/* дугаар барилгын 2 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 18.3 м.кв талбайтай, Ж.Оы өмчлөлийн конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

5.Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, *-р хороолол /15140/, Д.Сүхбаатар гудамж ** байр *** тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 134 м.кв талбайтай, Ж.Оы өмчлөлийн дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

6.Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, гудамж 20 хаягт байрлах,  Э-220200****, ГД-000078554, Нэгж талбарын дугаар-1500600***, 2164 м.кв талбайтай, Ж.Оы эзэмшлийн үйлчилгээтэй орон сууц зориулалттай эзэмших эрхтэй газар;

7.Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо хаягт байрлах, ГД-0180***, Нэгж талбарын дугаар-4/0*** дугаартай, 558 м.кв талбайтай, Ж.Оы эзэмшлийн контор, үйлчилгээ зориулалттай эзэмших эрхтэй газар;

Зээлдэгчтэй байгуулсан 04/20-268 тоот зээлийн гэрээний хугацааг 2021.07.05-ны өдрийн 04/21-130 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээр хүүний хувийг жилийн 16,8 хувь болгон өөрчилж, хугацааг 2023.07.20-ны өдрийг хүртэл сунгасан байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ****** *******ны зүгээс 2021.11.10-ны өдөр, 2022.04.13-ны өдрүүдэд тус тус зээл төлөх, гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг зээлдэгчид хүргүүлж байсан боловч зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна. Улмаар ******* санаачилан 2022.06.22-ны өдөр зээлийн гэрээг цуцлах мэдэгдлийг хариуцагч А** трейд ХХК-нд хүрүүлсэн байдаг бөгөөд тус компани нь зээл олгосноос хойш үндсэн зээлийн төлбөрт 748,387,808.8 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 365,882,691 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7,453,645, нийт 1,121,724,145 төгрөгийг төлсөн байна.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч А** трейд ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 321,612,191 төгрөг, хүүний үлдэгдэл 9,270,865 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 13,238,250 төгрөг, нийт 344,121,306 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгүүдэд заасны дагуу хэдийгээр зээлийн гэрээ цуцлагдсан байгаа ч зээлийг эргүүлэн төлөх хүртэл хугацаанд хүүг шаардах эрхтэй тул хариуцагч А** трейд ХХК-иас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 344,121,306 төгрөгийг гаргуулж, зээлийг төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох дээр дурдсан хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч А** трейд ХХК, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ****** *******тай 2020.07.08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,070,000,000 төгрөгийн зээл авсан, мөн өдрийн барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Ж.О, Х.У нарын өмчлөл, эзэмшлийн:

1.Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, 1 байр, СС-ын хойд талд тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 440.8 м.кв талбайтай, Ж.О, Х.У нарын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

2.Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, *-р хороолол /15140/, Д.Сүхбаатар гудамж **/* дугаар барилгын *-* тоот, **/* тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020****дугаартай, 352.9 м.кв талбайтай, Ж.Оы өмчлөлийн контор, агуулах, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

3.Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, *-р хороолол /15140/, Д.Сүхбаатар гудамж **/* дугаар барилгын * тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 18.8 м.кв талбайтай, Ж.Оы өмчлөлийн конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

4.Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, *-р хороолол /15140/, Д.Сүхбаатар гудамж **/* дугаар барилгын 2 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 18.3 м.кв талбайтай, Ж.Оы өмчлөлийн конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

5.Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, *-р хороолол /15140/, Д.Сүхбаатар гудамж ** байр *** тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 134 м.кв талбайтай, Ж.Оы өмчлөлийн дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

6.Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, гудамж 20 хаягт байрлах,  Э-220200****, ГД-000078554, Нэгж талбарын дугаар-1500600***, 2164 м.кв талбайтай, Ж.Оы эзэмшлийн үйлчилгээтэй орон сууц зориулалттай эзэмших эрхтэй газар;

7.Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо хаягт байрлах, ГД-0180***, Нэгж талбарын дугаар-4/0*** дугаартай, 558 м.кв талбайтай, Ж.Оы эзэмшлийн контор, үйлчилгээ зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаан байхгүй. Мөн зээлийн гэрээг 2023.07.20-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн гэрээний хүү болон хугацаанд өөрчлөлт оруулсан талаар маргаангүй. Манай компани зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан боловч Ковид-19 цар тахал өвчний улмаас санхүүгийн нөхцөл байдал хүндэрч зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн. Иймд ****** *******ны зүгээс 2022.04.13-ны өдөр 02 тоот зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох тухай мэдэгдэл, 2022.06.22-ны өдрийн 04/22-94 тоот зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл зэргийг манай компанид өгч зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Энэ мэдэгдлийн дараа ****** *******ны зүгээс 2022.10.25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлдээ зээлийн гэрээний зөрчилтэй холбоотой үүргийг бус харин зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж буюу зээлийн төлбөрт 1,122,558,653 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан байдаг.

Иргэний хуулийн 225 дугаар зүйл, 219 дүгээр зүйлийн 219.3-т заасан талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл, ****** ******* ХК хуулийн энэхүү зохицуулалт болон зээлийн гэрээний * дугаар  зүйлийн 6.2.1-д зааснаар нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалснаар зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон байгаа. Хэдийгээр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд гэрээг цуцалсан ч хүүг шаардах эрхтэй гэж зохицуулсан байгаа боловч энэ нь иргэний эрх зүйн зарчимд нийцэхгүй байна.

Ингээд зээлийн гэрээг цуцалсан 2022.06.22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,009,371,447 төгрөг, хуримтлагдсан хүү 162,554,491 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,112 төгрөг, нийт 1,172,028,051 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Зээлийн гэрээг цуцлахаас өмнө үндсэн зээл 60,628,552 төгрөг, хуримтлагдсан хүү 31,795,593 төгрөг, нийт 92,424,145.60 төгрөг төлсөн байсан. Харин зээлийн гэрээг цуцалснаас хойш нийт 1,029,300,000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээг цуцалсан үеийн зээлийн үлдэгдэл 1,172,028,051 төгрөгөөс зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсноос хойш төлсөн 1,029,300,000 төгрөгийг хасаж, зөрүү 142,728,051 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, бусад төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй, үндэслэлгүй байна. Харин ****** *******наас сүүлд ирүүлсэн зээл, хүүгийн тооцоолол, хүснэгтийг харлаа. 2022.06.20-ны өдрийн байдлаарх хуримтлагдсан хүүний үлдэгдэл, хуримтлагдсан хүү тохирч байгаа боловч нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл тохирохгүй, гэрээ цуцлах үед бидэнд өгсөн мэдэгдлийн дүнтэй тохирохгүй, зөрүүтэй байна. Барьцааны хөрөнгөний тухайд барьцааны гэрээний 7 дугаарт заасан Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо хаягт байрлах, ГД-0180***, Нэгж талбарын дугаар-4/0*** дугаартай, 558 м.кв талбайтай, Ж.Оы эзэмшлийн контор, үйлчилгээ зориулалттай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрнө, бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Бид зээлийн гэрээний үүргийн 90 гаруй хувийг биелүүлсэн байгаа гэв.

 

3.Хариуцагч Ж.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А** трейд ХХК нь ****** ******* ХК-тай 2020.07.08-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, өөрийн болон охин Х.У нарын хамтран өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Харин барьцааны гэрээнд дурдсан нэр бүхий 7 хөрөнгөний дөрвөн хөрөнгийн тухайд барьцаанд тавих зөвшөөрлөө өгсөн. Харин гурван хөрөнгө буюу Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, 1 байр, СС-ын хойд талд тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 440.8 м.кв талбайтай, Ж.О, Х.У нарын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, гудамж 20 хаягт байрлах,  Э-220200****, ГД-000078554, Нэгж талбарын дугаар-1500600***, 2164 м.кв талбайтай, Ж.Оы эзэмшлийн үйлчилгээтэй орон сууц зориулалттай эзэмших эрхтэй газар; Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо хаягт байрлах, ГД-0180***, Нэгж талбарын дугаар-4/0*** дугаартай, 558 м.кв талбайтай, Ж.Оы эзэмшлийн контор, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаанд тавихад Ж.О, Х.У нарын зөвшөөрлийг аваагүй. Хавтаст хэрэгт авагдсан итгэмжлэлээс харахад Ж.Оы гарын үсэг биш, мөн Х.Угийн итгэмжлэл дээр нэмж нөхцөл тусгасан байдаг. Иймд зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй учир барьцааны гэрээний холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тийм учраас зөвшөөрөл олгоогүй гурван хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй тул хариуцагч Ж.Од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Хариуцагч Х.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...А** трейд ХХК нь ****** ******* ХК-тай 2020.07.08-ны өдөр барьцааны гэрээ байгуулан барьцаалсан гэх Нийслэлийн Чингэлтэй дүүргийн, * дугаар  хороо, 1 дүгээр байрны үйлчилгээний зориулалттай, /Ү-22020****, ГД:000652334/ 2 давхар 440.8 м.кв үл хөдлөх хөрөнгийг би өөрийн ээж Ж.Отай хамт хамтран өмчилдөг юм. Би дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих талаар А** трейд ХХК-тай ярилцаж, тохиролцсон зүйл байхгүй бөгөөд тухайн үед гадаадад амьдарч байсан. А** трейд ХХК нь ****** ******* ХК-ийн зээлийн барьцаанд миний өмчлөлийн хөрөнгийг тавьсан талаар сая мэдэж байна. Ингээд уг асуудлыг судалж үзэхэд А** трейд ХХК-ийн эзэд болох хүмүүс манай ээж Ж.Оаас дээрх гэрчилгээг өөр зүйлд ашиглах талаар худал хэлэн авч, нотариат орж ээж Ж.Оы нэрээр хуурамч итгэмжлэл хийн улмаар барьцаанд тавьсан болохыг мэдлээ. Дээрх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох ээж бидэн хоёрын зөвшөөрөлгүй хууль бусаар бидний хөрөнгийг барьцаалсан байна. Иймд ****** ******* ХК-ийн нэхэмжлэлээс зээлдэгч А** трейд ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд тусгасан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож бидний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, 1 дүгээр байрны үйлчилгээний зориулалттай, /Ү-22020****, ГД:000652334/ 2 давхар 440.8 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч А** трейд ХХК, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А** трейд ХХК нь ****** *******тай 2020.07.08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,070,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:

1.511,589,870 төгрөгийн барьцаагаар хангагдах шаардлага бүхий, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, 1 байр, СС-ын хойд талд тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 440.8 м.кв талбайтай, Ж.О, Х.У нарын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

2.292,552,608 төгрөгийн барьцаагаар хангагдах шаардлага бүхий, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, *-р хороолол /15140/, Д.Сүхбаатар гудамж **/* дугаар барилгын *-* тоот, **/* тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020****дугаартай, 352.9 м.кв талбайтай, Ж.Оы өмчлөлийн контор, агуулах, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

3.21,819,169 төгрөгийн барьцаагаар хангагдах шаардлага бүхий, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, *-р хороолол /15140/, Д.Сүхбаатар гудамж **/* дугаар барилгын * тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 18.8 м.кв талбайтай, Ж.Оы өмчлөлийн конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

4.21,238,872 төгрөгийн барьцаагаар хангагдах шаардлага бүхий, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, *-р хороолол /15140/, Д.Сүхбаатар гудамж **/* дугаар барилгын 2 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 18.3 м.кв талбайтай, Ж.Оы өмчлөлийн конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

5.барьцаагаар хангагдах шаардлагын үнийн дүн байхгүй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, *-р хороолол /15140/, Д.Сүхбаатар гудамж ** байр *** тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 134 м.кв талбайтай, Ж.Оы өмчлөлийн дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

6.барьцаагаар хангагдах шаардлагын үнийн дүн байхгүй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, гудамж 20 хаягт байрлах,  Э-220200****, ГД-000078554, Нэгж талбарын дугаар-1500600***, 2164 м.кв талбайтай, Ж.Оы эзэмшлийн үйлчилгээтэй орон сууц зориулалттай эзэмших эрхтэй газар;

7.226,527,000 төгрөгийн барьцаагаар хангагдах шаардлага бүхий, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо хаягт байрлах, ГД-0180***, Нэгж талбарын дугаар-4/0*** дугаартай, 558 м.кв талбайтай, Ж.Оы эзэмшлийн контор, үйлчилгээ зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан.

Барьцааны гэрээ нь зээлийн гэрээний салшгүй хэсэг болдог, бие даан орших боломжгүй байдаг бөгөөд хариуцагч Ж.О, Х.У нарын олгосон итгэмжлэлийг үндэслэн, тэднийг төлөөлөн А** трейд ХХК барьцааны гэрээг байгуулсан байдаг.

Барьцааны гэрээ зээлийн гэрээний салшгүй хэсэг болдог, бие даан орших боломжгүй байна. Өөрөөр хэлбэл 2022.06.22-ны өдөр ****** ******* нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан бөгөөд энэ үед манай байгууллага нийт 1,172,028,051.44 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 1,029,300,000 төгрөгийг төлж өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр 142,728,051.44 төгрөг гэж тооцсон байгаа. Энэ нь барьцааны гэрээний 2.2 дэх хэсгийн хүснэгт 1-* дугаар т дугаарлагдсан барьцаа хөрөнгийн барьцаагаар хангагдах шаардлага хангагдсан буюу эдгээр хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй байна. Тийм учраас ****** *******инд эдгээр барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх талаар удаа дараа хүсэлт тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 157 дугаар зүйлийн 157.3-т зааснаар нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сонгох эрхтэй, бид зээлийн гэрээний дагуу төлөх үүргийнхээ 90 гаруй хувийг биелүүлсэн. Зээлийнхээ дийлэнх хэсгийг төлчихсөн байхад ******* зээлийн барьцааны хөрөнгүүдээр бүхэлд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах ёсгүй гэж үзэж байна.

Иймд 511,589,870 төгрөгийн барьцаагаар хангагдах шаардлага бүхий, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, 1 байр, СС-ын хойд талд тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 440.8 м.кв талбайтай, Ж.О, Х.У нарын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; 292,552,608 төгрөгийн барьцаагаар хангагдах шаардлага бүхий, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, *-р хороолол /15140/, Д.Сүхбаатар гудамж **/* дугаар барилгын *-* тоот, **/* тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020****дугаартай, 352.9 м.кв талбайтай, Ж.Оы өмчлөлийн контор, агуулах, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; 21,819,169 төгрөгийн барьцаагаар хангагдах шаардлага бүхий, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, *-р хороолол /15140/, Д.Сүхбаатар гудамж **/* дугаар барилгын * тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 18.8 м.кв талбайтай, Ж.Оы өмчлөлийн конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; 21,238,872 төгрөгийн барьцаагаар хангагдах шаардлага бүхий, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, *-р хороолол /15140/, Д.Сүхбаатар гудамж **/* дугаар барилгын 2 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 18.3 м.кв талбайтай, Ж.Оы өмчлөлийн конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; барьцаагаар хангагдах шаардлагын үнийн дүн байхгүй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, *-р хороолол /15140/, Д.Сүхбаатар гудамж ** байр *** тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, 134 м.кв талбайтай, Ж.Оы өмчлөлийн дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; барьцаагаар хангагдах шаардлагын үнийн дүн байхгүй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, гудамж 20 хаягт байрлах,  Э-220200****, ГД-000078554, Нэгж талбарын дугаар-1500600***, 2164 м.кв талбайтай, Ж.Оы эзэмшлийн үйлчилгээтэй орон сууц зориулалттай эзэмших эрхтэй газар гэсэн хөрөнгүүдийг чөлөөлөхийг хариуцагч ****** ******* ХК-нд даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

6.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах хоёр үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй байна.

Нэгдүгээрт, Талуудын хооронд 1,070,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 7 хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулагдсан байгаа. Тухайн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу байгуулагдсан гэрээ байгаа. Ямар ч үнийн дүн бүхий хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор барьцаалах боломжтой байдаг. Үүний дагуу талууд хөрөнгийн үнэлгээ болон барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг тохиролцож, тогтоосон байгаа. Харин Барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээний 2.2-т заасан барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөхийг барьцаалагчаас шаардах эрхтэй гэж барьцаалуулагчийн эрх дээр тусгагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг бүрэн биелэгдсэнээр барьцаа хөрөнгө чөлөөлнө гээд талууд гэрээгээр тохиролцчихсон. Өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байгаа. Үүнийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч тайлбараа гаргадаг. Тэгэхээр тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасны дагуу барьцаа хөрөнгө чөлөөлөх эрх нь өөрөө барьцаалуулагчид үүсээгүй байгаа юм. Манай байгууллагын зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар хэвийн ангилалттай зээлдэгчийн тухайд барьцааны хөрөнгийг чөлөөлөх зохицуулалттай. Харин хариуцагч А** трейд ХХК-ийн хувьд муу зээлдэгч, зээлийн төлөлт хугацаа хэтрэлттэй, үүргээ биелүүлээгүй учир барьцааны хөрөнгийг чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй.

Хоёрдугаарт, ****** *******ны зүгээс А** трейд ХХК-нд холбогдуулж зээлийн гэрээний үүргийг шаардсан. Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгийн өмчлөгч, барьцаалуулагч болох Ж.О, Х.У нарт холбогдуулсан байгаа. Тэгэхлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагч А** трейд ХХК нь барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд байна. Өөрөөр хэлбэл, А** трейд ХХК нь хариуцагч Ж.О, Х.У нараас олгосон итгэмжлэлийг үндэслэн, тэдний өмнөөс манай *******тай барьцааны гэрээг байгуулсан. Тэгэхээр итгэмжлэлийн үр дагавар нь өмчлөгч буюу хариуцагч Ж.О, Х.У нарт үүснэ. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

7.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.07.08-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоолол, 2021.07.05-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020.07.08-ны өдрийн барьцааны гэрээ, 2020.07.08-ны өдрийн батлан даалтын гэрээ, компанийн дүрэм, А** трейд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ж.О, Х.У нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Ж.Оы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, Ж.Оы эзэмшлийн газрын гэрчилгээнүүд, 2016.02.05, 2020.08.14, 2008.04.21-ний өдрүүдийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнүүд, газрын кадастрын зургууд, 2020.07.08, 2018.09.05, 2020.07.08-ны өдрийн итгэмжлэлүүд, 2020.07.09-ний өдрийн барьцаалбарууд, 2021.11.10, 2022.04.13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, А** трейд ХХК-ийн зээл хүссэн 2020.06.05, 2020.07.09-ний өдрийн албан бичгүүд, 2020.06.25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, зээлдэгчийн анкетууд, иргэний үнэмлэхний хуулбарууд, 2020.07.09-ний өдрийн мемориалын баримт, зээлдэгчийн дансны хуулга гэсэн баримтуудыг,

 

8.Хариуцагч талаас нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, ****** ******* ХК-ийн 2022.06.22-ны өдрийн  04/22-94 тоот зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, зээл, хүүний тооцоолол, ****** ******* ХК-ийн 2023.01.17-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагч татах тухай, А** трейд ХХК-ийн 2023.08.09-ний өдрийн 01/216 тоот хүсэлт гаргах тухай албан бичиг, ****** ******* ХК-ийн 2022.10.25-ны өдрийн нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.05-ны өдрийн 10905 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

9.Шүүхээс бүрдүүлсэн баримтууд,

Хариуцагч А** трейд ХХК-ийн гаргасан хүсэлтээр ****** ******* ХК-ийн зээлийн үйл ажиллагааны журам, хавсралтууд,

2024.10.10-ны өдрийн 17243 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгч талын дэлгэрэнгүй зээлийн тооцоолол гэсэн баримтуудыг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ****** ******* ХК нь хариуцагч А** трейд ХХК, Ж.О, Х.У нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 344,121,306 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,

Хариуцагч А** трейд ХХК нь нэхэмжлэгч ****** ******* ХК-нд холбогдуулж нэр бүхий барьцааны хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...хариуцагч А** трейд ХХК нь зээлийг хүлээн авч ашигласан боловч эргэн төлөх хуваарь зөрчсөн, зээлийн гэрээний хугацааг сунгасан боловч зээл төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, улмаар бид гэрээний зөрчилтэй холбоотой зээл төлөхийг шаардаж нэмэлт хугацаа тогтоосон, мөн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлж байсан боловч зээлийн зөрчил арилаагүй, зээлийг төлөөгүй учраас гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан, хэдий тийм боловч зээлийг эргэн төлөх хүртэл хугацаагаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч А** трейд ХХК-иас шаардах эрхтэй, зээлийг төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Ж.О, Х.У нараас шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

2.1.Хариуцагч А** трейд ХХК нь гаргасан тайлбар, татгалзлын үндэслэлээ “...бид зээл, барьцааны гэрээ байгуулагдаж, зээлийн мөнгийг хүлээн авсан, зээлийн гэрээний хугацаа сунгагдсан талаар маргаангүй, ковидын нөхцөл байдалтай холбоотой зээлээ төлөх боломжгүй болж зөрчил үүссэн, тийм учраас нэхэмжлэгч нь 2022.06.22-ны өдөр зээлийн гэрээг цуцалсан, зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон байхад нэхэмжлэгч нь зээлийг эргэн төлөх хүртэл хугацаагаар хүүг шаардах үндэслэлгүй, иргэний эрх зүйн зарчимд нийцэхгүй, бид зээлийн гэрээ цуцлагдсанаас хойш төлсөн төлбөрөө гэрээг цуцлах өдрийн үлдэгдэл зээлээс хасаж тооцон 142,728,051 төгрөг төлөхийг зөвшөөрнө, бусад тооцооллыг зөвшөөрөхгүй,

түүнчлэн барьцааны хөрөнгөөс 7 дугаарт байгаа нэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрнө, харин 1-* дугаар т байх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй, бид зээлийнхээ 90 гаруй хувийг төлчихсөн байхад нэхэмжлэгч тал бүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй...” гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцсэн.

 

2.2.Хариуцагч Ж.О, Х.У нар нь ээж, охин буюу ашиг сонирхол нэгтэй этгээдүүд байх ба тэдний гаргасан тайлбарыг агуулга адил, хариуцагч нар гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг “...бидний хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан барьцааны гэрээний дагуу зарим хөрөнгөө барьцаанд тавихыг зөвшөөрсөн боловч гурван хөрөнгө болох Чингэлтэй дүүрэгт байрлах 440,8 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороонд байрлах, 2164 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, мөн хаягт байрлах 558 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрыг барьцаанд тавихыг зөвшөөрөөгүй, барьцааны гэрээний зарим хэсэг нь хүчин төгөлдөр бус байгаа учир барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлан маргана.

 

3.Хариуцагч А** трейд ХХК нь 2020.06.05-ны өдөр “орон нутгаас ноолуур бэлтгэх ажил”-ын хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Мөнххаан сумын малчдаас 119,4 тн ноолуурыг бэлтгэх зорилгоор, 3,5 тэрбум төгрөгийг жилийн 3%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж авах тухай хүсэлт гаргаж, А** трейд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020.06.25-ны өдрийн 01/2* тоот шийдвэр, хөрөнгийн жагсаалт зэргийг хавсаргасан байх ба, энэхүү хүсэлтийг нэхэмжлэгч ****** ******* ХК-иас хүлээн авч судлан хариуцагч А** трейд ХХК-нд зээл олгохоор шийдвэрлэжээ.

 

Ийнхүү нэхэмжлэгч ****** ******* ХК, хариуцагч А** трейд ХХК-ийн хооронд 2020.07.08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх ба, энэхүү гэрээний дагуу хариуцагч А** трейд ХХК нь 1,070,000,000 төгрөгийг сарын 0,25%, жилийн 3%-ийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээл, хүүг төлөх, төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлөх, нэхэмжлэгч ****** ******* ХК нь зээлийн мөнгийг хариуцагч А** трейд ХХК-нд шилжүүлэн өгөх үүргийг харилцан хүлээжээ.  

 

3.1.Хариуцагч Х.У нь 2018.09.05-ны өдрийн итгэмжлэлээр Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, 1 дүгээр байр, СС-ийн хойд талд байрлах,                            Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, 440,8 м.кв АОС, газрыг худалдах, солих, барьцаанд тавих, түүн дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг нурааж барилга барих, өргөтгөх, мөн худалдах, зээлийн барьцаанд тавих зэрэг асуудлаар гэрээ хэлцэлд ...гарын үсэг зурах бүрэн эрх, уг эрхийг бусдад дамжуулан шилжүүлэх эрхийг 3 жилийн хугацаатайгаар хариуцагч Ж.Од олгосон байна.

 

Энэхүү итгэмжлэлийг үндэслэн хариуцагч Ж.О нь 2020.07.08-ны өдрийн итгэмжлэлээр Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, 1 дүгээр байр, СС-ийн хойд талд байрлах, Ү-22020**** дугаартай /ГД000652334/ үл хөдлөх эд хөрөнгийг ****** *******наас 1,070,000,000 төгрөгийн зээл авч байгаа А** трейд ХХК-ийн барьцаанд тавих, барьцаалбарт бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, бүртгүүлж буцаан авах эрхийг 3 жилийн хугацаатайгаар иргэн З.*******ад олгосон, иргэн З.******* нь хариуцагч А** трейд ХХК-ийн 20%-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болох нь тогтоогдсон.  

 

3.2.Эдгээр итгэмжлэлийн талаар хариуцагч Ж.О, Х.У нар маргаантай, тэд 2018.09.05-ны өдрийн итгэмжлэлд “итгэмжлэлийг дамжуулан олгох эрхийг гараар нэмж бичсэн”, бидний зүгээс ийм эрх олгоогүй, зөвшөөрөөгүй гэж тайлбарлах ба, 2018.09.05-ны өдрийн Х.Угаас Ж.Од олгосон итгэмжлэлд “...энэхүү итгэмжлэлийг бусдад дамжуулж, шилжүүлэх...” гэж гараар бичсэн, уг бичвэр дээр 293 дугаартай нотариатчийн тэмдэг дарагдсан, мөн 2020.07.08-ны өдрийн итгэмжлэлийг нотариатч гэрчилсэн, хариуцагч Ж.О, Х.У нар нь эдгээр итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийн зөв, буруутай холбоотойгоор эрх бүхий этгээдэд ямар нэгэн маргаан үүсгээгүй, тус итгэмжлэлүүдэд дурдагдсан газар нь 2164 м.кв, 558 м.кв хөрш залгаа газрууд болохыг хариуцагч Ж.О тайлбарлана.

 

Өөрөөр хэлбэл, итгэмжлэл нь нэг талын хэлцэл бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох ба, хариуцагч Ж.О, Х.У нар нь өөрсдийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалах эрхийг иргэн З.*******ад олгож, зөвшөөрсөн болохыг зээлийн гэрээний талууд болох ****** *******, хариуцагч А** трейд ХХК-нд итгэмжлэлээрээ мэдэгдсэн, ийнхүү олгосон зөвшөөрлөө буюу итгэмжлэлээ зээлийн гэрээ хийхээс өмнө хүчингүй болгоогүй, хүчингүй болгосон тухай баримтгүй байгаа нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 50 дугаар зүйлийн 50.1., 51.1.-д заасантай нийцжээ.

 

Иймд хариуцагч Ж.О, Х.У нараас иргэн З.*******ад олгосон 2018.09.05, 2020.07.08-ны өдрийн итгэмжлэлүүдийг хүчин төгөлдөр гэж үзэж, хариуцагч Ж.О, Х.У нарыг өөрсдийн өмчлөл, эзэмшлийн Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, 1 дүгээр байр, СС-ийн хойд талд байрлах,                                Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, 440,8 м.кв АОС, газрыг А** трейд ХХК-ийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

 

3.3.Мөн хариуцагч Ж.О нь 2020.07.08-ны өдрийн 4 удаагийн итгэмжлэл тус бүрээр өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020****дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар  хороолол /15140/, Д.Сүхбаатарын гудамж **/* дугаар барилгын *-* тоот, **/* тоотод байрлах, 352,9 м.кв талбайтай, контор, агуулах, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

эрхийн улсын бүртгэлийн Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар  хороолол /15140/, Д.Сүхбаатарын гудамж **/* дугаар барилгын * тоотод байрлах, 18,8 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

эрхийн улсын бүртгэлийн Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар  хороолол /15140/, Д.Сүхбаатарын гудамж **/* дугаар барилгын 2 тоотод байрлах, 18,3 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

эрхийн улсын бүртгэлийн Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар  хороолол /15140/, Д.Сүхбаатарын гудамж, 20 дугаар байрны *** тоотод байрлах, 134 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгүүдийг А** трейд ХХК-ийн *******наас авах нэг тэрбум далан сая төгрөгийн зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг эрхийг 3 жилийн хугацаатайгаар иргэн З.*******ад олгосон байх ба, ийнхүү эрх олгосон талаараа хариуцагч Ж.О маргаагүй, хүлээн зөвшөөрсөн.

 

4.Дээрх итгэмжлэлүүдийг үндэслэн хариуцагч А** трейд ХХК нь нэхэмжлэгч ****** ******* ХК-тай 2020.07.08-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан байх ба, уг гэрээний дагуу:

1.Хариуцагч Ж.О, Х.У нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн                      Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, 1 дүгээр байр, СС-ын хойд талд байрлах, 440,8 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө,

2.Хариуцагч Ж.Оы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020****дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар  хороолол /15140/, Д.Сүхбаатарын гудамж **/* дугаар барилгын *-* тоот, **/* тоотод байрлах, 352,9 м.кв талбайтай, контор, агуулах, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

3.Хариуцагч Ж.Оы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар  хороолол /15140/, Д.Сүхбаатарын гудамж **/* дугаар барилгын * тоотод байрлах, 18,8 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

4.Хариуцагч Ж.Оы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар  хороолол /15140/, Д.Сүхбаатарын гудамж **/* дугаар барилгын 2 тоотод байрлах, 18,3 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

5.Хариуцагч Ж.Оы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар  хороолол /15140/, Д.Сүхбаатарын гудамж, 20 дугаар байрны *** тоотод байрлах, 134 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

6.Хариуцагч Ж.Оы эзэмшлийн, эрхийн улсын бүртгэлийн  Э-220200**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, гудамж 20 тоотод байрлах, нэгж талбарын 1500600*** дугаар бүхий, 2164 м.кв талбайтай, үйлчилгээний орон сууцны зориулалттай газар,

7.Хариуцагч Ж.Оы эзэмшлийн, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороонд байрлах, нэгж талбарын 4/0*** дугаар бүхий, 558 м.кв талбайтай, контор, үйлчилгээний зориулалттай, газар гэсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч ****** ******* ХК-нд барьцаалж, хариуцагч А** трейд ХХК зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг хангуулах үүргийг хүлээхээр тохиролцож, хариуцагч Ж.О, Х.У нарыг төлөөлж барьцааны гэрээнд А** трейд ХХК-ийн 20%-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал З.******* гарын үсэг зурсан байхаас гадна, барьцаалбар үйлдэж, барьцааны гэрээ болон барьцаалбарыг 2020.07.09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.  

 

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан дурдсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 15* дугаар  зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн тул хариуцагч Ж.О, Х.У нарын гаргасан “...барьцааны гурван хөрөнгийн талаар зөвшөөрөл олгоогүй байхад барьцаалсан, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус...” гэх агуулга бүхий тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч ****** ******* ХК нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 4 дүгээр зүйлийн 4.2.1, Иргэний хуулийн 20* дугаар  зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зээлийн 1,070,000,000 төгрөгийг 2020.07.09-ний өдөр хариуцагч А** трейд ХХК-нд дансаар шилжүүлэн олгож үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлсэн байх бөгөөд хариуцагч А** трейд ХХК нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6, 3 дугаар зүйлийн 3.2.1-д зааснаар зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу, гэрээний хугацаанд зээлд 1,070,000,000 төгрөг, хүүд 29,746,849 төгрөг, нийт 1,099,746,849 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байжээ.

Харин хариуцагч А** трейд ХХК нь дээрх үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр, тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарь зөрчиж байсан ба, зохигчид 2021.07.05-ны зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тохиролцсон, энэхүү гэрээгээр 2020.07.08-ны өдрийн зээлийн гэрээний хүүг 16,8%, хугацааг 24 сар буюу 2023.07.20-ны өдрийг хүртэл сунгахаар харилцан тохиролцсон байна. Энэ гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хариуцагч А** трейд ХХК нь гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2021.07.05-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 60,628,552 төгрөг, зээлийн хүүд 31,721,807 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22,684 төгрөгийг нэхэмжлэгч ****** ******* ХК-нд төлж, үндсэн зээлийн үлдэгдэл нь 1,009,371,447 төгрөг болсон байна.

 

Зохигчид 2021.07.05-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг үндэслэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилсэн, уг хуваарийн дагуу хариуцагч А** трейд ХХК нь 2021.08.20-ны өдрөөс 2023.07.20-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 1,009,371,447 төгрөг, хүүд 251,478,925 төгрөг, нийт 1,260,850,372 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн.

 

6.Гэвч хариуцагч А** трейд ХХК нь зээл төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг дахин зөрчиж, зээлийг төлөөгүй байх ба, нэхэмжлэгч ****** ******* ХК нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.9, 4.1.11, * дугаар  зүйлийн 6.2.1 болон зээлийн үйл ажиллагааны журмын 21 дүгээр зүйл, журмын хавсралт болох 2.16.2 дугаар маягтын дагуу 2021.11.10-ны өдрийн 04/21-209 тоот, 2022.04.13-ны өдрийн 02 тоот, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдээр хариуцагч А** трейд ХХК-ийг зээл, хүү төлөх үүргээ биелүүлэхийг шаардаж нэмэлт хугацаа олгож байсан хэдий ч хариуцагч А** трейд ХХК нь зээл, хүүг огт төлөөгүй, нэхэмжлэгч ****** ******* ХК нь 2022.06.22-ны өдрийн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хариуцагч А** трейд ХХК-нд хүргүүлж, мэдэгдлийг компанийн хувьцаа эзэмшигч *******д хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээ цуцлагдсан талаар зохигчид маргаангүй, энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасантай нийцжээ.

 

Улмаар нэхэмжлэгч ****** ******* ХК нь хариуцагч А** трейд ХХК-нд холбогдуулан дурдсан зээлийн гэрээний үүргийг шаардаж 2022.10.25-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023.01.17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагч татах тухай хүсэлтийг гаргаж байсан, харин шүүх 2023.09.05-ны өдрийн 10905 дугаар шүүгчийн захирамжаар “...хариуцагч О.Баасандулам..., *******..., Х.У... нар хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхойгүй...” гэсэн үндэслэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө”, 2* дугаар  зүйлийн 26.1-д “зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ” гэж,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”,

158 дугаар зүйлийн 158.1-д “шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”,

174 дүгээр зүйлийн 174.1-д “ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж,

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй”, 41.2-т “энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус зохицуулсан.

 

8.Иймд нэхэмжлэгч ****** ******* ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2, барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.13, 4 дүгээр зүйлийн 4.1.2, * дугаар  зүйлийн 6.1-д зааснаар хариуцагч А** трейд ХХК, Ж.О, Х.У нараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг гэрээ цуцлагдсан 2022.06.22-ны өдрийг хүртэл шаардах, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

 

Нөгөө талаар хариуцагч А** трейд ХХК, хариуцагч Ж.О, Х.У нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 158 дугаар зүйлийн 158.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 2* дугаар  зүйлийн 26.1, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4, барьцааны гэрээний * дугаар  зүйлийн 6.2-т зааснаар зээлийн гэрээ цуцлагдсан 2022.06.22-ны өдрийг хүртэл зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ****** ******* ХК нь зээлийн 1,070,000,000 төгрөгийг хариуцагч А** трейд ХХК-нд хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч А** трейд ХХК нь зээлийг ашиглаж үндсэн зээл, хүү төлөх үндсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон.

 

9.Нэхэмжлэгч ****** ******* ХК нь 2024.03.25-ны өдрийн байдлаар хариуцагч А** трейд ХХК-ийн төлөх зээлийг: үндсэн зээлийн үлдэгдэл 321,612,191 төгрөг, хүү 9,270,874 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,238,240 төгрөг, нийт 344,121,306 төгрөг гэж тооцсоныг хариуцагч А** трейд ХХК зөвшөөрөхгүй байх ба, тэрээр зээлийн гэрээг цуцалсан үеийн зээлийн үлдэгдэл 1,172,028,051 төгрөгөөс зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсноос хойш төлсөн 1,029,300,000 төгрөгийг хасаж, зөрүү 142,728,051 төгрөгийг төлнө өөрсдийн гаргасан тооцооллыг үндэслэн маргана. Тодруулбал, зохигчид зээлийн гэрээ 2022.06.22-ны өдөр цуцлагдаж, зээлийн харилцаа дуусгавар болсон ч нэхэмжлэгчид хуулиар хүү шаардах эрх, хариуцагчид хүү төлөх үүрэг үүсэх, эсэхтэй холбоотой маргана.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3.-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар, тус хуулийн Дөрөвдүгээр бүлэг буюу 19-30 дугаар зүйлд зээлийн үйл ажиллагаатай холбоотой хэсгийг зохицуулсан байх боловч зээлийн гэрээ хэрхэн цуцлагдах тухай зохицуулагдаагүй гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд гэрээ цуцлахтай холбоотой Иргэний хуульд заасан үүргийн эрх зүйн ерөнхий зохицуулалтууд үйлчилнэ.

 

Хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгох нь гэрээг цуцлах ойлголтыг илэрхийлэх ба, зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах, эсхүл үр дагавар болох хохирлын асуудал хөндөгддөг онцлогтой.

 

Энэ агуулга, зарчмаар авч үзвэл, нэхэмжлэгч ****** ******* ХК нь зээлийн гэрээ цуцлагдсанаас хойш шаардаж буй хүүг “хохирол” гэсэн агуулгаар тодорхойлоогүй учир хариуцагч А** трейд ХХК нь зээлийн гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацааны хүүг хариуцан төлөх үүрэггүй, харин зээлийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцан төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна. Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан “…Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан “...зээлийн гэрээг цуцалсан ч зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд хүү төлөх…” үүрэгтэй учраас шаардах эрхтэй гэх агуулга бүхий тайлбарыг Иргэний эрх зүйн зарчимд нийцэхээр байна гэж үзлээ.

 

10.Иймд шүүх хариуцагч А** трейд ХХК-ийн гаргасан “…зээлийн гэрээг цуцлах хүртэл хийсэн тооцооллыг үндэслэл бүхий гэж үзсэн бөгөөд энэхүү тайлбар, тооцооллыг шүүх 2024.10.10-ны өдрийн 17243 дугаар “нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу  нэхэмжлэгч талаас гарган өгсөн тооцоололтой тулган нягталж үзвэл, зээлийн гэрээ цуцлагдсан 2022.06.22-ны өдрийн байдлаар хариуцагч А** трейд ХХК-ийн зээлийн тооцоолол нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,009,371,447 төгрөг, хүүгийн үлдэгдэл 162,554,501 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 384,911 төгрөг, нийт 1,172,310,859 төгрөг байжээ.

 

Үүнээс хойш хариуцагч А** трейд ХХК нь 2023.02.24-ний өдөр 150,000,000 төгрөг, 2023.03.07-ны өдөр 150,000,000 төгрөг, 2023.03.09-ний өдөр 200,000,000 төгрөг, 2023.03.10-ны өдөр 200,000,000 төгрөг, 2023.03.31-ний өдөр 250,000,000 төгрөг, 2023.07.05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023.12.20-ны өдөр 74,300,000 төгрөг, нийт 1,029,300,000 төгрөг төлсөн байх ба, 2022.06.22-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 1,172,310,859 төгрөгөөс гэрээний харилцаа дуусгавар болсноос хойш төлсөн 1,029,300,000 төгрөгийг хасаж 143,010,859 төгрөгийг хариуцагч А** трейд ХХК нь нэхэмжлэгч ****** ******* ХК-нд төлөх үүрэгтэй байна гэж шүүх тооцлоо.

 

Иймд хариуцагч А** трейд ХХК-иас 143,010,859 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****** ******* ХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 201,110,447 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн. Хэрэв хариуцагч А** трейд ХХК нь энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ****** ******* ХК-ийн барьцаанд байгаа:

1.Хариуцагч Ж.О, Х.У нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн                      Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, 1 дүгээр байр, СС-ын хойд талд байрлах, 440,8 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө,

2.Хариуцагч Ж.Оы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020****дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар  хороолол /15140/, Д.Сүхбаатарын гудамж **/* дугаар барилгын *-* тоот, **/* тоотод байрлах, 352,9 м.кв талбайтай, контор, агуулах, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

3.Хариуцагч Ж.Оы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар  хороолол /15140/, Д.Сүхбаатарын гудамж **/* дугаар барилгын * тоотод байрлах, 18,8 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

4.Хариуцагч Ж.Оы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар  хороолол /15140/, Д.Сүхбаатарын гудамж **/* дугаар барилгын 2 тоотод байрлах, 18,3 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

5.Хариуцагч Ж.Оы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар  хороолол /15140/, Д.Сүхбаатарын гудамж, 20 дугаар байрны *** тоотод байрлах, 134 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

6.Хариуцагч Ж.Оы эзэмшлийн, эрхийн улсын бүртгэлийн  Э-220200**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, гудамж 20 тоотод байрлах, нэгж талбарын 1500600*** дугаар бүхий, 2164 м.кв талбайтай, үйлчилгээний орон сууцны зориулалттай газар,

7.Хариуцагч Ж.Оы эзэмшлийн, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороонд байрлах, нэгж талбарын 4/0*** дугаар бүхий, 558 м.кв талбайтай, контор, үйлчилгээний зориулалттай, газар гэсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

11.Ийнхүү үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбоотойгоор хариуцагч А** трейд ХХК-ийн гаргасан дээр дурдсан 1-* дугаар т байгаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь хариуцагч А** трейд ХХК нь 2020.07.08-ны өдрийн барьцааны гэрээний оролцогч биш, тэрээр А** трейд ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал З.******* нь хариуцагч Ж.О, Х.У нарын олгосон дээр нэгэнт дүгнэсэн итгэмжлэлийг үндэслэн тэдний нэрийн өмнөөс барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байх ба, Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар барьцааны гэрээнээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү хариуцагч Ж.О, Х.У нарт бий болно.

 

Нөгөө талаар, хариуцагч А** трейд ХХК нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т зааснаар “...бид нийт 7 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байхад нэхэмжлэгч ****** ******* ХК нь эдгээр 7 төрлийн үл хөдлөх эд хөрөнгөөс сонгох боломжтой байхад сонгоогүй, харин барьцааны бүхий л үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах үндэслэлгүй...” гэж маргах боловч түүний үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулахтай холбоотой, маргааны үйл баримтад хамааралгүй өөр зохицуулалт байна.

 

12.Харин хариуцагч А** трейд ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр буюу барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх хууль зүйн үндэслэл бүрдэх юм.

 

Гэвч хариуцагч А** трейд ХХК нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, дээр нэгэнт дүгнэснээр 143,010,859 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа тохиолдолд нэхэмжлэгч ****** ******* ХК-ийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

13.Нэхэмжлэгч ****** ******* ХК-ийн 2024.03.26-ны өдрийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,948,756 /1,878,556 төг + 70,200 төг/ төгрөг, хариуцагч А** трейд ХХК-ийн 2024.08.27-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А** трейд ХХК-иас 873,004 төгрөгийг, хариуцагч Ж.О, Х.У нараас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус гаргуулж нэхэмжлэгч ****** ******* ХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* дугаар  зүйлийн 56.1., 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2., 115.2.3.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч А** трейд ХХК-иас 143,010,859 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****** ******* ХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 201,110,447 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч А** трейд ХХК нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ****** ******* ХК-ийн барьцаанд байгаа:

-Хариуцагч Ж.О, Х.У нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн                      Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, 1 дүгээр байр, СС-ын хойд талд байрлах, 440,8 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө,

-Хариуцагч Ж.Оы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020****дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар  хороолол /15140/, Д.Сүхбаатарын гудамж **/* дугаар барилгын *-* тоот, **/* тоотод байрлах, 352,9 м.кв талбайтай, контор, агуулах, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Хариуцагч Ж.Оы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар  хороолол /15140/, Д.Сүхбаатарын гудамж **/* дугаар барилгын * тоотод байрлах, 18,8 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Хариуцагч Ж.Оы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар  хороолол /15140/, Д.Сүхбаатарын гудамж **/* дугаар барилгын 2 тоотод байрлах, 18,3 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Хариуцагч Ж.Оы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, * дугаар  хороолол /15140/, Д.Сүхбаатарын гудамж, 20 дугаар байрны *** тоотод байрлах, 134 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

-Хариуцагч Ж.Оы эзэмшлийн, эрхийн улсын бүртгэлийн  Э-220200**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, гудамж 20 тоотод байрлах, нэгж талбарын 1500600*** дугаар бүхий, 2164 м.кв талбайтай, үйлчилгээний орон сууцны зориулалттай газар,

-Хариуцагч Ж.Оы эзэмшлийн, Чингэлтэй дүүргийн * дугаар  хороонд байрлах, нэгж талбарын 4/0*** дугаар бүхий, 558 м.кв талбайтай, контор, үйлчилгээний зориулалттай, газар гэсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1.-д зааснаар нэхэмжлэгч ****** ******* ХК-нд холбогдох нэр бүхий барьцааны хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай хариуцагч А** трейд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 5* дугаар  зүйлийн 56.1., 56.2.-т зааснаар нэхэмжлэгч ****** ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,948,756 төгрөг, хариуцагч А** трейд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А** трейд ХХК-иас 873,004 төгрөгийг, хариуцагч Ж.О, Х.У нараас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус гаргуулж нэхэмжлэгч ****** ******* ХК-нд олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА