Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 131/ШШ2015/00341

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч:  оршин суух, эмэгтэй,  регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох

Байрны урьдчилгаанд төлсөн 16008000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2015 оны 07 сарын 01 ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2013 оны 09 сарын 25 ны өдөр иргэн ******* нэр дээр Баянхонгор сумын 5-р багт байрлалтай ******* цэцэрлэгийн ард баригдаж байгаа байрны 1 давхрын 1 тоот дахь 2 өрөө 47,85 м.кв байрыг захиалахаар гэрээ байгуулсан юм. Улмаар байрны урьдчилгаанд нийт 18 сая төгрөгийг өгсөн байсан. Тус байр 2013 оны 04 сард ашиглалтанд орно гээд урьдчилгаа мөнгөө сувруулаад өгсөн.

... Иймд байрны урьдчилгаанд өгсөн мөнгөний үлдэгдэл 12000000 төгрөгийг хүү 4008000 төгрөгийн хамт нийт 16008000 төгрөгийг -иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

-д байрны урьдчилгаанд өгсөн 16000000 төгрөгөөс 2015 оны 1 сард 6000000 авснаа хасаад үлдсэн 10000000 төгрөгийг гаргуулна. Учир нь 16008000 төгрөгөөс 8000 төгрөгийг татгалзаж, 10000000 төгрөгийг авна. 7 сарын 20 ны өдрөөс 8 сарын 20 ны өдрийн дотор 5000000 төгрөг, 8 сарын 20 ны өдрөөс 9 сарын 20 ны өдрийн дотор 5000000 төгрөгийг өгч тооцоо хийж дуусахыг зөвшөөрлөө. Өөр гомдол саналгүй гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

*******д 10000 000төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 20 ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* нь орон сууц захиалан бариулахаар -тай харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулан байрны үнийн урьдчилгаанд 16000 000 төгрөг өгсөн, 6000000 төгрөгийг буцаан авсан, энэ талаар зохигч талууд маргаангүй байна.

Нэхэмжлэгч ******* нь байрны үнийн урьдчилгаанд өгсөн 16008000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 6008000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, 10000000 төгрөгийг хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* төлөхийг зөвшөөрсөн талаар зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь байрны үнийн урьдчилгаанд өгсөн 16008000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 6008000 төгрөгийг гаргуулахаас татгалзан хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нь 10000000 төгрөгийг *******д төлөхийг зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 111475 төгрөг, хариуцагч -иас 87475 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч нь тохиролцсон хугацаандаа сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.БОЛОР-ЭРДЭНЭ