| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/04800/И |
| Дугаар | 182/ШШ2024/04461 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 182/ШШ2024/04461
2024 10 31 182/ШШ2024/04461
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хот, ЖЮХ АҮГ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УТ ХХК холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 299,215,862 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,
Хариуцагчийн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд хүсэлт, тайлбартаа: Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалз******* байна. Учир нь уг хэрэг маргаантай холбоотой гэх компанитай холбоотой асуудал байгаа. Энэ талаар удирдлагатайгаа цахимаар хуралдаад энэ нэхэмжилж байгаа мөнгийг ******* ******* ХХК биш харин ХХК-иас гаргуулж, нэхэмжлэх нь зүйтэй юм байна гэх шийдвэрт хүрсэн. Тийм учир ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан 299,215,862 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалз******* байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* юй хуашэн ******* *******ийн ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулж 299,215,862 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарг*******ээ.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь ...нэхэмжилж буй мөнгийг ХХК-иас нэхэмжлэх болсон... гэдэг үндэслэлээр гаргасан нэхэмжлэлээсээ татгалз******* байгаа, түүнд татгалзах олгогдсон болох нь гаргасан тайлбар, итгэмжлэлээр тогтоогдож байна.
2.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гаргасан шаардлагаасаа нэгэнт татгалз******* байгаа, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны аль ч шатанд нэхэмжлэлээсээ татгалзах тэй, энэ нь нэг талын хүсэл зориг байдаг тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* юй хуашэн ******* *******ийн ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох 299,215,862 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар нэхэмжлэгч ******* юй хуашэн ******* *******ийн ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,654,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах гүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА