| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2015/00110/И |
| Дугаар | 131/ШШ2015/00342 |
| Огноо | 2015-07-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2015/00342
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох
Гэм хор учруулсны 1570800 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2015 оны 03 сарын 11 ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Баянхонгор сумын ******* тоотод эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Хүү ******* нь Номгон ахлах сургуулийн 5д ангид сурдаг ба 2014 оны 12 дугаар сарын 25 ны өдөр хичээлдээ яваад сургууль дээрээ байх хугацаандаа тус сургуулийн 9а ангийн сурагч зодуулсан. Зодуулсны улмаас хүү Мөнх-Эрдэнийн хамар чихэгдсэн, нүд хөхөрч хавдан нулимс байнга гардаг болсон мөн гэдэг хэвлийн хөндийд байнгын зовиуртай болж маш өндөр хэмээр халуурах зэрэг зовиуртай.хүүхдийн хамарт чихээс хийлгэхэд 20000 төгрөг, эмчилгээний зүйлд 40800 төгрөг, мөн тархины зураг авахуулахад 10000 төгрөг, нийт 70800 төгрөг мөн дахин шинжилгээ хийлгэх болон Улаанбаатар хот руу явж хамрын цөмөрхий, чих тархины гэмтлийг эмчлүүлэхэд гарах зардалд зориулж 1500000 төгрөг, нийт 1570800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие тус шүүхэд хүү Х.*******д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан билээ. Прокуророос хэргийг сэргээн шалгасны дагуу хэргийг Б.Базарваань үйлдсэн нь тогтоогдоогүй байна. Ийм учраас холбогдох хохирлыг сургуулийн захиргаанаас дахин нэхэмжлэл гаргаж гаргуулах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хүү Х.*******д учирсан гэм хорын хохирол 1570800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан талаархи хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасаныг үндэслэн нэхэмжлэгч Д.******* татгалзсан татгалзыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2015 оны 06 дугаар сарын 30 ны өдрийн 5/127 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46090 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 ийн 41.1.7-д гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол-ыг улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлнө гэж заасныг баримтлан *******т буцаан олгох нь зүйтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч Д.******* хүү Х.*******д учирсан гэм хорын хохирлын 1570800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-ийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46090 төгрөгийг *******т буцаан олгосгай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ