Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2015/00343

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

               Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй,  регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч:  оршин суух, эрэгтэй,  регистрийн дугаартай ******* овогт ******* ******* холбогдох

Тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол 350000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2015 оны 07 сарын 1 ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2015 оны 05 сарын 08 ны өглөө 08 цаг 40 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодон явж байтал ******* улсын дугаартай марк 2 маркийн автомашин араас мөргөж, миний магины машины зүүн талын 2 хаалгыг эвдэлсэн юм. Хэргийн газар автын байцаагч ирж мөргөсөн машины жолоочийн буруу болохыг тогтоосон. Тээврийн хэрэгсэлийн эвдрэл гэмтэлийн үнэлгээ хийлгэхэд 350000 төгрөгний хохирол гарсан боловч хохирлыг барагдуулаагүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Би 350000 төгрөг нэхэмжилснээс 200000 төгрөгийг татгалзаж, 150000 төгрөгөнд даацын блок авахаар болж эвлэрлээ. Даацын блокыг 2015 оны 07 сарын 21 ний өдрөөс 2015 оны 08 сарын 20 ны өдрийн дотор авахаар боллоо. Өөр гомдол саналгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 05 сарын 09 ний өглөө төв зам дагуу ******* улсын дугаартай өөрийн эзэмшлийн машиныг жолоодож явах үед 65-11 БНХ улсын дугаартай хар саарал өнгийн Nissan pulsar маркийн машин миний урд явж байхдаа шарваж хөндөлссөн бөгөөд би уг байдлыг нь харж тормос гишгэхэд халтирч эсрэг урсгал руу дарах үед нөгөө машин урдуур орж ирж зүүн талын хаалгыг нь мөргөсөн нь үнэн. Энэ үед зам халтиргаатай байсан. Иргэн ******* нэхэмжилсэн 350000 төгрөгийг бүрэн, бэлнээр нь төлөх боломжгүй байна. Иймд *******тай эвлэрч 150000 төгрөгөнд даацын блок 2015 оны 08 сарын 20 ны өдрийн дотор өгөхөөр тохиролцлоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 350000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 200000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, 150000 төгрөгийн үнэ бүхийн даацын блокыг 2015 оны 08 дугаар сарын 20 ны өдрийн дотор хариуцагч Б. төлөхийг зөвшөөрч эвлэрсэн талаар зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 59050 төгрөгийг буцаан олгож хариуцагч Б. нь улсын тэмдэгтийн хураамжид төлөх 2575 төгрөгийг *******д төлсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 350000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 200000 төгрөгийг татгалзсан, 150000 төгрөгийн үнэ бүхийн даацын блокыг 2015 оны 08 дугаар сарын 20 ны өдрийн дотор хариуцагч Б. нь төлөхийг зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 61625 төгрөгийг гаргуулж *******д олгож, хариуцагч Б. нь 2575 төгрөгийг *******д төлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ