| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/03246/И |
| Дугаар | 182/ШШ2024/04501 |
| Огноо | 2024-11-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2024/04501
2024 11 01 182/ШШ2024/04501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч Б.Цолмон, О.Цэнд‑Аюуш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ШЕЗ холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 10,395,522 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Э,
Хариуцагчийн төлөөлөгч О.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С.
Зохигчийн гаргасан хүсэлтийн дагуу иргэдийн төлөөлөгч М.Т-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022.07.05-ны өдрийн ******* дугаар зарлигаар тэтгэвэрт гарах үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн. ******* ******* *******ийн даргын 2022.07.21 ний өдрийн 165 дугаар тушаалаар 36 сарын тэтгэмжид 97,200,00 төгрөгийг надад олгосон. Энэ тэтгэмжийг миний бие зөвшөөрөөгүй, дутуу олгосон гэж үзсэн учраас тэтгэмжийн зөрүүг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүхийн харьяалал зөрчсөн, захиргааны шүүхэд хандах ёстой гэж үзэж, тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Улмаар миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийг хангаж, 63,180,000 төгрөгийг хариуцагч ******* ******* *******өөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч ******* ******* ******* нь захиргааны шүүхийн шийдвэрийн дагуу 2024.04.17-ны өдөр 63,180,000 төгрөг надад олгосон байгаа. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дурдсан шийдвэрүүдээр хариуцагч ******* ******* *******ийг Монгол улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүгчийн ажилласан хугацааны нэмэгдлийг оруулан тооцоогүй нь шүүгчээр ажиллаж байсан миний хуулиар баталгаажсан нийгмийн баталгааг зөрчиж, эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэсэн. Ийнхүү захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас надад хохирол учирсан гэж үзсэн.
Миний бие тэтгэвэрт гарснаас хойш 2 ихэр ач маань хатгаа тусаж агаарт гарах шаардлагатай болсон тул өөрийн амьдарч байсан байрыг зарж, хаус худалдаж авсан. Хаус худалдаж авахад мөнгө дутсан тул ХААН банк ХК‑иас 1 жилийн хугацаатай 21,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан, мөн энэ хугацаанд жижиг хэмжээтэй удаа дараагийн зээлүүдийг авч байсан. Ингээд 1 жилийн хугацаандаа төлж дуусгахад би нийт 3,395,522 төгрөгийг төлсөн.
Мөн ******* ******* *******ийн даргын 165 дугаар тушаалаар тэтгэмжийг маань бүрэн олгосон байсан бол би 40,000,000 төгрөгийг хадгаламжинд хийснээр орлогоо нэмэгдүүлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөгөөс зээлд төлсөн 21,000,000 төгрөгийг хасаж тооцож тэгшитгээд 40,000,000 төгрөг болгон тооцсон. Энэ 40,000,000 төгрөгийг ХААН банк ХК‑ийн хадгаламжийн 1 жилийн хүүгээр 2022 оны 8 дугаар сараас 2024.04.08‑ны өдрийг хүртэл нийт 20 сарын хүү 7,000,000 төгрөгийн орлого олох байсан байна. Иймд хариуцагчаас түүний эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд 3,395,522 төгрөг, олох байсан орлогод 7,000,000 төгрөг, нийт 10,395,522 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын үйлдэл /эс үйлдэл/ болон *******т учирсан гэх хохирлын хооронд шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нь учирсан хохиролд 3,395,522 төгрөг шаардсан байх боловч нэхэмжлэгчид өндөр насны тэтгэмжийг дутуу олгосны улмаас тэрээр зээл авах хэрэгцээ шаардлага үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. ******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг өөрөө гаргасан учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022.07.05-ны өдрийн ******* дугаар зарлиг гарсан. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, мөн түүнээс хойш 8 сарын дараа зээл авсан байх тул зээл нь тэтгэвэрт гарсан үйл баримт улмаар 36 сарын тэтгэмж дутуу олгосон/-тай шалтгаант холбоогүй гэж үзэхээр байгаа.
Нэхэмжлэгч нь 2022 оны 08 сараас 2024 оны 08 сар хүртэл хугацаанд олох байсан орлого гэж 7,000,000 төгрөг шаарджээ. ******* ******* *******ийн даргын 2022.07.21-ний өдрийн 165 дугаар тушаалаар *******т нэг удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөг олгосон. ******* нь 36 сарын тэтгэмж олгосон 2022.07.21-ний өдрөөс хойш анх 2022.12.26-ны өдөр буюу 5 сарын дараа шүүхэд хандсан байна. Нэхэмжлэгч 2022.12.26-ны өдөр хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учир энэ хугацааг орлого олох байсан хугацаа-нд оруулах үндэслэлгүй, энэ хугацаагаар нэхэмжлэлийн хэмжээ нэмэгдсэн нь хариуцагчийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй байна. Түүнчлэн 36 сарын тэтгэмжээс хадгаламж үүсгэх байсныг нотлох баримт байхгүй байна. Иймд *******ийн нэхэмжлэл хуулийн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч нотлох баримтаар,
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.22‑ны өдрийн 883 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.29‑ний өдрийн 144 дүгээр магадлал, ХААН банк ХК‑ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгууд, ХААН банк ХК‑ийн аппликейшны хадгаламжийн тооцоолуур, 2024.08.26‑ны өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2024.08.27‑ны өдрийн төрөл садангийн лавлагаанууд, ХААН банк ХК‑ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, 2023.03.28‑ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2022.02.28‑ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.03.28‑ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн хур системээс авсан иргэний үнэмлэхний лавлагаа, 2021.09.29‑ний өдрийн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2023.03.30‑ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банк ХК‑ийн дансны хуулга гэсэн баримтуудыг,
4.Хариуцагч нотлох баримтаар,
******* ******* *******ийн даргын 2022.07.21‑ний өдрийн 165 дугаар тушаал, тушаалын хавсралт, 2024.04.16‑ны өдрийн төлбөрийн хүсэлт гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгчээ.
5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр, ХААН банк ХК‑ийн аппликейшны хадгаламжийн тооцоолуурт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийн хавсралтууд,
Тус шүүхийн 2024.09.13‑ны өдрийн 293 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9‑д зааснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.28‑ны өдрийн 249 дүгээр иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.30‑ны өдрийн 542 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.31‑ний өдрийн 691 дүгээр магадлал, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолын 2023.06.07‑ны өдрийн 670 дугаар тогтоол, ХААН банк ХК‑ийн 2024.10.30‑ны өдрийн албан бичиг, хавсралт болох зээлийн дансны хуулгууд, төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаа, тодорхойлолт, зээлийн гэрээнүүд гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* *******д холбогдуулж зээлийн хүүд төлсөн 3,395,522 төгрөг, олох байсан орлого 7,000,000 төгрөг буюу хохиролд нийт 10,395,522 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчийн гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... намайг тэтгэвэрт гарах үед ******* ******* ******* хуульд заасан тэтгэмжийн мөнгийг дутуу олгосны улмаас би бусдаас хувийн сууц, газар худалдан авахад мөнгө дутсан, улмаар тэтгэврийн зээлд 21,000,000 төгрөг болон бусад нэмэлт зээлийг авч, 1 жилийн хугацаанд энэ бүх зээлийн хүү төлж хохирсон, захиргааны шүүхийн шийдвэрээр ******* ******* *******ийн гэм буруутай үйлдлийг тогтоосон, тухайн үед би тэтгэмжийн мөнгөө ач хүүгийнхээ хадгаламжийн дансанд шилжүүлсэн, тийм учраас би сүүлд авсан тэтгэмжийн мөнгөнөөс 40,000,000 төгрөгийг хадгалуулж хүүгийн орлого олох байсан, энэ боломжоо алдсан, иймд зээлд төлсөн хүү, хадгаламжаас олох байсан орлого болох хүүг шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч, түүний төлөөлөгч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...нэхэмжлэгч нь тэтгэвэрт гарснаас хойш 8 сарын дараа зээл авсан, нэхэмжлэгчийн хувийн сууц авахад мөнгө дутаж тэтгэврийн зээл авсан үйлдэлд манай байгууллагын буруутай үйлдэл байхгүй, нэхэмжлэгч нь 2022.07.21-ний өдрөөс хойш анх 2022.12.26-ны өдөр буюу 5 сарын дараа шүүхэд хандсан ба үүнээс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учир энэ хугацааг орлого олох байсан хугацаа-нд оруулах үндэслэлгүй, үүнд хариуцагч буруугүй бөгөөд нэхэмжлэгч нь 36 сарын тэтгэмжийн мөнгөнөөс хадгаламж үүсгэх байсныг нотлох баримтгүй, нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан мэтгэлцсэн.
3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* *******д холбогдуулан тэтгэмжийн зөрүү 10,515,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022.12.26-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч, 2022.12.28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 63,180,000 төгрөг болгон ихэсгэсэн байх ба, тус шүүхийн 2023.01.30-ны өдрийн 542 дугаар шийдвэрээр хариуцагч ******* ******* *******өөс нэг удаагийн тэтгэмжийн зөрүүд 63,180,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.31-ний өдрийн 691 дүгээр магадлалаар хянагдсан байх ба, тус магадлалаар ...нэхэмжлэгч нь ******* ******* ******* буюу захиргааны байгууллагад холбогдуулан нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Монгол Улсын ******* тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн маргасан тул зохигчийн хооронд үүссэн маргаан нь хувийн эрх зүйн харилцаа бус нийтийн эрх зүйн харилцаанд хамаарч байна..., гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.06.07-ны өдрийн 670 дугаар тогтоолоор нэхэмжлэгч *******ийн гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
4.Улмаар нэхэмжлэгч ******* нь ******* ******* *******д холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.22‑ны өдрийн 883 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******ийн ******* ******* *******д холбогдуулан гаргасан 2022.07.21-ний өдрийн 165 дугаар тушаалын хавсралтын нэхэмжлэгч *******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, ******* ******* *******өөс шүүгчийн өндөр насны тэтгэмжид олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү болох 63,180,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгчид олгохыг ******* ******* *******д даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.29-ний өдрийн 144 дүгээр магадлалаар хянагдаж, хэвээр үлдсэнээр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Монгол улсын *******лөгчийн 2022.07.05-ны өдрийн ******* дугаар зарлигаар *******ийг ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан үндэслэлээр чөлөөлсөн...,
******* ******* *******ийн 2022.07.21-ний өдрийн 165 дугаар шийдвэрээр өндөр насны тэтгэвэрт гарсан *******т нэг удаагийн буцалтгүй тусламж 97,200,000 төгрөгийг олгосон...,
Хариуцагч ******* ******* *******ийн Монгол улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээг дан ганц албан тушаалын цалин буюу үндсэн цалингаас тооцож, нэхэмжлэгчийн хувьд албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцоогүй нь шүүгчээр ажиллаж байсан *******ийн Монгол улсын ******* тухай хуулиар баталгаажсан нийгмийн баталгааг зөрчиж, Захиргааны ******* хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй гаргасан байна...,
******* ******* *******ийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна... гэж тус тус дүгнэжээ.
5.Нэхэмжлэгч ******* нь ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч, тэрээр хариуцагч ******* ******* *******өөс 97,200,000 төгрөгийн тэтгэмж авсан, энэхүү тэтгэмж нь дутуу, тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа хариуцагч ******* ******* *******ийн эс үйлдэхүй хууль бус байсан болох үйл баримтууд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, эдгээр үйл баримтууд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4‑т зааснаар шүүх энэ талаар дахин нотлохгүй юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.22‑ны өдрийн 883 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.29-ний өдрийн 144 дүгээр магадлалаар нэгэнт тогтоогдсон хариуцагч ******* ******* *******ийн тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүй, гэм буруугийн талаар шүүх тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй, харин түүний энэхүү үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******т учирсан хохирол нь үндэслэлтэй эсэх, үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн.
6.Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана,
Захиргааны ******* хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.1-д Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна, 102 дугаар зүйлийн 102.2-т хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч ******* нь өөрт учирсан хохирлыг тухайн үедээ нэхэмжлээгүй байх тул тэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Захиргааны ******* хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 102 дугаар зүйлийн 102.2-т зааснаар иргэний журмаар хохирлоо шаардах эрхтэй ба хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон үед энэхүү эрх хэрэгжих учиртай.
7.Нэхэмжлэгч ******* нь 2023.03.28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр О.Өнөржаргалаас түүний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206088439 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын ам, 2 дугаар гудамжны 52-5 тоот, 130 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв газрын хамт 150,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2023.03.28-ны өдөр төлж дуусгасан байх ба, 2023.03.30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нэхэмжлэгч *******ийн нэр дээр шилжсэн байна.
Нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд 150,000,000 төгрөг гэж бичигдсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн татварын хэмжээг багаар төлөх зорилготой байсан, бодит байдал дээр 250,000,000 төгрөг төлсөн, уг хувийн сууцыг худалдан авахад мөнгө дутсан учраас ХААН банк ХК-иас тэтгэврийн онлайн зээл авсан гэж тайлбарлана.
Нэхэмжлэгч *******ийн ХААН банк ХК-ийн 5034357354 тоот дансны хуулгаас үзвэл, түүний дансанд 2023.03.28-ны өдөр 20,000,0000 төгрөгөөр 9 удаагийн гүйлгээгээр 180,000,000 төгрөг, 13,000,000 төгрөгөөр, 12,000,000 төгрөгөөр нийт 205,000,000 төгрөгийн орлого байр үнэ, урьдчилгаа гэсэн утгаар тус тус шилжиж орсон, нэхэмжлэгч ******* нь мөн өдрөө 20,000,000 төгрөгөөр 10 удаагийн гүйлгээрээр 200,000,000 төгрөг, 500,000 төгрөг, 4,500,000 төгрөгөөр нийт 205,000,000 төгрөгийг урьдчилгаа гэсэн утгаар, мөн 2023.04.03-ны өдөр 20,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр 40,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг үлдэгдэл гэсэн утгаар О.Өнөржаргалын үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд заасан ХААН банк ХК-ийн 5063061077 тоот дансанд тус тус шилжүүлжээ.
8.ХААН банк ХК-иас шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн 5085727134 тоот тэтгэврийн зээлийн дансны хуулга, зээлийн гэрээнүүдээс үзвэл,
Нэхэмжлэгч ******* нь 2023.03.28-ны өдөр ХААН банк ХК-тай тэтгэврийн цахим зээлийн гэрээ байгуулж 21,130,000 төгрөгийг 2024.03.01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, жилийн 15,60%-ийн хүүтэй зээлж авсан байх ба, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу, гэрээний хугацаа дуусах үед үндсэн зээлд 21,130,000 төгрөг, хүүд 1,558,151 төгрөг, нийт 22,688,151 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн, энэхүү зээлийн мөнгийг өөрийн 5622836088 тоот данс руу шилжүүлэн авч, дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн байна.
Улмаар нэхэмжлэгч ******* нь энэхүү 21,130,000 төгрөгийн зээл дээр нэмээд:
-2023.04.10-ны өдрийн тэтгэврийн цахим зээлийн гэрээгээр 5,457,260 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 1,876,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 15,60%-ийн хүүтэйгээр,
-2023.05.11-ний өдөр тэтгэврийн цахим зээлийн гэрээгээр 5,457,260 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 1,640,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 15,60%-ийн хүүтэйгээр,
-2023.06.02-ны өдөр тэтгэврийн цахим зээлийн гэрээгээр 1,600,000 төгрөгийг,
-2023.07.06-ны өдрийн тэтгэврийн цахим зээлийн гэрээгээр 19,440,516 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 15,60%-ийн хүүтэйгээр,
-2023.07.25-ны өдрийн тэтгэврийн цахим зээлийн гэрээгээр 239,000 төгрөгийг,
-2023.08.03-ны өдрийн тэтгэврийн цахим зээлийн гэрээгээр 22,758,866 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 900,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 15,60%-ийн хүүтэйгээр,
-2023.08.04-ний өдрийн тэтгэврийн цахим зээлийн гэрээгээр 23,658,866 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 1,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 15,60%-ийн хүүтэйгээр,
-2023.09.02-ны өдрийн тэтгэврийн цахим зээлийн гэрээгээр 1,920,000 төгрөгийг,
-2023.10.03-ны өдрийн тэтгэврийн цахим зээлийн гэрээгээр 1,920,000 төгрөгийг нэмж зээлж авсан,
-2023.11.20-ны өдрийн тэтгэврийн цахим зээлийн гэрээгээр 22,863,077 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 1,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 15,60%-ийн хүүтэйгээр,
-2023.11.20-ны өдрийн тэтгэврийн цахим зээлийн гэрээгээр 100,000 төгрөгийг,
-2023.12.06-ны өдрийн тэтгэврийн цахим зээлийн гэрээгээр 1,500,000 төгрөгийг,
-2023.12.09-ний өдрийн тэтгэврийн цахим зээлийн гэрээгээр 1,179,000 төгрөгийг,
-2024.02.03-ны өдрийн тэтгэврийн цахим зээлийн гэрээгээр 500,000 төгрөгийг тус тус зээлж авсан байх ба, 2024.03.12-ны өдөр 19,307,438 төгрөг төлж эдгээр зээлийг бүхэлд нь хаажээ.
Ийнхүү нэхэмжлэгч ******* нь О.Өнөржаргалаас 2023.03.28-ны өдөр, түүний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206088439 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын ам, 2 дугаар гудамжны 52-5 тоот, 130 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв газрын хамт 250,000,000 төгрөгөөр худалдан авсан, уг мөнгийг бүрдүүлэхэд ХААН банк ХК-иас 2023.03.28-ны өдөр анх 21,130,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаанд, жилийн 15,60%-ийн хүүтэй зээлж авсан, мөн 14 удаагийн зээлийг нэмэлтээр, тухайн нөхцөлөөр авч, 12 сарын хугацаанд буюу 2023.04.01-ний өдөр 36,123 төгрөг, 861,651 төгрөг, 2023.05.01-ний өдөр 567 төгрөг, 263,130 төгрөг, 2023.06.01-ний өдөр 100,000 төгрөг, 172,689 төгрөг гэх мэтээр хамгийн сүүлд 2024.03.12-ны өдөр 90,771 төгрөгийн хүү, нийтдээ 4,256,264 төгрөгийн хүү төлсөн болох нь тогтоогдсон.
9.Нэхэмжлэгч ******* нь нийт 4,256,264 төгрөгийн хүү төлсөн байх боловч үүнийг хэрхэн 3,395,522 төгрөг гэж тооцсон нь ойлгомжгүй, хариуцагч ******* ******* *******ийн даргын 2022.07.21-ний өдрийн 165 дугаар тушаал, хавсралтаар нэхэмжлэгч *******т нэг удаагийн тэтгэмжид нийт 97,200,000 төгрөгийг олгосон, энэ үйлдэлд хариуцагч ******* ******* ******* буруутай болох нь тогтоогдсон ямар нэгэн бичгийн баримтгүй.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* *******д холбогдуулан 2022.12.26-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тэтгэмжийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, тус шүүхийн 2023.01.30-ны өдрийн 542 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.31-ний өдрийн 691 дүгээр магадлалаар хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба, энэ үед тэтгэмжийг дутуу олгосон гэх хариуцагч ******* ******* *******ийн гэм буруутай үйлдлийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ******* *******ийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч ******* нь хувийн сууц, газар худалдан авахад зориулж 21,130,000 төгрөгийн болон нэмэлт 14 удаагийн тэтгэврийн зээлийг авч, хүүд 3,395,522 төгрөг төлж хохирсон гэж үзэх үндэслэлгүй, үйлдэл, хохирол хоёрын хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдсонгүй, энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзлээ.
10.Харин нэхэмжлэгч ******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.22‑ны өдрийн 883 дугаар шийдвэрийн дагуу 2024.04.16-ны өдөр тэтгэмжийн зөрүү болох 63,180,000 төгрөгийг өөрийн дансанд хүлээн авсан, тэрээр Б.Цолмонгийн эх, Б.Дэнзэнгийн эмээ болох нь 2024.08.27-ны өдрийн Төрөл садангийн лавлагаагаар тогтоогдсон, түүний Голомт банк ХК-ийн дансны хуулгаас үзвэл 2024.04.18-ны өдөр 60,000,000 төгрөгийг бэлэг, Баярсайхан Дэнзэн, ХААН төв банк гэсэн утгаар зээ хүү Б.Дэнзэндээ шилүүлсэн байна.
Нэхэмжлэгч ******* нь дээрх тэтгэмжийн зөрүү мөнгө болох 63,180,000 төгрөгөөс тэтгэврийн зээлд авсан 21,130,000 төгрөгийг хасаж тэгшитгэн 40,000,000 төгрөг, үүн дээр сар бүр 10,000 төгрөг нэмж хадгалуулсан бол, жилийн 10,5%-иар хүү тооцогдон 2022.07.21-ний өдөр буюу 97,200,000 төгрөгийн тэтэмж авсан өдрөөс хойш тэтгэмжийн зөрүү болох 63,180,000 төгрөгийг авсан 2024.04.16-ны өдрийг хүртэл 20 сарын хүүд нийт 7,000,000 төгрөгийг олох байсан, уг орлогыг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас олж чадаагүй хохирсон гэж тайлбарлан энэхүү 7,000,000 төгрөгийг ХААН банк ХК-ийн хадгаламжийн тооцооллыг үндэслэн нэхэмжилнэ.
11.Нэхэмжлэгч *******ийн гаргасан хүсэлтийн дагуу түүний үндэслэл болгосон баримтанд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч ******* өөрийн ХААН банк ХК-ийн аппликейшнээр нэвтрэн орсны дараа хадгаламж тооцоолох хэсэгт эхний орлого 40,000,000 төгрөг, сар бүр хийх орлого 10,000 төгрөг, жилийн 10,5%, нээлгэх огноо 2024.09.13-ны өдрөөс 20 сарын хугацаатай гэж бичин тооцоолох хэсгийг дарахад 7,002,976 төгрөгийн хүү, хадгалсан мөнгө 40,200,000 төгрөг, нийт 47,202,976 төгрөг гэж тооцогджээ.
Харин шүүх дээрх тооцоолол үндэслэлтэй эсэхийг нягталж үзвэл, 2022.07.21-ний өдрөөс 2023.07.21-ний өдрийг хүртэл 12 сар, 40,000,000 төгрөгийн 1 жилийн хүү 10,5%-иар тооцвол 4,200,000 төгрөг, 2023.07.21-ний өдрөөс 2024.04.16-ны өдрийг хүртэл 9 сар /4,200,000 төг : 12 сар = 350,000 төг * 9 сар/-ын хүү 3,150,000 төгрөг, нийт 7,350,000 /4,200,000 төг + 3,150,000 төг/ төгрөг болж байна. Хэдийгээр 40,000,000 төгрөгийн 21 сарын хүү 7,350,000 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч шаардлагаа 7,000,000 төгрөг гэж тодорхойлсон учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд олох байсан орлогыг 7,000,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй.
12.Хариуцагч ******* ******* ******* нь нэхэмжлэгч *******ийн тэтгэмжийн мөнгийг тухайн үед нь бүрэн буюу 160,380,000 /97,200,000 төг + 63,180,000 төг/ төгрөгийг олгосон байсан бол нэхэмжлэгч ******* нь мөнгөө банканд хадгалуулж, хүүгийн орлого олох боломжтой байсан гэж үзэх ба, энэхүү олох байсан орлого нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохирлын бүрэлдэхүүнд хамаарч байна.
Тодруулбал, хариуцагч ******* ******* ******* нь нэхэмжлэгч *******ийн тэтгэмжийн мөнгийг дутуу олгосон үйлдэлдээ гэм буруутай болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.22‑ны өдрийн 883 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.29-ний өдрийн 144 дүгээр магадлалаар нэгэнт тогтоогдсон, энэхүү буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч ******* нь 2022.07.01-ний өдрөөс 2024.04.16-ны өдрийг хүртэл тэтгэмжийн мөнгө болох 40,000,000 төгрөгөө банканд хадгалж 7,000,000 төгрөгийн хүүгийн орлого олох боломжоо алдаж, хохирсон гэж үзэхээр байх ба, үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул хариуцагч ******* ******* ******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хохирлыг нэхэмжлэгч *******т хариуцан төлөх үүрэгтэй.
Тиймээс хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан ...нэхэмжлэгч нь 2022.07.21-ний өдрөөс хойш анх 2022.12.26-ны өдөр буюу 5 сарын дараа шүүхэд хандсан ба үүнээс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учир энэ хугацааг орлого олох байсан хугацаа-нд оруулах үндэслэлгүй, үүнд хариуцагч буруугүй... гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ.
Иймд хариуцагч ******* ******* *******өөс 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,395,522 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
13.Нэхэмжлэгч ******* нь 2024.05.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 181,279 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******өөс 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т зааснаар хариуцагч ******* ******* *******өөс 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,395,522 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч *******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 181,279 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******өөс 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,. 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОН
О.ЦЭНД-АЮУШ