Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2024/0387

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:У ХХК /РД:5108*******85/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А нарын хоорондын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын акт хүчингүйд тооцуулах маргааныг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Д.Х, Х.А, хариуцагч нары итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Д.Х, Х.А нарын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын акт хүчингүйд тооцуулах.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нэхэмжлэгч У ХХК нь эсгий, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна.

2.2.Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс У ХХК-ийн 201******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 342350173******* дугаартай томилолтын дагуу эрсдэлд суурилсан шалгалтыг хийсэн.

2.3.Улмаар татварын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 386,*******52,258.3 төгрөгийн нөхөн татвар, 154,780,*******03.32 төгрөгийн торгууль, 72,768,67*******.38 төгрөгийн алданги, нийт 614,501,841 төгрөгийн төлбөр төлүүлэхээр У ХХК-д акт тогтоосон байна.

2.4.Нэхэмжлэгчээс уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 1*******-ний өдрийн 38 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж, нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2.5.Нэхэмжлэгч У ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Д.Х, Х.А нарт холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан.

 

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1.Нэхэмжлэл гаргагч У ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: У" ХХК нь малын гаралтай түүхий эдийг угаах, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг ба үйлдвэрлэлийн гол түүхий эд болох ноосыг мал бүхий иргэн, хуулийн этгээдээс худалдан авч үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Х, Х.А нар манай компанийн 201*******-2021 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, Татварын ерөнхий хуулийн 28, 2******* дүгээр зүйл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль(201******* оны)-ийн 13, 16 дугаар зүйлийг зөрчиж, татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж үзэж 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 614,501,841 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Хариуцагч нарын гаргасан дээрх нөхөн ногдуулалтын акт нь хууль зүйн үндэслэлгүй тул эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан ба тус зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 1*******-ний өдрийн 38 дугаартай тогтоолоор бидний гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн HA-342300000 дүгээр нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэг.2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын акт хууль зүйн үндэслэлгүй тухайд: хариуцагч татварын улсын байцаагч нар нь манай компанийг 2020 онд 1,128,080,40******* төгрөгийн, 2021 онд 2,741,442,174 төгрөгийн, нийт 3,86*******,522,583 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусгаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Татварын ерөнхий хуулийн 28, 2******* дүгээр зүйл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13, 16 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байх ба бидний зүгээс хууль бусаар татварын хасагдах зардлыг бууруулсан, бодит бус баримт үйлдсэн, ямар ч үйлдэл гаргаагүй болно.

Тодруулбал, манай компани нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд 2020 онд 7,*******71 худалдан авалтаар 1,128,080,40*******,00 төгрөгийн үнэ бүхий ноос, 2021 онд 7,845 худалдан авалтаар 3,86*******,522,583.00 төгрөгийн үнэ бүхий ноосыг иргэдээс худалдан авсан. Уг худалдан авалтын үйл ажиллагааг Монгол Улсын засгийн газрын 201******* оны ******* дүгээр сарын -ний өдрийн дугаар тогтоолоор батлагдсан Хонь тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам-д заасан нөхцөлийн дагуу явуулсан ба худалдан авалт бүрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас баталсан малчин, мал бүхий этгээдийн Мал тооллогын А дансны бүртгэл, Хонины ноос бэлтгэлийн орлогын падаан-аар баталгаажуулсан бөгөөд манай компанид борлуулалт хийсэн иргэд өөрсдийн ноосны борлуулалтыг тус яамны цахим бүртгэлийн системд баталгаажуулж, эрх бүхий байгууллагаас хянаж үзсэний үндсэн дээр тухайн мал бүхий иргэдэд борлуулсан ноосны урамшууллыг нь олгож байсан. Гэтэл татварын улсын байцаагчийн зүгээс нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ У******* ХХК-ийн татварын тайланд хавсаргасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас баталсан малчин, мал бүхий этгээдийн Мал тооллогын А дансны бүртгэл, Хонины ноос бэлтгэлийн орлогын падаан-ыг үзээгүй, бодит дүгнэлт хийгээгүй ба тухайн худалдан авалтуудыг зөвхөн Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх шаардлагыг хангаагүй тул хууль бус гэж үзэж нөхөн ногдуулалтын актыг үндэслэлгүйгээр тавьсан. Ингэж акт тавьснаар татварын улсын байцаагчид манай компанийн дээрх онуудын Борлуулсан бүтээгдэхүүний өртөг-ийг бүхэлд нь үгүйсгэж, ямар ч өртөггүй, зардалгүй орлого олсон гэж үзсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан тодорхой байх, 5.1.3-т шударга байх, зарчмыг зөрчсөн байна.

Манай компанийн 2020, 2021 оны хасагдах зардал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хасагдах зардалд тавигдах шаардлагыг бүрэн хангасан болно. Тухайлбал, У ХХК нь компани малын гаралтай түүхий эд буюу ноосыг угаах, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хонины ноос нь үйл ажиллагааны үндсэн түүхий эд юм. Тус компанийн хувьд мал аж ахуй эрхэлдэггүй, ноос нь зөвхөн мал аж ахуй эрхэлдэг иргэн, хуулийн этгээдээс бэлтгэгдэг. Иймд ноос худалдан авахад гарсан зардал нь тухайн он тус бүрийн татвар ногдох орлого олохтой холбогдон гарсан зардал тул тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх, албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх, зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх /Засгийн газрын 201******* оны ******* дүгээр сарын -ний өдрийн дугаар тогтоолоор батлагдсан Хонь тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам-аар зохицуулагдсан, уг журмаар батлагдсан холбогдох падаан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны цахим бүртгэлийн системээр баталгааждаг/, зардлыг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар төлөгч төлсөн, эсхүл төлөхөөр тайлагнасан байх гэсэн нөхцөлүүдийг хангаж байгаа болно.

Нэхэмжлэгчийн хувьд энэхүү хуульд заасан баримт бүрдүүлэх үүргийг бүрэн биелүүлсэн бөгөөд худалдан авсан ноосны үнийг зохих журмын дагуу төлж малчдаас авсан нь дээрх анхан шатны дээрх баримтаар нотлогдож байна.

Харин ...бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх... гэж заасныг хангаагүй гэж байгаа нөхцөл нь У" ХХК-ийн үйл ажиллагаанаас хамаарахгүй шаардлага байгаа ба энэхүү шаардлагыг хангуулах үүрэг нь Татварын байгууллагын чиг үүрэгт хамаарч байгаа зохицуулалт болно. Учир нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 28.2-т Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ" гэж заасны дагуу дээрх журмын дагуу борлуулалт хийсэн малчин, мал бүхий этгээдүүд өөрсдийн орлогыг үнэн зөвөөр тайлагнаж, төлбөрийн баримтыг үйлдэх үүрэгтэй болно.

У******* ХХК нь дээрх онуудын төлбөрийн цаасан баримтыг тухай бүртээ авч чадахгүй байсан нь малчдын мал маллах, оршин амьдрах нөхцөл нь төв суурин газраас алслагдсан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэргүй, харилцаа холбооны сүлжээний хомсдолтой, шинэ үеийн, шинэ технологийн гар утасны хэрэглээ байхгүй, кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгсэл ашиглах боломжгүй байсантай, мөн дээрх шаардлага 2020 оноос хэрэгжих эхэлсэнтэй холбоотойгоор татварын албанаас ут хэрэгжилтийг бүрэн зохион байгуулаагүйтэй холбоотой болно. Хэдийгээр тус компани төлбөрийн цаасан баримтыг авч чадаагүй боловч тухайн борлуулалт хийсэн иргэд хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төлбөрийн баримтыг цахимаар илгээж, өөрсдийн олсон орлогыг үнэн зөвөөр тайлагнах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хувьд дээрх баримтыг цахим системд илгээгдэнэ гэж итгэж өнөөдрийг хүрсэн. Гэтэл тухайн иргэд 2020, 2021 онд хийсэн борлуулалтаа бүрэн тайлагнаагүй, холбогдох татварын тайланг илгээгүй, тайлан илгээхтэй холбоотойгоор төлбөрийн баримтыг зохих журмын дагуу үйлдээгүй байгаад улсын байцаагч нар дүгнэлт хийлгүй, тус борлуулалт хийсэн иргэдийн татварын нөхөн ногдуулалтыг шалгалгүйгээр У ХХК-д тус иргэдийн өмнөөс татварын хариуцлага тооцож, орлого олсон иргэдийг татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгож байна гэж үзэхээр байна.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн, 75 дугаар зүйлийн 75.1.1-д татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, 75.1.2-т татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй гэж заасны дагуу уг төлбөрийн баримтыг шивүүлэх, орлогын албан татварыг тайланг зохих журмын дагуу илгээлгэх үүргийг татварын алба хүлээсэн. Тухайн цаг хугацаанд дээрх нөхцөл үүсэж болзошгүй байсан тул Засгийн газрын 201******* оны ******* дүгээр сарын -ний өдрийн дугаар тогтоолоор батлагдсан Хонь тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам-д заасны дагуу Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо-ноос Татварын ерөнхий газрын дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд удаа дараа хандаж, хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлээгүй.

Нэхэмжлэлд дурдсанчлан малчид, мал бүхий иргэдээс цахим төлбөрийн баримтыг зохих журмын дагуу илгээлгэх, орлогын албан татварын тайланг илгээлгэх үүргийг татварын байгууллага 2020 оноос шууд хэрэгжүүлэн ажиллагаагүй ба 2021 оны ******* дүгээр сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газар, Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газар, Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтэс хамтарсан уулзалт зохион байгуулснаар Qрау malchin, Qagent вэб системийн, EBarimt системд Бие төлөөлөгч бүртгэх хэсэгт тус тус алдаа зааж байсныг хөгжүүлэлт хийж, 2022 оноос хэрэгжиж эхэлсэн.

У******* ХХК-ийн 2020, 2021 онд худалдан авалт хийсэн малчин болон мал бүхий иргэдийн мэдээлэл, орлогын хэмжээ 2020, 2021 оны татварын тайланд бүрэн тусгагдсан ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тус иргэдийн борлуулалт хийж, урамшуулал авсан мэдээлэл нь бүрэн илгээгдсэн байдаг боловч тухайн аймаг, сумын татварын байгууллага хуульд заасан татвар төлөлтийг шалгах, төлбөрийн баримтыг зохих журмын дагуу үйлдэж байгаа эсэхийг хянах, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүргээ биелүүлээгүйгээс борлуулалт хийсэн малчид татварын тайлангаа илгээгээгүй байх ба татвар төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд энэхүү нөхөн ногдуулалтын акт үндэслэлгүйгээр тавигдаад байна.

Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу манай компанид 386,768,67*******.38 төгрөгийн нөхөн татвар, 154,780,*******03.32 төгрөгийн торгууль, 72,768,67*******.38 төгрөгийн алданги, нийт 614,501,841 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А нарын үйлдсэн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хувьд хууль бусаар татварын хасагдах зардлыг бууруулсан, бодит бус баримт үйлдсэн зүйл байхгүй. Ноосон бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг аль нэг компани өөрийн дураар хийдэггүй. Засгийн газрын 201******* оны ******* дүгээр сарын -ний өдрийн дугаар тогтоолоор батлагдсан Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмаар зохицуулагддаг. Уг журамд мал бүхий этгээдийн мал тооллогын А дансны бүртгэл, хонины ноос бэлтгэлийн орлогын падаанаар баталгаажуулж, үүнийг хариуцсан орон нутгийн хөдөө аж ахуйн тасаг баталгаажуулж, баримтжуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам руу мэдээллийг хүргүүлж, зөрүү ноосны урамшууллыг малчин, мал бүхий этгээдүүдэд олгодог. Журам батлагдсанаас хойш дээрх падааныг үндэслээд татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тооцуулж ирсэн. 2020 онд хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх шаардлагын хүрээнд хариуцагчид үүнийг нотлогдохгүй байна гэж үзсэн. Дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг цуглуулах нь нэхэмжлэгчийн үүрэг байсан гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа. Гэтэл Татварын ерөнхий хуульд дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх гэж заасан заалт, ногдуулалт хийхдээ холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагаа бүртгэх цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд баталгаажуулах зориулалт бүхий нэгдсэн санд холбогдсон стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу ашиглаж, борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж илгээнэ гэсэн хуулиар хүлээлгэсэн үүрэг нь борлуулалт хийсэн малчдад зориулсан зохицуулалт юм. Тухайн үед малчид энэ баримтаа илгээгээгүй. Үүний хариуцлагыг хариуцагч нар нэхэмжлэгчид холбогдуулан баримтаа нэхэж аваагүй байна, заавал авах ёстой байсан гэж байгаа. Гэтэл хуульд зааснаар энэ хүмүүс орлого олсон бол татвар төлөх ёстой, татвараа төлөхийн тулд сум, орон нутгийн хөдөө аж ахуйн тасаг баталгаажсан орлогоор, сумын эрхэлсэн байцаагч хувь хүний орлогын албан татварыг нь төлүүлээд тайланг нь илгээлгэх ёстой. Гэтэл малчид тухайн үед хүндрэлтэй нөхцөл байдалд байсан. И-баримтын систем зөвхөн дата уншдаг, малчид тэр бүр ухаалаг гар утасгүй гэх мэт уг баримтыг үйлдэж өгөх систем нь орон нутагт өөр нөхцөл байдалтай байснаас үүдэн малчид 2020, 2021 онд и-баримт гаргаж өгөх үүргээ гүйцэтгэж чадаагүй. Үүнтэй холбоотойгоор 2021 оны сүүл үеэс малчдад зориулж системийг хөгжүүлэх, сургалт зохион байгуулах ажлыг татварын байгууллага хийж байсан. Бидний гаргаж өгсөн санхүүгийн болон зарлагын баримт нь хуульд заасан нэгэн зэрэг үнэлэгдэх шинжийг агуулж байна гэж үзэж байгаа. Дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны цахим системд орсон дахин давтагдашгүй дугаарлалт бүхий баримтаар тодорхойлж болохоор байгаа. Маргаан бүхий захиргааны акт нь үндэслэл бүхий байх, шударга ёсонд нийцсэн байх, бодитой байх зэрэг хууль ёсны шаардлагуудыг зөрчиж гарсан захиргааны акт юм. Бүгдийг нь хянаж чадахгүй учраас тодорхойлох боломжгүй акт байх юм бол бодит өртгийн зардлыг хасаж байгаад акт тавьдаг. Ноос, ноосны үйлдвэрүүдийн хэмжээг нь аваад үүний бодит дүнгийн статистикийн дунджаар зөрүү дээр нь акт тавих боломжтой байсан. Гэтэл 1 ч төгрөгийн зардал гаргахгүйгээр, өөрөөр хэлбэл үндсэн бүтээгдэхүүний зардал гарахгүйгээр ноосны үйлдвэрлэл эрхлээд 3 тэрбум төгрөгийн орлого олсон байна гэж акт тавьсан.

Зарлага гаргасныг мэдэж байгаа боловч хуульд заасны дагуу ажилласан гэж байна. Нэг талаар татварын байцаагч нарыг буруутгахгүй. Гэхдээ нөхөн ногдуулалтын акт тавихдаа бодит зардал байсан эсэхийг үнэлэх ёстой байсан. Хэдий хэмжээний ноос үйлдвэрлэхэд хэр хэмжээний зардал гардаг вэ гэдгийг тооцоолоод үзэх боломж байсан. Хасагдах зардалд тооцогдохгүй зүйлийг оруулаад хиймлээр бууруулсан бол нөхөн ногдуулалтын акт тавьдаг. Аудитаар орсон тайлангаа баталгаажуулж байж дараагийн урамшууллаа малчид авдаг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүү хариуцсан хэлтэс У ХХК-ийн хасагдах зардал, худалдан авалт үнэн байна, санхүүгийн баримтаар батлагдсан аудитаар орсон тайлан нь үнэн байна гэж үзээд нөхөн олговор олгосон яамны баримт байгаа. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, малчидтай холбоотой 2020-2021 оны буюу цар тахлын хөл хорио тавигдсан, татварын хууль тогтоомжийн хэрэгжилт шинээр эхэлж байсан, системээ хөгжүүлж байсан, систем алдаа заагаад ажиллахгүй асуудалтай байсан үеийн асуудалд бодитой хандаагүй. Өмнө нь хасагдах зардал, бодит өртгийг нь тооцоолоод үлдэгдэл дүнд нь акт тавьж болдог байсан. Бид 1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийчхээд 5 тэрбум төгрөгийн зардал гаргасан гэж тайлагнаагүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зардлын баримт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирсэн урамшуулал олгосон иргэдийн тоо болон урамшууллын хэмжээ дүйцэж байгаа. Энэ дүнг үржүүлээд үзэхээр зардлын хэмжээтэй таарч байгаа. Ийм нөхцөл байдалтай байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ гэж заасан. Гэтэл хэргийн материалд авагдсан баримтууд дунд дээрх хуулийн заалтад дурдсан удирдамж байгаагүй. Өөрөөр хэлбэл удирдамж гараагүй байхад хяналт шалгалт хийсэн үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч талаас тайлбарлахдаа удирдамжгүй байсан ч хяналт шалгалт хийж болно гэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаагүй асуудлыг шүүх шийдвэрлэдэггүйтэй адил эрх бүхий байгууллага буюу та бүхний удирдлагаас Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан удирдамжид нийцүүлэн томилолт гаргадаг. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасны дагуу татварын хяналт шалгалт хийх удирдамжийг 10-аас доошгүй хоногийн өмнө У ХХК-д мэдэгдэх үүрэгтэй юм. Хариуцагч тал Татварын ерөнхий газар энэ талаар мэдэгдэх ёстой гэж тайлбарлаад байна. Хавтаст хэргийн 53-64-р хуудас, 61-62-р талд авагдсан татварын хяналт шалгалт хийх томилолт, ярилцлагын тэмдэглэл, ******* дүгээр удирдамжтай ажиллагаа хийж байгаа гэсэн байна. Үүний дагуу шүүхэд хүсэлт гаргаж ******* дүгээр удирдамжийг нотлох баримтаар авахад уг удирдамж байхгүй, 2021 оны дүгээр сарын 15-ны өдрийн журам баталсан тушаал байна гэсэн. Мөн 05 дугаар сарын 31-ний өдрийн хяналт шалгалтыг нотолсон баримт хэргийн материалд авагдаагүй байна. Харин удирдамж гэж тайлбарлаад байгаа ярилцлагын тэмдэглэлд тусгагдсан ******* дүгээр акттай өнөөдөр шүүх хуралдааны үед танилцаж байна. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, чиглэл, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах эрхтэй гэж заасан байдаг. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2-т заасан эрхийнхээ хүрээнд татвар төлөгч, татварын байгууллага хоорондын эрх зүйн харилцаанд татвар төлөгчийн эрх үүргийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог олгоогүй байна гэдэг асуудлыг хөндөж байгаа юм. Өөрөөр хэлбэл татвар төлөгчийн эрх, үүргийг нь хэрэгжүүлээгүй байна. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасан хугацаанд татварын хяналт шалгалтын нотлох баримтаа бүрдүүлэх, тайлангаа гаргах боломж олгоогүй. Ямар хяналт шалгалт орохыг нэхэмжлэгч байгууллага мэдэхгүй байна. Ярилцлагын тэмдэглэлд тусгагдаад удирдамжгүй шалгалтад гарын үсэг зурсан асуудал байна. Тиймээс Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд заасан татвар төлөгчийн эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй байна. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил гэж заасан байна. Тэгэхээр 201******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших үйл баримт энэ хугацаанд хамаарах эсэх асуудал хөндөгдөнө. Бусад татвар төлөгчийн өмнөөс У ХХК-д үүрэг, хариуцлага хүлээсэн. Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар татварын алба татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна. Татварын алба чиг үүргээ хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох зорилгоор мэдээллийн систем, технологийг ашиглах бөгөөд тэдгээрийн нууцлал, найдвартай байдлыг бүрэн хангаж ажиллана гэж заасан байдаг. Шалгалт хийсэн цаг хугацаанд систем, технологи доголдсон асуудалд талууд маргахгүй байгаа. Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлд татварын байгууллагын зарчим, эрх үүрэг, хориглох зүйлийг зохицуулсан байдаг. Хуулийн 76.1.1-д заасан хууль дээдлэх зарчмыг татварын байгууллага хэрэгжүүлэх ёстой. Мөн Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан зарчмуудыг татварын байгууллага хэрэгжүүлэх ёстой. Хууль тогтоомжид заасан үүргээ татварын байгууллага хэрэгжүүлэлгүйгээр татвар төлөгчид бусдын өмнөөс үүрэг хүлээлгэж татвар ногдуулж байгаа нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн нөхцөл байдал бүрэн дүүрэн тогтоогдож байна. Татварын байгууллагын үндсэн чиг үүрэг нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр хангаж ажиллах, зөвлөгөө өгч сурталчлах гэж заасан. Гэтэл эдгээр үүргээ хэрэгжүүлээгүй. Татварын улсын байцаагчдын үйлдсэн маргаан бүхий акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байна. Иймд татварын улсын байцаагч нарын үйлдсэн акт хууль зөрчиж гарсан учраас уг актыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

3.4.Хариуцагч татварын улсын байцаагч Д.Х, Х.А нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Татварын улсын байцаагчид тус компанийн дээрх онуудын Борлуулсан бүтээгдэхүүний өртөг-ийг бүхэлд үгүйсгэж, ямар ч өртөггүй, зардалгүй орлого олсон гэж үзээгүй, хасаж байгаа зардлын тоон үзүүлэлт төлбөрийн баримтаар нотлогдохгүй байна гэж үзсэн. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн заалтуудыг мөрдөж ажилласан. Малчдаас бэлтгэн нийлүүлж байгаа ноосны хэмжээ / кг.жин / нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас баталсан малчин, мал бүхий этгээдийн Мал тооллогын А дансны бүртгэл, Хонины ноос бэлтгэлийн орлогын падаан- аар баталгааждаг гэсэн нь 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу зардал хэсэгт орж хасагддаг байсан. Харин 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй Татварын шинэчилсэн хуулиар аж ахуйн нэгжийн хасагдах зардал нь төлбөрийн баримтаар баталгаажих болсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгохоор заасан нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас баталсан Мал тооллогын А дансны бүртгэл, Хонины ноос бэлтгэлийн орлогын падаан зэрэг нь хуулийн заалттай нийцэхгүй байна.

Татвар төлөгч нь татварын тайлан гаргаж тушаахдаа Татварын ерөнхий хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1-дТатвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ, 2*******.1.1-д анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх гэж заасан үүргийг хүлээнэ. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.1******* дүгээр зүйлийн 2.5-д санхүүгийн тайлан, бүртгэлийг Татварын ерөнхий хуульд заасан журмын дагуу хөтлөх үүргийг зааж өгсөн байна.

2.Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /201******* он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй, 16.1.1-д энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно 13.1.4-д доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх гэж тусгагдсан тул уг заалтуудыг баримтлан нөхөн ногдуулалтын акт тавигдсан. Татварын улсын байцаагчид Монгол улсад мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.5.Хариуцагч Д.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ноосоо малчдаас авсан гэж байгаа боловч У ХХК-ийн Хаан банкны дансаар 7000 иргэнд ноосны мөнгө гэж илгээсэн үйл баримт байхгүй. Хэрвээ бусдад орлого олгосон бол цалин хөлсний тайлангийн татварыг суутгаагүй олгосон орлого гэсэн хэсэгт тухайн олгосон мөнгөн дүнгээ бичээд, хавсралт мэдээлэл хэсэгт хэнд, хэдэн төгрөг олгосон талаар регистрийн дугаар, нэр зэргийг оруулсан бол энэ нь хасагдах зардалд тооцогдох боломжтой байсан гэв.

3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа бидэнд төлбөрийн баримтыг малчид өгөөгүй, малчдын буруу, бид төлбөрийн баримтыг гаргах боломжгүй, татварын байгууллага өөрсдөө авч тайлагнуулах ёстой гэж байгаа. Хуульд заасан төлбөрийн баримтаар хасагдах зардлаа хасаж тайлагнаагүй гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Татвар төлөгч татварын тайлангаа үнэн зөв гаргах үүрэгтэй байдаг. Тухайн татвар төлөгч аж ахуй нэгж хаана, ямар борлуулалт, ямар худалдан авалт хийж байгааг татварын байгууллага шууд өдөр бүр хянах боломж байхгүй. Үүнийг 2 талын төлбөрийн баримтаар тодорхойлж, татварын системд бүртгэгдсэнээр хянадаг. Үүний дагуу төлбөрийн баримт олгох асуудал 2015 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульдаа өөрчлөлт оруулж төлбөрийн баримтын зохицуулалтыг оруулж хэрэглэсэн. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төлбөрийн баримтыг аж ахуйн нэгж олгож эхэлсэн. Энэ зохицуулалт 4, 5 жил хэрэгжээд 2020 оноос эхлэн аж ахуй нэгжийн төлбөрийн баримтыг үндэслэж хасагдах зардлыг тооцохоор болж хуульд өөрчлөлт орсон. Монгол Улсад нэг мөр хэрэгжээд эхэлсэн хуулийн заалтыг бүх нийтээрээ нэг мөр хэрэгжүүлэх ёстой. Түүнээс биш би ямар нэгэн байдлаар тухайн баримтыг өгөх боломжгүй байна гээд хуулийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл байхгүй. Тийм учраас аж ахуйн нэгжүүд хасагдах зардалдаа тайлагнах нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаа бүх аж ахуйн нэгж, иргэнээс авч байгаа. Нэхэмжлэгч тал бидэнд ийм үүрэг байхгүй, тэр баримтыг бид цуглуулах ёсгүй гэж байгаа боловч Татварын ерөнхий хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1.1-д татвар төлөгч тайлангаа гаргахдаа төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд үндэслэн үйлдэнэ гээд тодорхой заасан байгаа. Үүний дагуу тухайн аж ахуйн нэгж өөрийн хасагдах зардлаа тооцох гэж байгаа бол хуульд заасан дээрх шаардлагын дагуу баримтаа цуглуулж, тайлагнах үүрэгтэй. Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт өгөхгүй байна гэдэг асуудал аж ахуйн нэгжүүдээс маш их гардаг. Энэ тохиолдолд татварын албанд ирүүлсэн гомдлыг харьяа татварын алба, татварын байцаагч 5 хоногийн дотор хялбаршуулсан журмаар шийддэг. Баримт шивээгүй нь программд тодорхой байгаа учраас тухайн иргэнийг дуудаад зөрчлийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах үүрэг өгч, 2-3 хоногийн дотор тухайн баримтыг нөхөж шивж өгөх үүргийг шийтгэлийн хуудсан дээр бичээд өгдөг. Төлбөрийн баримтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-д заасан баримтыг үндэслэж хасагдах зардлыг тооцно гээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13, 16 дугаар зүйлүүдэд маш тодорхой заасан. Хуулийн энэ заалтыг У ХХК-д хэрэглэхгүйгээр тайланг нь үнэн зөв, зөрчилгүй байна гэж дүгнэлт гаргавал татварын улсын байцаагч нар бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг болох учраас татварын байцаагч нар хуулийг зөв хэрэглэж уг актыг гаргасан байна. Тиймээс У ХХК-д ноогдуулсан татварын актыг хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Хяналт шалгалт хийх удирдамжийн хувьд Татварын ерөнхий газрын даргын тушаалаар нэг удаа батлагддаг. Удирдамж батлагдсаны үндсэн дээр Эрсдэлийн удирдлагын газраас томилолт үүсгэдэг. Түүнээс биш татварын хэлтсийн байцаагч шууд хяналт шалгалт хийх боломжгүй. Татварын удирдлагын нэгдсэн системээр ямар хяналт шалгалт хаана болохыг мэдэгддэг. Мэдэгдсэн үеэс хойш 10 хоногийн дараа татварын улсын байцаагч тухайн аж ахуй нэгжүүдтэй холбогдоод, холбогдох баримт зэргийг гаргуулаад хяналт шалгалтаа эхлүүлдэг. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан удирдамжийн хүрээнд томилолт үүсээд хуулийн дагуу хяналт шалгалтаа хийсэн. Төлбөрийн баримтын хувьд, төрийн бусад байгууллагуудаар нотлогдсон баримтыг хасаж тооцно гэсэн үг, өгүүлбэр хуульд байхгүй. Зөвхөн төлбөрийн баримтад үндэслэнэ гэж байгаа. Төлбөрийн баримтын талаар хуульд тодорхой заасан байгаа учраас төлбөрийн баримтад үндэслэж Татварын ерөнхий хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1-д татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана гээд үүрэг болгоод заагаад өгчихсөн. Иргэний үнэмлэхийн QR код уншдаг үйлдэл нь 2020 оны 0******* дүгээр сард хэрэгжээд эхэлчихсэн байсан. Одоо хүртэл хэрэгжиж байгаа. Мөн ebarimt.mn цахим хаягаар нэвтэрч баримтыг шивэх, 50,000 төгрөгийн үнэтэй гар утасны аппликейшн ашиглаад төлбөрийн баримт олгох боломжтой байсан. Жил бүр системийг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Системийг малчид, иргэд сайн ашиглаж чадахгүй байх боломжтой. Энэ тохиолдолд харьяа татварын алба, сумын татварын албаны байцаагчид хандаад зөвлөгөө мэдээлэл авч баримтаа шивэх боломж байгаа. Урамшуулал авахдаа цахимаар бүртгүүлээд баримтаа баталгаажуулаад өгдөг гэж байна. Урамшуулал авахын тулд цахим орчинд ажиллагаа хийгээд баримтжуулаад, урамшууллаа авч болоод байдаг хэр нь баримтаа өгөхдөө чадахгүй, мэдэхгүй, ашиглах боломжгүй гэдэг байдлаар хандаж байгаа нь боломжгүй. Өмнө хэлсэнчлэн төлбөрийн баримтыг нөхөж авах, тайлангаа засах зэрэг боломжууд байсан. Цар тахлын үе байсан гэж байгаа боловч энэ үед цахимаар олгох боломжийг бүрдүүлсэн байсан учраас баримтыг авах боломж мөн байсан. Иргэний үнэмлэхийн зураг байхад л QR кодыг нь уншуулаад баримт үүсгэх боломжтой гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А нар нь У ХХК-ийн 201******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг 342350173******* тоот томилолтоор 2023 оны 5 дугаар сарын 2*******-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд хийж, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай Нөхөн ногдуулалтын акт-аар Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 386,*******52,258.3 төгрөгийн нөхөн татвар, 154,780,*******03.32 төгрөгийн торгууль, 72,768,67*******.38 төгрөгийн алданги, нийт 614,501,841 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

3.Дээрх актыг эс зөвшөөрч У ХХК-иас гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 1*******-ний өдрийн 38 дугаар тогтоолоор хянаад маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгч талаас ноос худалдан борлуулалт хийсэн малчин, мал бүхий этгээдүүд өөрсдийн орлогыг үнэн зөвөөр тайлагнаж, цахим төлбөрийн баримтыг үйлдэж цахим системээр илгээх үүрэгтэй, тухайн иргэд 2020, 2021 онд хийсэн борлуулалтаа тайлагнаагүй, татварын тайлан илгээгүй, ...төлбөрийн баримтыг зохих журмын дагуу үйлдээгүй, энэ үйлдлийг хянах, биелэлтийг хангуулах, түүнчлэн татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах үүргээ Татварын ерөнхий газар биелүүлээгүй, манай компанид тус иргэдийн өмнөөс татварын хариуцлага тооцож, орлого олсон иргэдийг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон, ...хасагдах зардалд орох худалдан авалт хийсэн нь санхүүгийн анхан шатны баримт, төрийн захиргааны байгууллагын албан бичгээр нотлогдож байхад анхаарч үзээгүй, ...татварын хяналт шалгалтыг хуульд заасан томилолт үндсэн дээр явуулах журмыг зөрчсөн, ...татварын төлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломж олгоогүй, татварын хяналт шалгалт хийх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж, хариуцагч талаас хуульд заасны дагуу хасагдах зардал нь төлбөрийн баримтаар баталгаажсан байх шаардлагыг хангаагүй тул нөхөн ногдуулалтын акт тавьсан нь үндэслэлтэй, ноос худалдан авагч У ХХК худалдан борлуулагч малчин, мал бүхий этгээдээс төлбөрийн баримтыг нэхэж авах үүрэгтэй, ...2020, 2021 онд цахим төлбөрийн системд хэрэглээнд нэвтэрсэн байсан, ...төлбөрийн баримтыг нөхөн бүрдүүлэх 1 жилийн хугацаа байсан, ...татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж тус тус тайлбарлан маргаж байгаа бөгөөд талууд актын тооцоолол дээр маргаагүй.

5.Татварын улсын байцаагчид хяналт шалгалтаар 2020 онд 1,128,080,40*******.00 төгрөг, 2021 онд 2,741,442,174.00 төгрөг, нийт 3,86*******,522,583.00 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль/201******* оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.1, Татварын ерөнхий хууль/201******* оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг зөрчсөн үндэслэлээр маргаан бүхий Нөхөн ногдуулалтын акт тогтоожээ.

6.Төлбөрийн баримтыг үйлдэж цахим системээр илгээх үүрэгтэй татвар төлөгч малчин, мал бүхий этгээдийн өмнөөс нэхэмжлэгчид татварын хариуцлага тооцсон гэх үндэслэлийн тухайд:

6.1.Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасаж тооцох зардалд тавигдах/нэгэн зэрэг хангасан байх/ 5 нөхцөлийг заасан байна.

6.2.Энэ маргааны хувьд хариуцагч татварын улсын байцаагчид Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан ... бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт аар баталгаажсан байх нөхцөлийг хангаагүй зардлыг буюу төлбөрийн баримтаар баталгаажаагүй/нотлогдоогүй/ зардлыг татвар ногдох орлогоос хассан нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй, 16.1.1-д энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал гэснийг зөрчсөн гэж дүгнэхдээ тухайн ноосыг худалдан авсан У ХХК-ийн зардал/нөгөө талд малчин, мал бүхий этгээдийн хувьд орлого/-ыг дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажуулах үүрэг татвар төлөгч аль этгээдэд ногдож байгааг анхаарч үзэлгүй маргаан бүхий Нөхөн ногдуулалтын акт-аар нэхэмжлэгчид нийт 614,501,841 төгрөгийн төлбөр тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

6.3.Учир нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20-д татвар төлөгч гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг ойлгохоор заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл хонь, тэмээний ноос бэлтгэж, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэр, цехэд тушааж, борлуулалтын орлого олсон малчин, мал бүхий этгээд нь татвар төлөгч болохын хувьд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлж, мөн зүйлийн 28.5-д зааснаар борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй байна.

6.4.Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2015 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасны дагуу төлбөрийн баримт гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгох бөгөөд борлуулалт хийж, орлого олсон малчин, мал бүхий этгээдээс ноос худалдан авагч У ХХК-д төлбөрийн баримтыг ebarimt.mn цахим хуудсаар дамжуулан үйлдэх, ebarimt.mn aппликейшн ашиглан QR код болон иргэний үнэмлэхийн арын QR кодыг уншуулан үүсгэх зэргээр 2020, 2021 онд цахим хэрэглэгчийн системээр дамжуулан төлбөрийн баримт олгох боломжтой байсан нь Татварын ерөнхий газрын 2024 оны дүгээр сарын 11-ний өдрийн *******, мөн сарын 24-ний өдрийн ******* албан бичгээр тус тус тогтоогдож байна.

6.5.Нөгөөтэйгүүр Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана гэж заасны дагуу татварын хяналт шалгалтын зорилго нь татвар төлөгч хуулиар ногдуулсан татварыг бүрэн төлсөн эсэхийг тогтооход оршино.

6.6.Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулахаар Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заажээ.

6.7.Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагчид малчин, мал бүхий этгээд татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдож, борлуулалтын орлогоо цахим хэрэглэгчийн системээр дамжуулан илгээгүйн улмаас У ХХК-ийн зарлагыг тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар зарлагыг тодорхойлж, холбогдох татварыг У ХХК-д ногдуулахаар байна.

6.8.Засгийн газрын 201******* оны ******* дүгээр сарын -ний өдрийн дугаар тогтоолоор батлагдсан Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам-аар ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэр, цехд хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээд, өмчийн бүх хэлбэрийн цөм сүргийн аж ахуйд мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулжээ.

6.*******.Тус журмын дагуу малын гаралтай түүхий эдийг угаах, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж нь тэмээ, хонины ноосыг малчин болон мал бүхий этгээдээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан худалдан авахдаа мөнгөн урамшууллын анхан шатны баримтад малчны холбогдох мэдээллийг тэмдэглэн 3 хувь үйлдэж, 2 хувийг малчинд олгож, 1 хувийг эргүүлэн авах ба баримтад тэмдэглэсэн мэдээллийг урамшууллын цахим системд шивж, эрх бүхий байгууллага/Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо/ хянан баталгаажуулснаар малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал авах эрх үүсдэг байна.

6.10.Нэхэмжлэгчээс 2020, 2021 оны мөнгөн урамшууллын баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч татварын улсын байцаагчид энэхүү баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан анхан шатны баримт мөн болохыг шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн, мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр[1] нэхэмжлэгч У ХХК нь 2020 онд 7,62******* малчин, мал бүхий этгээдээс 85,736 тонн тэмээний ноос, 1,551,188.50 тонн хонины ноос, 2021 онд 6,844 малчин, мал бүхий этгээдээс 53,160.4 тонн тэмээний ноос, 1,486,733.6 тонн хонины ноос худалдан авсан бөгөөд тухайн малчдад 2020 онд 2,658,423.150.0, 2021 онд 2,33*******,621,700.0 төгрөгийн урамшууллыг тус тус олгосон зэргээс үзэхэд хариуцагч нарын ногдуулсан маргаан бүхий Нөхөн ногдуулалтын акт нь  бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг хангасан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

6.11.Татварын ерөнхий хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1-д Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ, 2*******.1.1-д анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх гэж заасан.

6.12.Хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч У ХХК-ийн дээрх хуульд заасны дагуу бүрдүүлсэн анхан шатны баримтыг үнэлж дүгнэлгүй, борлуулалт хийсэн малчин, мал бүхий этгээд төлбөрийн баримт үйлдээгүй, татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй байхад ноос худалдан авагч нэхэмжлэгч компанийг төлбөрийн баримтаа нэхэж авах үүрэгтэй байсан гэж буруутгаж маргаан бүхий Нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд баримтлах шударга байх зарчимд нийцээгүй гэж шүүх дүгнэлээ.

7.Татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх үндэслэлийн тухайд:

7.1.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 3.1-д Татварын алба хяналт шалгалтыг Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэх бөгөөд хяналт шалгалтын ерөнхий болон тусгай удирдамжийг Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална гэж тус тус заасны дагуу татварын хяналт шалгалтыг Татварын ерөнхий газрын даргын баталсан ерөнхий болон тусгай удирдамжийн дагуу томилолтын үндсэн дээр хийхээр байна.

7.2.Хэрэгт авагдсан 2023 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 1*******-ний өдрийн ярилцлагын тэмдэглэлд татварын хяналт шалгалт хийх удирдамжийн дугаар ******* гэж тэмдэглэсэн, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны ******* дүгээр тушаал нь хяналт шалгалт хийх удирдамж биш Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ыг баталсан зэргээс үзэхэд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А нь дээр хууль тогтоомжид заасны дагуу татварын хяналт шалгалтыг удирдамжийн дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

7.3.Харин нэхэмжлэгч У ХХК-ийн төлөөлөгч Д.Б*******, нягтлан бодогч Б.Н******* нартай хариуцагч татварын улсын байцаагчид 2023 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 1*******-ний өдөр ярилцлага хийхдээ Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчийн эрх, үүргийг тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн татварын төлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломж олгоогүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

7.4.Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна.

7.5.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нар У ХХК-ийн 201******* оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, тус компанийн 2020, 2021 оны татвар ногдох орлогоо бууруулсан гэж дүгнэж, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай Нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь дээрх хуульд заасан татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байгаа тул нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.1.20, 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.5, 2******* дүгээр зүйлийн 2*******.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А нараас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ