| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/05800/И |
| Дугаар | 182/ШШ2024/04598 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/04598
2024 11 06 182/ШШ2024/04598
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: ЕШ ББСБ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Г холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,801,023 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* инвест ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.******* нь 2021.10.08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, автомашин худалдан авахтай холбогдуулан 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2,699,900 төгрөг зээлж авсан. Гэтэл зээлдэгч нь гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй... Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 3,801,023 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие Ард кредит ББСБ ХК-иас нэхэмжилсэн 3,801,023 төгрөгийг 2024.11.20-ны өдөр 500,000 төгрөг, 2024.12.20-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.20-ны өдөр 700,000 төгрөг, 2025.02.20-ны өдөр 700,000 төгрөг, 2025.03.20-ны өдөр 700,000 төгрөг, 2025.04.20-ны өдөр 701,023 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Дорждэрэм нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* инвест ББСБ ХХК нь хариуцагч Ч.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 3,801,023 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,801,023 төгрөгийг 2024.11.20-ны өдөр 500,000 төгрөг, 2024.12.20-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.20-ны өдөр 700,000 төгрөг, 2025.02.20-ны өдөр 700,000 төгрөг, 2025.03.20-ны өдөр 700,000 төгрөг, 2025.04.20-ны өдөр 701,023 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* инвест ББСБ ХХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч М.Дорждэрэм татгалзаагүй, түүнд итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,801,023 төгрөгийг 2024.11.20-ны өдөр 500,000 төгрөг, 2024.12.20-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.20-ны өдөр 700,000 төгрөг, 2025.02.20-ны өдөр 700,000 төгрөг, 2025.03.20-ны өдөр 700,000 төгрөг, 2025.04.20-ны өдөр 701,023 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* инвест ББСБ ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* инвест ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 75,766 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 37,883 төгрөгийг буцааж, хариуцагч Ч.*******ас 37,883 төгрөгийг гаргуулж ******* ******* инвест ББСБ ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА