| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00605/И |
| Дугаар | 155/ШШ2016/00600 |
| Огноо | 2016-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2016/00600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ...... суманд 1961 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн ...... сумын ...... дүгээр багийн ....... тоотод оршин суух, Ш овогт А.Д //-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 155/2016/00605/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч А.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Д миний бие 1987 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны төвлөрсөн аж ахуйн санхүүгийн тасагт оёдолчноор ажиллаж байсан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж байсан боловч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд ажилласан жил гүйцэхгүй байна. Иймд миний Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны төвлөрсөн аж ахуйн санхүүгийн тасагт 1987 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүххуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.Д нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны төвлөрсөн аж ахуйн санхүүгийн тасагт 1987 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч А.Д нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны төвлөрсөн аж ахуйн санхүүгийн тасагт 1987 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан болох нь Төртогтох овогтой Д т 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаартай шийдвэр, гэрч Я.Дулмаа, Л.Гүмээбаатар нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт А.Д ын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны төвлөрсөн аж ахуйн санхүүгийн тасагт 1987 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч А.Д ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН