| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00572/И |
| Дугаар | 155/ШШ2016/00602 |
| Огноо | 2016-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2016/00602
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ....... сумын ..... дүгээр багийн ...... дугаар гудамжны ...... тоотод оршин суух Х овогт Г-ын Н /.................. /-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2016/0572/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Г.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр бригадын бага сургуульд 1981 оны 9-р сарын 01-ний өдрөөс угаагчаар, мөн байрны жижүүрээр ажиллаж байгаад тухайн үедээ биеийн эрүүл мэндийн байдлаас болоод 1997 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн юм. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул тус сумын Сүмбэр бага сургуульд 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 1997 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Г.Н нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр бригадын бага сургуульд 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 02 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд угаагч, байрны жижүүрээр ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 58 дугаартай Ажилд томилох тухай ...Г.Н -угаагч... гэх бичилттэй тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Дунд сургуулийн захирлын 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай Ажлаас халах, ажилд авах тухай ...1. ...Г.Н ийн хөдөлмөрийн гэрээг 1997.02.01-ний өдрөөс цуцлаж жижүүрийн ажлаас халсугай... гэх тушаалын хуулбар, гэрч Д.Н-ийн2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...Г.Н 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр бригадын бага сургуульд үйлчлэгч, угаагчаар 1997 оны 2 дугаар сарыг хүртэл ажиллаад цомхтголоор ажлаас гарсан юм... гэх мэдүүлэг, гэрч А.Ц-ийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...Г.Н 1981 оноос 1997 оныг дуустал Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр бригадын бага сургуульд үйлчлэгч, угаагчаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 10/366 дугаартай ...Тус аймгийн Арбулаг сумын Сүмбэр бригадын бага сургуулийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Г.Н ид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Иймд хүсэлт гаргагч Г.Н ийг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр бригадын бага сургуульд 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 02 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл угаагч, байрны жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Г-ын Н /.................. /-ийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр бригадын бага сургуульд 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 02 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд угаагч, байрны жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ