| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00545/И |
| Дугаар | 155/ШШ2016/00606 |
| Огноо | 2016-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2016/00606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн .......... сумын ………… дугаар багийн ..... дугаар гудамжны ..... тоотод оршин суух Т овогт В.У /.............../-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2016/0545/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч В.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч В.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1984 оны 05-р сарын 01-нээс 1987 оны 06-р сарын 25-ныг хүртэл сувилагчаар ажиллаж байсан бөгөөд 1987 оны 07-р сарын 01-нээс 1987 оны 08-р сарын 01-нийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 08-р сарын 05-наас тооцооны нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн ба түүнээс хойш эдийн засагчаар 1992 оны 05-р сарын 01 хүртэл ажиллаж байсан ба Эрдэнэбулган сумын Худалдаа бэлтгэлийн анги нь Хэрэглээний хоршоо нэртэй болж нэрийн өөрчлөлт гарсантай холбогдуулан 1992 оны 05 сарын 01-нээс 1994 оны 4-р сарын 25-ныг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн Худалдаа бэлтгэлийн анги болон хэрэглээний Хоршооны тушаал цалингийн цэс олдохгүй байна. Мөн 1994 оны 05-р сарын 01-нээс 1995 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч В.У нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч В.У нь Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Булнай рашаанд 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сувилагчаар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нягтлан, эдийн засагчаар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Хэрэглээний хоршоонд 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрээс 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдөр В-ны Уийн нэрээр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 91 дүгээр Ажилд томилох тухай тушаалын хуулбар, 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 51 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1994 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаж байсан В-ны Уийн Цалингийн түүвэр, гэрч Х.Э-ийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...Намайг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эгүүрийн сангийн аж ахуйн нярваар ажиллаж байхад В.У тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 онд нягтлан эдийн засагчаар 1994 оныг дуустал ажиллаж байгаад Мөрөн рүү шилжсэн юм... гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...Намайг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байхад В.У нь 1987 онд тооцооны нягтлан эдийн засагчаар томилогдон очиж 1994 оныг дуустал ажиллаж байгаад Мөрөн рүү шилжсэн.... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 10/353 дугаартай ...Тус аймгийн Мөрөн сумын Худалдаа бэлтгэлийн трестийн цалингийн баримт, мөн Эрдэнэбулган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн цалингийн баримт тус тус манай архивт шилжиж ирээгүй тул В.Ут холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Иймд хүсэлт гаргагч В.Уийн Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Булнай рашаанд 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сувилагчаар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нягтлан, эдийн засагчаар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Хэрэглээний хоршоонд 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт В.У /.............../-ийн Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Булнай рашаанд 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сувилагчаар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нягтлан, эдийн засагчаар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Хэрэглээний хоршоонд 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч В.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ