Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2016/00609

 

 

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2016/00609

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, малчин, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, Хөвсгөл аймгийн …… сумын …..багийн нутаг ….. гэх газар оршин суух И  овогт Ц-ийн Н /................/-гийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Ц.Н  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Н  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сургуулийн 8 дугаар ангийг 1980 онд төгсөөд илгээлтээр хөдөө малчин болж бие даан 1981 оноос Жаргалант-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар тасралтгүй буюу нэгдэл тартал ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа тул шүүхэд ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор хандсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Ц.Н  нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хүсэлт гаргагчийн 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээсэн 107970 дугаартай Монгол ардын хувьсгалт намын гишүүны Бат илэрхийлэх,

Хөвсгөл аймаг Улаан-уул сумын Жаргалант амьдрал нэгдлээс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 438 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх,

Гэрч Ё.Оийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ....Ц.Н  нь 1981 оноос Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Фермийн эрхлэгчээр Шижээдагва, Дашдондог гэдэг хүмүүс байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч П.Од ийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ....Ц.Н  нь анх 1980 онд 8 дугаар анги төгсөөд 1981 оноос Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлж байсан. 1990-ээд оны үед нэгдэл тартал тасралтгүй саальчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, 1986, 1987 онуудын Баярын бичгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 10/153 дугаартай ....тус сумын Мунгараг багийн иргэн Ц.Н  нь Жаргалант-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал саальчнаар ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр засаг даргын тамгын газрын архивт хадгалагдаж үлдээгүй болохыг тодорхойлов.... гэх тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ....Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдсэн конторын санхүү тасгийн өрөө 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шатаж 610.000 төгрөгийн хохирол учирсан галын хэрэг гарсан тухай 141/28 дугаар нотломж үйлдэж, цагдаагийн газартс шилжүүлсэн болно.... гэх тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10/258 дугаартай ....тус аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Ц.Н д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И  овогт Ц-ийн Н /................/-г Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Н гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ