| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00414/И |
| Дугаар | 155/ШШ2016/00614 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00614
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Рашаант суманд 1960 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, телефон, радиогийн монтёр, засварчин мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Рашаант сумын ХААН банкинд сахиул ажилтай, Хөвсгөл аймгийн …………. сумын ……….. дүгээр багт оршин суух, .................... угаар регистртэй, Х овогт Т-ын Э
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2016/00414/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Т.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 онд цэргийн албанд яваад 1982 онд цэргээс халагдаж ирсэн. Тэгээд Хөвсгөл дахь Нисэх онгоцны нэгдсэн буудалд 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр холбоочноор ажилд ороод 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Дараа нь Эрдэнэт хотын Холбооны газрын радио узель, телевизийн тасагт 1986 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл засварчин, монтёроор тус тус ажиллаж байсан. Одоо Хөвсгөл аймгийн Рашаант сумын ХААН банкинд сахиулаар ажиллаж байна. Эрдэнэт хот нь том гэр хороололтой бөгөөд би гэр хороололд радиогийн шугам тавьж, гол сувгийн монтёр болон засварын ажил хийдэг байсан. Би монтёроор ажиллаж зэргээ ахиулдаг байсан. Намайг Эрдэнэт хотын Холбооны газарт засварчин, монтёроор ажиллаж байсан талаар тэмдэглэхдээ хөдөлмөрийн дэвтэрт болон ажилд томилсон тушаал, зарим бичиг баримтад зөвхөн засварчин гэж бичсэн учир шүүхэд хандах болсон. Иймд миний Хөвсгөл дахь Нисэх онгоцны нэгдсэн буудалд 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл холбоочноор, Эрдэнэт хотын Холбооны газрын радио, телевизийн тасагт 1986 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл засварчин, монтёроор тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Т.Э Хөвсгөл дахь Нисэх онгоцны нэгдсэн буудалд 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд холбоочин, Эрдэнэт хотын Холбооны газрын радио, телевизийн тасагт 1986 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд засварчин, монтёроор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл дахь Нисэх онгоцны нэгдсэн буудлаас 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгосон 01. 1982 оны 11 сарын 15. Хөвсгөл аймаг дахь НОНБ-ын холбоочноор авч ажиллуулав. НОНБ-ын даргын 1982 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 38 тоот тушаалаар. 02. 1985 оны 5 сарын 01. Өөрийн гарсан өргөдөл хүсэлтийг нь үндэслэж ажлаас чөлөөлж аймгийн Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн мэдэлд шилжүүлэв. Хөвсгөл аймаг дахь НОНБ-ын даргын 1985 оны 4-р сарын 27-ны өдрийн 17 тоот тушаалаар. 03. 1986 оны 2 сарын 13. Эрдэнэт хотын Холбооны радио тасагт засварчнаар авч ажиллуулав. Холбооны газрын даргын 1986 оны 2 сарын 25-ны өдрийн 33 тоот тушаалаар. 04. 1994 оны 12 сарын 31. НД-ын багц хууль гарсантай холбогдуулан ХНХ-ын сайдын 1995 оны 21 тоот тушаалын дагуу 196218 тоот НД-ын дэвтэр олгож, 8 жил 10 сар 17 хоног ажилласан хөдөлмөрийн дэвтрийг хаав. Эрдэнэт холбооны газрын даргын 1995 оны 3 сарын 16-ны өдрийн 25 тоот тушаал. Улсад 14 жил 4 сар 26 хоног ажилласнаар хөдөлмөрийн дэвтрийг баталгаажуулав гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Иргэний Агаарын Тээврийг Удирдах Ерөнхий Газрын Хөвсгөл дэх Нисэх онгоцны нэгдсэн буудлын даргын 1982 оны 11 сарын 16-ны өдрийн 1...Энхбатыг онгоцны буудлын холбоочноор 1982 оны 11-р сарын 15-наас эхлэн тус тус ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай 38 дугаартай тушаалын хуулбар, 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ...Хоёр. Өөрийн гаргасан өргөдөл хүсэлтийг нь үндэслэн НОНБ-ын холбоочин Энхбатыг 1985 оны 5 сарын 01-нээс эхлэн ажлаас нь чөлөөлж аймгийн Хөдөлмөр нийгэм хангамжийн мэдэлд шилжүүлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай 17 дугаартай тушаалын хуулбар, 1985 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ...Э нь 1982 оны 11 сарын 15-наас 1985 оны 5-р сарын 01 хүртэл Хөвсгөл аймаг дахь НОНБ-д холбоочноор ажиллаж байсан байна. Энэ хугацаанд нислэгийн аюулгүй байдлыг хангаж, холбоогоор үйлчлэх ажилд зөрчил дутагдалгүй ажиллаж байгууллагын өмнө тавигдсан 1983, 1984, 1985 оны эхний 5 сарын төлөвлөгөөт даалгаварыг биелүүлэхэд зохих хувь нэмрийг оруулж ажилласан юм. Холбооны хэсгийн хамт олноос социалист уралдаанд шалгарч шагналт байранд удаа дараа орж хөдөлмөрийн сахилга батын зөрчилгүй ажиллаж байна... гэх бичилттэй №268 дугаартай Тогооч овогтой Э-ын тухай гэх ажил байдлын 268 дугаартай тодорхойлолт, Холбооны газрын радио тасагт монтёр ажилд Тогооч овогтой Энхбатыг 1986 оны 2 сарын 13-ны өдрөөс эхлэн авах саналтай байна гэх бичилттэй саналын хуудас, Холбооны Яамны Эрдэнэт хотын Холбооны газрын даргын 1986 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ...3Тогооч овогтой Энхбатыг 2 дугаар сарын 13-наас радио тасагт засварчнаар...түр томилон ажилуулсугай гэх бичилттэй Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, томилох тухай 33 дугаартай тушаалын хуулбар, 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ...Нэг. Радио зай тэжээлийн тасагт монтёр ажилтай Т.Энхбатад монтёрын 3-р зэрэг олгосугай... гэх бичилттэй Зэргийн цалин олгох тухай 260 дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Нэг. Холбооны түгээмэл мэргэжлийн ажилчид, техникч нараас 1988 оны 10-р сард аттестатчилын шалгат авсан дүнг хавсралт 1-р баталсугай... гэх бичилттэй Аттестатчилын дүнгийн тухай 231 дугаартай тушаалын хуулбар, ...10. Т.Энхбат. албан тушаал: радио засварчин, аттестатчилын дүн: 3,4. Хуучин зэрэг: 3, тасгийн санал: 2, шинээр олгох зэрэг: 2, хуучин цалин 400, шинэ цалин 425 гэх бичилттэй 231 дугаартай тушаалын хавсралтын хуулбар, Т.Э-ын 1995-1999 оны 02 сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн №196218 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Холбооны яам, Эрдэнэт хотын Холбооны газар 1987 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 260-р тушаал /шийдвэр/-ээр монтёр мэргэжлээр 3-р зэрэг олгов гэх бичилттэй, Холбооны газрын захиргааны 1988 оны 11-р сарын 16-ны өдрийн 231-р тушаал /шийдвэр/-ээр монтёрын мэргэжлээр 2-р зэрэг олгов гэх бичилттэй, Холбооны газрын захиргааны 1990 оны 10-р сарын 5-ны өдрийн 107-р тушаал /шийдвэр/-ээр монтёрын мэргэжлээр 1-р зэрэг олгов гэх бичилттэй үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ...Ажил мэргэжлийн уралдаанд амжилттай оролцож, мэргэжлийн зэрэг шинээр авсан ахиулсан хүмүүсийн мэргэжлийн зэрэг олгох, цалинг хавсралт 1-р баталж, 9 сарын 01-нээс эхлэн мөрдсүгэй... гэх бичилттэй Ажил мэргэжлийн уралдааны дүнгийн тухай 107 дугаартай тушаалын ...7. Т.Энхбат. албан тушаал: Монтёр. Шинээр олгосон зэрэг: 1-р зэрэг, шинээр олгосон цалин 475 гэх бичилттэй хавсралтын хуулбар, Эрдэнэт хотын холбооны газарт Т.Э-ын 1990 оны 01 дүгээр сараас 1994 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 1990 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн ...1990 онд болсон ажил мэргэжлийн уралдаанд 1-р байр эзэлсэн тул улсын уралдаанд оролцуулахаар тодорхойлов гэх бичилттэй Эрдэнэт хотын холбооны газрын радио засварчин Т-ын Э ажил байдлын тодорхойлолт, Ажилтны нэр: Т.Энхбат, цалин: 39000, албан тушаал: монтёр, хэлтэс газар: Холбооны газар, нэгж тасаг: үйл/алба гэх бичилттэй Ажлын үр дүнгийн үнэлгээ, хөдөлмөрийн дэвтэр хүлээлгэн өгсөн тухай акт, Монголын Цахилгаан холбоо компанийн ХК Орхон аймгийн Холбооны газрын даргын 1999 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ...Радио телевизийн тасгийн засварчин Т.Энхбатыг хувийн хүсэлтийн дагуу 1999 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж... гэх бичилттэй Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай 24 дугаартай тушаалын хуулбар, Орхон аймгийн Холбооны газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Тогооч овогтой Э нь Орхон аймгийн Холбооны газар 1986 оны 2 дугаар сарын 25-наас 1991 оны 3 дугаар сарын 11 хүртэл монтёроор ажиллаж байсан болохыг тодорхойлов гэх бичилттэй 21 дугаартай тодорхойлолт, 1995 оны Эрдэнэт хотын Холбооны газрын нэрэмжит иргэний хамгаалалтын сургалтын үеэр авахуулсан гэрэл зураг, гэрч Ж.Дгийн Би 1985 онд сургууль төгсөөд Эрдэнэт хотын цахилгаан шугам сүлжээний газарт техникчээр ажилласан. Намайг ажиллаж байх үед 1986 оны 2 сард Т.Э Эрдэнэт хотын холбоонд монтёроор Хөвсгөл аймгаас очиж ажиллаж байсан. Би 1995 оны 8 сар хүртэл цахилгаан шугам сүлжээний газарт ажилласан. Энэ жилүүдэд бид Эрдэнэт хотод хамт ажиллаж байсан. Тэгээд би Мөрөн суманд шилжиж ирээд, нутагтаа очиж ажилласан. Т.Э нь Эрдэнэтийн холбоонд ажиллаад үлдсэн... бид өөр өөр газарт ажиллаж байсан ч Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байсан... Т.Э-ын 1986 оноос өмнө болон 1995 оны 8 сараас хойш ажиллаж байсан талаар сайн мэдэхгүй... Монтёроор ажиллаж байсан... Багана дээр шугам татна, гэмтэл гарвал очиж засдаг ажилтай байсан... гэх мэдүүлэг, гэрч Ж.Б ийн Т.Э нь 1982 онд Хөвсгөл аймгийн Нисэх онгоцны буудалд холбоочноор орж ажиллаж байсан. 1982 оны 11 сард анх орж ажиллаж байсан. Түүнээс хойш 1985 оны 5 дугаар сар хүртэл ажиллаад манай байгууллагаас гарсан. Энэ хугацаанд бид хамт ажиллаж байсан. Би энэ үед онгоцны цэнэглэгчийн жолоочоор ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан... Холбоочин гэдэг нь нислэгт явсан онгоцтой холбоо барьдаг, холын холбоо барих, нислэг буух, ойртох үед нислэгийн удирдагчид командын дунд орлоо гэж мэдээлдэг байсан. Тэдэн минутын дараа тийм онгоц буух гэж байна гэж командын холбоонд хэлж мэдээлдэг ажил юм. Энэ мэдээллийг аваад командын холбооноос онгоцтой холбоо тогтоож онгоцоо буулгах арга хэмжээ авна... Би Хөвсгөл аймгийн Нисэх онгоцны буудалд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан... Т.Э нь 1984 онд таван жилийн гавшгайч болж байсан гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Т-ын Э Хөвсгөл дахь Нисэх онгоцны нэгдсэн буудалд 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд холбоочин, Эрдэнэт хотын Холбооны газрын радио, телевизийн тасагт 1986 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд засварчин, монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА