| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01220/И |
| Дугаар | 155/ШШ2024/01164 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2024/01164
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2024/01164 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах, ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***од оршин суух Ц Б-ын П-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,039,860 (нэг сая гучин есөн мянга найман зуун жар) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2024/01220/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.П- нь ББСБ-тай 2022 оны 03 сарын 19-ний өдөр 140000735204 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99784774 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.П- нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 05 сарын 11-ний өдөр 600,000 төгрөгийг сарын 2,3%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна.
Өнгөрсөн хугацаанд Б.П-оос зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоохыг оролдсон хэдий ч өөртэй нь холбогдох боломжгүй байсан ба гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч огт төлбөр төлөөгүй, харилцаа холбоо тасарсан болно.
2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдпаар Б.П-ын үндсэн зээлийн үлдэгдэл 600,000 төгрөг, 2022 оны 05 сарын 11-ний өдрөөс 2024 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэл 817 хоногийн зээлийн хүү 370,051 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,809 төгрөг, нийт 1,039,860 /нэг сая гучин есэн мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.П- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б- овогтой П- ББСБ ХХК-аас 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зээл авсан. 1,039,860 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа зөвшөөрч байна. Иймд хэргийг хядлбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Б.П-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,039,860 (нэг сая гучин есөн мянга найман зуун жар) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.П- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,039,860 (нэг сая гучин есөн мянга найман зуун жар) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,507 (хорин есөн мянга таван зуун долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П-оос 14,753.5 (арван дөрвөн мянга долоон зуун тавин гурван төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 14,753.5 (арван дөрвөн мянга долоон зуун тавин гурван төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.П-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,039,860 (нэг сая гучин есөн мянга найман зуун жар) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.П- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,039,860 (нэг сая гучин есөн мянга найман зуун жар) төгрөгийг нэхэмжлэгч ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,507 (хорин есөн мянга таван зуун долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П-оос 14,753.5 (арван дөрвөн мянга долоон зуун тавин гурван төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 14,753.5 (арван дөрвөн мянга долоон зуун тавин гурван төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН