| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01780/И |
| Дугаар | 135/ШШ2024/01369 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 135/ШШ2024/01369
2024 11 05 135/ШШ2024/01369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/01780/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.*******цэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 6 дугаар баг, Баяндавааны 9 дүгээр гудамж, 3 тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******ын хүсэлттэй
Б.*******тай хамтын амьдралтай байсныг болон хүүхдийн эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Т.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие 2005 онд талийгаач эхнэр Б.*******тай танилцан хамтран амьдарч эхэлсэн. Хамтын амьдралын хугацаанд 2009 онд хүү Б.*******, 2014 онд хүү Б.******* нар төрсөн. Эхнэр маань өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байснаас болж, бид гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй тул хүүхдүүд ээжээрээ овоглосон байсан юм. 2024 оны 10 сарын 16-ны өдөр эхнэр маань хүнд өвчний улмаас нас барсан. Хүүхдүүддээ тэжээгчээ алдсан тэтгэмж авах мөн том хүү маань асаргаанд байдаг тул түүний асран хамгаалагчаар тогтоолгох асуудлыг эрх бүхий байгууллагад хандах гэхээр хүүхдүүдийн эцгээр бүртгэгдээгүй, мөн гэрлэлтийн бүртгэл байхгүй гээд байна. Иймд шүүхэд хандсан... гэв.
2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Б.*******, Б.******* нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, Б.*******гийн нас барсны гэрчилгээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
3. Шүүхээс гэрч Н.*******, Т.*******- нараас мэдүүлэг авч, баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг ...Хамтын амьдралын хугацаанд 2 хүү төрсөн. Эхнэрийн өмнөх гэрлэлт цуцлагдаагүй байснаас болж гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд хүүхдүүд ээжээрээ нь овоглож төрсний бүртгэлийн гэрчилгээг авсан. 2024 оны 10 сарын 16-ны өдөр эхнэр маань нас барсан тул хамтын амьдралтай байсныг болон 2 хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагатай байна гэж тайлбарлаж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Т.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4. Хүсэлт гаргагч Т.******* нь Б.*******тай 2005 оноос хойш 2024 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд энэ хугацаанд 2009 оны 05 сарын 29-ний өдөр хүү Б.*******, 2014 оны 12 сарын 23-ны өдөр хүү Б.******* нар төрсөн, 2024 оны 10 сарын 16-ны өдөр Б.******* нь нас барсан зэрэг нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээнүүд, нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Засаг даргын ...Т.******* нь эхнэр ******* овогтой *******тай 2005 оноос эхлэн хамтран амьдарч байсан болно гэсэн тодорхойлолт, гэрч Н.*******ийн ... Б.******* нь миний төрсөн охин. Б.*******, Т.******* нар нь 20 гаран жил хамт амьдарсан. Б.*******, Б.******* нар нь миний охиноос төрсөн хүүхдүүд мөн... гэсэн мэдүүлэг, гэрч Т.*******-Эрдэнийн ... Т.******* миний төрсөн ах Б.*******, Т.******* нар нь 2005 оноос хойш хамт амьдарсан. Ах эгч хоёрын дундаас 2 хүүхэд төрсөн. Гэрлэлтийн баталгаа байхгүй... гэсэн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иймд Т.*******, Б.******* нарыг хамтын амьдралтай байсныг болон 2009 оны 05 сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.*******, 2014 оны 12 сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.******* нарын эцэг нь Т.******* болохыг тус тус тогтоох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.14-д заасныг баримтлан ******* ******* овогт *******ын ******* /РД: **/, Боржигон овогт *******ийн ******* /РД:***/ нарыг хамтын амьдралтай байсныг болон **-ний өдөр төрсөн хүү Б.*******, **-ны өдөр төрсөн хүү Б.******* нарын эцэг нь ******* ******* овогт *******ын ******* /РД: **/ мөн болохыг тус тус тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухsай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ