| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0026/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Г- |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганчимэг
шүүгдэгч Г.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт Г-ийн С-д холбогдох эрүүгийн 1710010080249 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ....... оны ......... дугаар сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............дүүргийн ........... хороо ........... гудамж ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Г-ийн С- /РД:................../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Г.С- нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө .......... дүүргийн ........... хорооны нутаг дэвсгэр, ................. орчимд Ц.Б-гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь тархины доргилт, уруулын няцарсан шарх, салстын язралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Мөн хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч Г.С- мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр найз Ц-, Ц-, Ц-, Ө- нартай уулзаж Яармагийн эцэст бааранд орж архи пиво уусан. Тэндээсээ дэлгүүрээс 1 шил архи аваад Ө-гийн гэрт нь очоод архиа ууж байтал манай эхнэр залгаад намайг дуудсан. Би явахаар болж намайг согтуу байсан учраас таксинд суулгаж өгөхөөр Ц- хамт гарсан. Ц-, Ц-, Ө- 3 үлдсэн. Ц- бид хоёр Дэнжийн Под станцын тэндээс такси барихаар хүлээсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь би хажуугаар явж байсан 2 залуу, 1 эмэгтэйгээс “Таксины зогсоол аль вэ” гэхэд нэг эрэгтэй нь “Би яаж мэддэг юм бэ” гэхээр нь “юун сүртэй юм бэ, хэлээд өгчихөд яадаг юм бэ” гэж хэлээд тэр залуутай маргалдаж, улмаар бид хоёр барьцалдаж авахад түүнтэй хамт явж байсан Б- гэх эмэггэй нь дундуур орж байгаад цохиулж гэмтсэн. Би тэр эмэгтэйг санаатай цохиж гэмтээгээгүй. Гэхдээ миний хийсэн үйлдлээс болж гэмтсэн. Гэнэт хамраа дараад доош суугаад уйлаад, цагдаа дуудсан. Хамарнаас нь цус гарч байсан. Нөгөө залуутай нь маргалдаж зууралдаж байх явцдаа санамсаргүйгээр гэмтээчихсэн. Тухайн үед би нилээн согтуу байсан. Зарим үйлдлээ санаад, зарим үйлдлээ санахгүй байна. Ц.Б-гийн биед учирсан гэмтэл миний үйлдлээс болж үүссэн гэмтэл. Би түүнийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
2. Хохирогч Ц.Б- 2017.12.11-ний өдөр мэдүүлэхдээ: ...2017.11.23-наас 24-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад ......... дүүргийн ........... хороо Дэнжийн Под станцын хажууд найз нартайгаа явж байсан. С- эхлэж бид нараас яриа өдөж “Танай энэ Яармагаас чинь такси явдаг юм уу” гэж асуусан. Тэр үед манай найз Б- “мэдэхгүй наанаас чинь явах байлгүй дээ” гэхэд С- “хүн юм асууж байхад аятайхан хэлж болдоггүй юм уу” гэж хэлээд хэрүүл маргаан үүсгэсэн. Б- тэр хоёр маргалдаж барьцалдаж авах үед нь би дундуур нь орж салгах гэхэд С- миний нүүр рүү гараараа цохиж миний уруулыг язалж гэмтээсэн. С- тухайн үед их согтуу байсан. Түүнд цохиулсанаас болж миний хамарнаас тэр дороо цус гарсан учраас доош тонгойж суугаад уйлсан. Тэгээд би цагдаа дуудсан. С-тэй нэг залуутай хамт явж байсан ба тэр залуу нь маргаан эхлэх үед утсаараа найз нараа дуудахад 3 залуу сүүлд нь нэмж ирсэн. С- намайг цохиж гэмтээсэн. Бусад залуучууд нь намайг цохиж зодоогүй, манай найз нарыг ч цохиж зодоогүй. Тэнд өөр ямар нэгэн зодоон хэрүүл маргаан болоогүй. Би толгойн томографийн зургийг 120.000 төгрөгөөр авахуулсан, ШШҮХ-нд 8000 төгрөг тушааж үзүүлсэн. Мөн 10.000 төгрөгөөр өрөвсөл дарах эм авч уусан. Надад бодит хохирол 128.000 төгрөг учирсан. Үүнээс С- 130.000 төгрөг төлж барагдуулсан. Намайг эмнэлэгт явахад хамт явсан. Надаас албан ёсоор уучлалт гуйсан. Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
3. Гэрч М.Ө- 2017.11.25-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай хамаатны залуу Ц- автомашин худалдаж авсан. Машин авсанд нь баяр хүргэж Ц-, Ц-, Ц-, хүргэн С- бид тав 21 цагт Яармагийн 52-ын захын хажуугийн караоке бааранд орсон. Бид тав 1 шил Болор, хүний хоёр хоёр лааз пиво уусан. Тэр баарнаас 23 цаг 30 минутын орчимд гараад бид нар дахин 1 шил архи дэлгүүрээс худалдан авч манай гэрт ороод нөгөө авсан архиа ууж байтал С-ийг эхнэр нь дуудаж явахаар болсон. С- явж чадахааргүй, хийж байгаа үйлдлээ хянаж чадахааргүйгээр их согтсон байсан учраас Ц- түүнийг Под станцын хажуугаас таксинд суулгаж өгөхөөр хамт гарсан. Тэр хоёр гараад 20-оод минут болсон. Ц-, Ц- бид гурав унтахаар болж ороо засч байтал Ц- руу Ц- утсаар залгаж “Под станцын энд С-ийг зодох гээд байна, ирээд аваадахаач” гэж дуудахаар нь Ц-, Ц- бид гурав гэрээс гарч Дэнжийн Под станцын тэнд очиход станцын хажууд 20 гаран насны эмэгтэйгийн хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэр эмэгтэйтэй хамт 2 залуу байсан. Тэд нар С-ийг загнаад түүн рүү дайраад байсан. С- их согтуу өөдөөс нь дуугарах сөхөөгүй харагдаж байсан. Би очоод “яагаад та нар хүн рүү дайраад байгаа юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэж тэр хоёр залуу хэлсэн. Яг юунаас болж хэн нь хэнтэй хэрхэн маргалдсаныг мэдэхгүй байна. Маргааш нь С-эс “яагаад юунаас болсон юм бэ” гэхэд “такси асуух гэж яриа өдөж очсоноос болж маргалдсан” гэсэн. Бид нар зодоон цохион хийгээгүй. Тэр эмэгтэйтэй хамт явж байсан 2 залуутай нь бид нар хэрэлдэж маргалдсан болохоос биш зодолдоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
4. Гэрч С.Ц- 2017.11.27-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ......л дүүргийн ....... хорооны нутаг дэвсгэрт “...........”-ын караокед төрсөн ах С.Ц-, төрсөн дүү С.Ц-, үеэл Ө-, хүргэн С- бид 5 архи пиво уугаад баарнаас 23 цаг өнгөрч байхад гарсан. Гараад дэлгүүрээс 1 шил архи худалдан аваад Ө-гийн гэрт очоод ууж байтал С-ий эхнэр залгаад “хурдан ир” гээд түүнийг дуудсан. С- нилээн согтуу биеэ авч явж чадахааргүй байсан учраас би түүнийг Дэнжийн Под станцын тэндээс таксинд суулгаж өгөхөөр хамт гарсан. Ц-, Ц-, Ө- 3 гэрт үлдсэн. С- бид хоёр Под станцын тэнд очоод такси хүлээгээд зогсож байтал 1 эмэгтэй, 2 эрэгтэй бид хоёрын хажуугаар гарч өнгөрсөн. Тэр үед С- тэд нараас “энэ таксины зогсоол мөн биз дээ” гэж асуухад 2-ын залуугийн нэг нь “чамд зам заагаад өгчихөөр харагдаад байна уу” гэхэд нь С- “сүртэй юм бэ хэлээд өгчихгүй” гэхэд тэр залуу хүрч ирээд С-тэй маргалдаж зууралдсан. Би салгах гэхэд салахгүй маргалдаад байхаар нь би гар утсаараа Ц- руу залгаад “С-ийг зодох гээд байна хүрээд ир” гэж Ц-, Ө- тэр гурвыг дуудсан. Эмэгтэй нь дундуур орж салгах гэж байгаад С-д цохиулчихсан бололтой хамарнаас нь цус гарч доош суугаад уйлсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Б- гэх эмэгтэйгээс өөр гэмтсэн бэртсэн хүн байхгүй. Зодоон цохион болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,
5. Гэрч С.Ц- 2017.11.26-ны өдөр мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ц-, Ц-, Ө-, С- нартай уулзаж “52 дугаар зах”-ын тэнд караокед орж 1 шил архи, хоёр хоёр пиво уусан. Тэндээс 23 цаг өнгөрч байхад гараад Ө-гийн гэрт нь очиж авсан архиа хувааж уугаад сууж байтал С-ийг эхнэр нь залгаж дуудсан. С- их согтсон байсан учраас Ц- ах түүнийг Под станцын хажуу талаас таксинд суулгаж явуулахаар хамт гарсан. Тэр хоёрыг гарсны дараа Ц- ах, Ө- бид 3 унтаж амрахаар болсон. Тэгтэл Ц- ах залгаад “гараад ир С-ийг зодох гээд байна” гэж дуудахаар нь бид гурав гараад станцын хажууд очиход С- 1 эмэгтэй, 2 эрэгтэйтэй маргалдаж байсан. Эмэгтэйгийнх нь хамарнаас цус гарсан байдалтай байсан. Цагдаа дуудсан гээд удалгүй цагдаа нар ирсэн. С- их согтуу байсан учраас тэдний хажуугаар гарахад нь яриа өдөж хэрүүл маргааныг эхлүүлсэн гэсэн. Нэг залуутай нь маргалдаж барьцалдаж авах үед Б- салгах гэж дундуур нь ороход С- түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж гэмтээсэн гэсэн. Өөр зодоон цохионы асуудал тэнд болоогүй. Б-гаас өөр гэмтэж бэртсэн хүн байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №14905 дугаартай дүгнэлтэнд:
1. Ц.Б-гийн биед тархины доргилт, уруулын няцарсан шарх, салстын язралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 24-р хуудас/,
7. “Натур” эмнэлгийн томографийн оношлогоо /хх-ийн 25-р хуудас/,
8. Шүүгдэгч Г.С-ий урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Г.С-ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.С- нь 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн Под станцын орчимд хохирогч Ц.Б-гийн нүүрэн тус газар нь цохисны улмаас биед нь “...тархины доргилт, уруулын няцарсан шарх, салстын язралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Ц.Б-гийн “...С- эхлэж бид нараас яриа өдөж “Танай энэ Яармагаас чинь такси явдаг юм уу” гэж асуусан. Тэр үед манай найз Б- “мэдэхгүй наанаас чинь явах байлгүй дээ” гэхэд С- “хүн юм асууж байхад аятайхан хэлж болдоггүй юм уу” гэж хэлээд хэрүүл маргаан үүсгэсэн. Буянтоггох тэр хоёр маргалдаж барьцалдаж авах үед нь би дундуур нь орж салгах гэхэд С- миний нүүр рүү гараараа цохиж миний уруулыг язалж гэмтээсэн. Түүнд цохиулсанаас болж миний хамарнаас тэр дороо цус гарсан учраас доош тонгойж суугаад уйлсан. С- намайг цохиж гэмтээсэн. Бусад залуучууд нь намайг цохиж зодоогүй, манай найз нарыг ч цохиж зодоогүй. Тэнд өөр ямар нэгэн зодоон хэрүүл маргаан болоогүй. Би толгойн томографийн зургийг 120.000 төгрөгөөр авахуулсан, ШШҮХ-нд 8000 төгрөг тушааж үзүүлсэн. Мөн 10.000 төгрөгөөр өрөвсөл дарах эм авч уусан. Надад бодит хохирол 128.000 төгрөг учирсан. Үүнээс С- 130.000 төгрөг төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
2. Гэрч М.Ө-гийн “...Ц-, Ц-, Ц-, С- бид тав 21 цагт ....... .......... хажуугийн караоке бааранд орсон. Бид тав 1 шил “Болор” архи, хүний хоёр хоёр лааз пиво уусан. Тэр баарнаас 23 цаг 30 минутын орчимд гараад бид нар дахин 1 шил архи дэлгүүрээс худалдан авч манай гэрт ороод нөгөө авсан архиа ууж байтал С-ийг эхнэр нь дуудаж явахаар болсон. С- явж чадахааргүй, хийж байгаа үйлдлээ хянаж чадахааргүйгээр их согтсон байсан учраас Ц- түүнийг Под станцын хажуугаас таксинд суулгаж өгөхөөр хамт гарсан. Тэр хоёр гараад 20-оод минут болсон. Ц- руу Ц- утсаар залгаж “Под станцын энд С-ийг зодох гээд байна, ирээд аваадахаач” гэж дуудахаар нь Ц-, Ц- бид гурав Дэнжийн Под станцын тэнд очиход станцын хажууд 20 гаран насны эмэгтэйгийн хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэр эмэгтэйтэй хамт 2 залуу байсан. Тэд нар С-ийг загнаад түүн рүү дайраад байсан. Би очоод “яагаад та нар хүн рүү дайраад байгаа юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэж тэр хоёр залуу хэлсэн. Яг юунаас болж хэн нь хэнтэй хэрхэн маргалдсаныг мэдэхгүй байна. Маргааш нь С-эс “яагаад юунаас болсон юм бэ” гэхэд “такси асуух гэж яриа өдөж очсоноос болж маргалдсан” гэсэн. Бид нар зодоон цохион хийгээгүй. Тэр эмэгтэйтэй хамт явж байсан 2 залуутай нь бид нар хэрэлдэж маргалдсан болохоос биш зодолдоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
3. Гэрч С.Ц-ы “.... дүүргийн ......... хорооны нутаг дэвсгэрт “...........”-ын караокед төрсөн ах С.Ц-, төрсөн дүү С.Ц-, үеэл Ө-, хүргэн С- бид 5 архи пиво уугаад баарнаас 23 цаг өнгөрч байхад гарсан. Гараад дэлгүүрээс 1 шил архи худалдан аваад Ө-гийн гэрт очоод ууж байтал С-ий эхнэр залгаад “хурдан ир” гээд түүнийг дуудсан. С- нилээн согтуу биеэ авч явж чадахааргүй байсан учраас би түүнийг Дэнжийн Под станцын тэндээс таксинд суулгаж өгөхөөр хамт гарсан. С- бид хоёр Под станцын тэнд очоод такси хүлээгээд зогсож байтал 1 эмэгтэй, 2 эрэгтэй бид хоёрын хажуугаар гарч өнгөрсөн. Тэр үед С- тэд нараас “энэ таксины зогсоол мөн биз дээ” гэж асуухад 2-ын залуугийн нэг нь “чамд зам заагаад өгчихөөр харагдаад байна уу” гэхэд нь С- “сүртэй юм бэ хэлээд өгчихгүй” гэхэд тэр залуу хүрч ирээд С-тэй маргалдаж зууралдсан. Эмэгтэй нь дундуур орж салгах гэж байгаад С-д цохиулчихсан бололтой хамарнаас нь цус гарч доош суугаад уйлсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,
4. Гэрч С.Ц-ын “...Ц-, Ц-, Ө-, С- нартай уулзаж “........”-ын тэнд караокед орж 1 шил архи, хоёр хоёр пиво уусан. Тэндээс 23 цаг өнгөрч байхад гараад Ө-гийн гэрт нь очиж авсан архиа хувааж уугаад сууж байтал С-ийг эхнэр нь залгаж дуудсан. С- их согтсон байсан учраас Ц- ах түүнийг Под станцын хажуу талаас таксинд суулгаж явуулахаар хамт гарсан. Ц- ах залгаад “гараад ир С-ийг зодох гээд байна” гэж дуудахаар нь бид гурав гараад станцын хажууд очиход С- 1 эмэгтэй, 2 эрэгтэйтэй маргалдаж байсан. Эмэгтэйгийнх нь хамарнаас цус гарсан байдалтай байсан. Нэг залуутай нь маргалдаад барьцалдаж авах үед Б- салгах гэж дундуур нь ороход С- түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж гэмтээсэн гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №14905 дугаартай дүгнэлтэнд:
1. Ц.Б-гийн биед тархины доргилт, уруулын няцарсан шарх, салстын язралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 24-р хуудас/,
Шүүгдэгч Г.С-ийн “...Нөгөө залуутай нь маргалдаж зууралдаж байх явцдаа санамсаргүйгээр гэмтээчихсэн. Тухайн үед би нилээн согтуу байсан. Зарим үйлдлээ санаад, зарим үйлдлээ санахгүй байна. Ц.Б-гийн биед учирсан гэмтэл миний үйлдлээс болж үүссэн гэмтэл. Би түүнийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Г.С- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, гэмт хэргийн хохирогч Ц.Б- нь хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нь илэрхийлснээр /хх-ийн 70-р хуудас/ 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаартай прокурорын саналаар Г.С-д холбогдох эрүүгийн 1710010080249 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Шүүгдэгч Г.С- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ц.Б- нь шүүгдэгч Г.С-эс учирсан хохирол болох 130.000 төгрөгийг авсан ба хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй /хх-ийн 12-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.С- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.