Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0479

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б /РД:/,

Нэхэмжлэгч: С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ш /РД:/,

Нэхэмжлэгч: С ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Ч /РД:/,

Хариуцагч: Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт оруулсан бүртгэл хийхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, Д.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б, Д.Ш, С.Ч нар тус шүүхэд хандан С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр гаргуулах, С ХХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тухай өргөдлийг бүртгэхээс татгалзсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар татгалзал хууль бус болохыг тогтоож, С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Д.Ш гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон шийдвэрийг бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа: С ХХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тухай өргөдлийг бүртгэхээс татгалзсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар татгалзал хууль бус болохыг тогтоолгож, С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Д.Ш гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон шийдвэрийг бүртгэхийг даалгах гэж тодруулсан.

1.3.Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулсан гаргасан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны дугаар тушаалаар баталсан Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам-ын 3.2 дахь хэсгийн ... эрх бүхий этгээдийн тамга, тэмдэг ... баталгаажуулсан байна гэсэн хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 54.2 дахь хэсгийг тус тус үндэслэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нараас шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.С ХХК-ийн нийт хувьцаанаас нэхэмжлэгч Д.Б 25 хувийг, нэхэмжлэгч Д.Ш 25 хувийг, нэхэмжлэгч С.Ч 15 хувийг тус тус эзэмшдэг бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг 25 хувийн хувьцаа эзэмшигч Д.Н хэрэгжүүлдэг байсан.

2.2.Тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Б, Д.Ш, С.Ч нар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал шаардлагыг гүйцэтгэх захирал Д.Н бичгээр хүргүүлж, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ээлжит бус хурлыг зохион байгуулан Д.Нийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Д.Ш гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон шийдвэр гаргажээ.

2.3.С ХХК-иас гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тухай мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсаныг тус хэлтсээс тамга тэмдэг бүрэн дарагдсан тохиолдолд материал бүрэн бол хүлээн авна, арилгаж болохгүй зөрчил биш, засагдах боломжтой гэж үзэн энэ талаар амаар мэдэгдэж хүсэлт, холбогдох баримтыг хүлээн авахаас татгалзсан. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2.4.Улмаар компанийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тухай мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг дахин гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ш.О 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

2.5.Энэхүү татгалзсан шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гомдол гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаартай шаардлагыг улсын бүртгэгч Ш.Од хүргүүлж, 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрээс Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн, Д.Гг төлөөлөх хүний /өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй/ гарын үсэг тогтоол дээр зурагдаагүй гэх үндэслэлийг хасаж, бусад үндэслэлийг хэвээр үлдээсэн байна.

2.6. С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б, Д.Ш, С.Ч нараас тус шүүхэд хандан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б, Д.Ш, С.Ч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Монгол Улсын иргэн Д овогтой Б /РД:/ нь тус компанийн 250 ширхэг 25 хувийн хувьцааг, Д овогтой Ш /РД:/ нь тус компанийн 250 ширхэг 25 хувийн хувьцааг, С овогтой Ч /РД: / нь тус компанийн 150 ширхэг 15 хувийн хувьцааг, Д овогтой Н нь тус компанийн 250 ширхэг 25 хувийн, Д овогтой Г /нас барсан бөгөөд өв хүлээн авагчгүй/ 100 ширхэг 10 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг болно. Гүйцэтгэх захирлын үүргийг хувьцаа эзэмшигч Д.Н хэрэгжүүлж байсан. Хувьцаа эзэмшигч Д.Б, Д.Ш, С. Ч нар Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2, 61.3 дахь хэсэгт заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал шаардлагыг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бичгээр гаргаж, гүйцэтгэх захирал Д.Н 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гардуулан өгсөн. Гүйцэтгэх захирал Д.Н нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 хэсэгт заасны дагуу ямар нэгэн шийдвэрийг өгөөгүй тул хувьцаа эзэмшигч Д.Б, Д.Ш, С.Д нар Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хуралдуулж "С" ХХК /РД:/-ийн компанийн гүйцэтгэх захирал Д.Нийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Д.Ш гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон шийдвэр гарч, компанийн удирдлагад өөрчлөлт оруулах эрх олгосон.

Мөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Н нь компанийн ажлыг орхин явахдаа компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга зэргийг компанийн байранд байлгадаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, энэ талаар хэлдэггүй байсан тул тэдгээрийг гаргуулан авах бүрэн эрхийг шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Д.Шд олгосон. Хувьцаа эзэмшигч нарын дээрх хурлууд нь Компанийн тухай хууль болон Компанийн дүрэмд бүрэн нийцсэн. Компанийн зүгээс гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Н нь компанийн тамга өгөхгүй байгаа үйлдэлтэй холбогдуулан Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хандсан бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгасан. Ингээд Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчил гаргагч Д.Н Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан. Тус шийдвэрийг зөрчил гаргагч өөрөө хүлээн зөвшөөрч, торгуулийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрийн сангийн дансанд төлсөн байдаг.

Манай компанийн зүгээс гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тухай мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан. Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус материалд компанийн тамга дарагдаагүй гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Үүнийг манай компанийн зүгээс эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Ингээд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай шийдвэрээр ...С ХХК-ийн хувьцаа эзэмшигч нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, С ХХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тухай өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, зохих хариу өгөхийг хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул компанийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тухай мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан болно.

Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрт дурдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 3.2, Иргэний хуулийн 24.5 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж, мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй, шийдвэр тогтоол болон бусад материал дээр тамга даран баталгаажуулаагүй, Д.Гг төлөөлөх хүний /өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй/ гарын үсэг тогтоол дээр зурагдаагүй гэх үндэслэлүүд нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ бидэнд байхгүй талаар мэдэгдэж шинээр гаргуулан авах хүсэлтийг гаргасаар байтал тус гэрчилгээ байхгүй гэх үндэслэл дурдсан нь хууль бус юм. Учир нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авах хүсэлтийг хувьцаа эзэмшигч гаргах эрхтэй байна.

Хувьцаа эзэмшигч Д.Г нь нас барсан бөгөөд, өв хүлээн авагчгүй тухай холбогдох хурлын тэмдэглэл, өргөдөлд хангалттай дурдсан байхад тус хувьцаа эзэмшигчийн өвийн гэрчилгээ болон өв хүлээн авагчийн гарын үсэг зурсан байхыг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь дээрх үйл баримт нь компанийн бусад хувьцаа эзэмшигч нараас үл хамааралтай бөгөөд өвлөх эрхтэй холбоотой асуудал нь компанийн дээрх шийдвэртэй огт хамааралгүй. Мөн Д.Г нь 10 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд өв хүлээн авагчгүй дээрх хувь эзэмшил нь компанийн хувьцаа эзэмшигч нарын хурлын ирц, шийдвэр гаргах хувьд ямар нэгэн нөлөөгүй байхад өвийн гэрчилгээ, өв хүлээн авагчийн гарын үсэг шаардаж байгаа нь хууль бус байна. Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр аливаа шийдвэрт бүх хувьцаа эзэмшигч гарын үсэг зурсан байх, шийдвэрийг заавал 100 хувийн ирц, 100 саналтай батлах талаар тусгаагүй болохыг дурдах нь зүйтэй. Энэ талаар бид Улсын бүртгэлийн ерөнхий газарт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан. Тус гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн н.Б гэж хяналтын улсын байцаагчид хуваарилсан бөгөөд тэрээр манай асуудлыг шийдвэрлэх талаар үүргийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, ажиллагаа хийлгэх нэрийдлээр бидэнд хариуг өгөхгүй өдийг хүрсэн. Ингээд бид н.Б байцаагчийн заавраар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст удаа дараа хандсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Иймд бид уг гомдлын хариугаа бичгээр авах талаар тус газарт 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хандсан хэдий ч бидний шийдвэрт хариу өгөөгүй тул өмгөөлөгчдөө хандаж өмгөөлөгчийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн , 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр хандсаны үндсэн дээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг аваад байна. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Эрх иг хөндөгдсөн талаар: Одоогоор компанийн гүйцэтгэх удирдлага, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Д.Ш хэрэгжүүлж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд компанийг төлөөлөх эрх, хувьцаа эзэмшигчийн эрх, тэдгээрийн шийдвэрийн хэлбэр, хүчин төгөлдөр байдал зэргийг Иргэний хууль, Компанийн тухай хууль, компанийн дүрмийн хүрээнд тодорхойлдог. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, түүнээс гарсан шийдвэрүүд нь дээрх хууль тогтоомж, дүрэм журамд бүрэн нийцсэн бөгөөд Компанийн хувьцаа эзэмшигч нар бүгд хувь хүн тул гарын үсгээр баталгаажуулна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нотариатаар гэрчлүүлсэн болно. Харин компанийн хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд байх тохиолдолд охин компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт толгой компанийн гүйцэтгэх захирал нь гарын үсэг зурж, толгой компанийн тамгыг дарж баталгаажуулдаг. Нэгэнт хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан ирцэд хүрсэн, хурал хуралдах процесс Компанийн тухай хууль болон Компанийн дүрэмд бүрэн нийцсэн, хэлэлцэх асуудлыг шийдвэрлэх Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан саналын хувь бүрэн хүрч, компанийн хувьцаа эзэмшигч нар хүсэл зоригоо илэрхийлэн шийдвэр гаргасан, тухайн шийдвэртэй холбоотой төлөөлөх эрх, итгэмжлэл олгосон байхад тус шийдвэрийг хуульд нийцээгүй, тамга дарснаар хучин төгөлдөр болох, баталгаажуулах шаардлагатай гэж үзэхгүй. Учир нь хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нарын шийдвэр гаргах хүсэл зориг, түүний илэрхийлэл хүчин төгөлдөр байх асуудлыг Иргэний хууль, Компанийн тухай хуулиар зохицуулж буй иргэний эрх зүйн харилцаа юм. Хувьцаа эзэмшигч нар нь хувь хүн байх тохиолдолд хувьцаа эзэмшигч нарын шийдвэрт заавал тамга дарах шаардлагагүй. Улсын бүртгэлийн байгууллага нь хувьцаа эзэмшигч нарын хүсэл зоригийн илэрхийллийг бүртгэх л үүрэгтэй байгууллага болохоос түүний хүчин төгөлдөр байдлыг тогтоодог чиг үүрэгтэй байгууллага биш. Мөн тухайн шийдвэрт тамга дарагдаагүй шалтгаан нөхцөл, түүнтэй холбоотой зөрчлийн хэргийн баримтуудыг гаргаж өгсөн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Н нь тамга, гэрчилгээг өгөхгүй гадаад улс руу яваад удаж байгаа талаар мэдэгдсээр байхад бүртгэлийн өөрчлөлтийг хийж өгөхгүй байгаа үйлдэл нь хувьцаа эзэмшигч нарын Компанийн тухай хууль болон Иргэний хуульд заасан хувьцаа эзэмшигч нарын эрхийг зөрчиж буй үйлдэл юм. Мөн Компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг алагдуулж, томилсон гүйцэтгэх захирлын бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхийг баталгаажуулахгүй, татвар, банк зэрэг байгууллагуудтай харилцах боломжгүй болгож байна. Ийм байдлаар удаан явбал компанид их хэмжээний хохирол учрахаар байгаа нөхцөл байдлыг мөн харгалзан үзэх учиртай гэж үзэж байна. Компанийн зүгээс гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Нийг чөлөөлсөн асуудал нь түүний хувьцаа эзэмшлийн 25 хувьд ямар нэгэн нөлөөгүй, түүний хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн зүйл байхгүй гэжээ.

 

3.2.Нэхэмжлэгч С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 5 дугаар сард анх бүртгэл хийлгэхээр бүртгэлийн байгууллагад очсон. Тухайн үед компанийн тамга гэрчилгээ байхгүй гэдэг үндэслэлээр бичиг баримтыг аваагүй. Албан ёсоор хариу өгөөгүй. Дараа нь компанийн тамга, тэмдгээ авчхаад холбогдох материалаа бүрдүүлэн, дахин улсын бүртгэлд хандахад бүртгэж аваагүй. Мөн материалтай бүрэн гүйцэт танилцаагүй. Сүүлд компанийн шинэчилсэн дүрмээ бүртгүүлэхээр хандсан боловч шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэгдэж байгаа гэдэг үндэслэлээр бас хүлээж аваагүй. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд бид гүйцэтгэх захирлыг өөрчлөх шийдвэр гаргасан. Өмнөх гүйцэтгэх захирал Д.Н энэ хурлыг орхин явсан. Үүнээс үүдэн бүртгэлтэй холбоотой асуудал үүсэж, улмаар захиргааны хэргийн шүүхэд хандсан гэв.

 

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай татгалзалд гэрчилгээ гаргахтай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан. Бүртгэлийн хуулиар гэрчилгээ байхгүй бол гүйцэтгэх удирдлага өөрчлөх мэдүүлгийг гэрчилгээгүйгээр өгч болдог зохицуулалттай. Тодруулбал бүрдүүлэх материалын жагсаалтад байдаг. Хэрвээ гэрчилгээ байхгүй бол гэрчилгээ авах хүсэлтийг цуг өгч болдог зохицуулалттай. Энэ зохицуулалтын хүрээнд бид хандсан. Үүнийг шийдвэрлэхгүй орхигдуулсан асуудал байгаа. Бидэнд гэрчилгээ байхгүй учраас гэрчилгээ авахаар хүсэлт гаргаж, хандахад танайх гэрчилгээгүй байна гэж татгалздаг. Гүйцэтгэх удирдлага эсвэл хувьцаа эзэмшигч гэрчилгээ авах, мэдүүлэг гаргах эрхтэй. Гүйцэтгэх удирдлагыг бүртгээгүй асуудалд бүртгэлийн байгууллагын татгалзсан 3 үндэслэлийг бид хууль бус гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

1 дүгээр үндэслэл буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, үүсгэн байгуулах баримт бичиг энэ хуульд заасан болон холбогдох бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж 2 хуулийн үндэслэлийг барьсан. Мөн Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасныг баримталж байгаа. Тэгэхээр 1 болон 2 дугаар үндэслэл хоорондоо нэг агуулгатай гэж харж байна. Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 болон Хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд хөтлөх журмын 3.2-т мэдүүлэгт тамга дарж баталгаажуулсан байхыг шаарддаг. Энэ асуудлын тухайд мэдүүлэг дээр тамга дарагдаагүй үндэслэлээр бүртгэхгүй байгаа бүртгэлийн байгууллагын шийдвэр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг давсан байдлаар гаргасан шийдвэр байна. Компанийн тухай хуульд заасан шаардлагаас давсан журам барьж, хуулийг буруу хэрэглээд байна. Иргэний хуульд заасан суурь зарчим, хуулийн шаардлагыг явцууруулж хуулиас давсан байдлаар хуулийн этгээдийн эрх, хууль ёсны иг сонирхлыг хохироогоод байна гэдэг үндэслэлээр маргаж байгаа. Бидэнд тамга байхгүй, гэрчилгээ байхгүй гэдгээ зөвшөөрөөд энэ тухай бүртгэлийн мэдүүлэгт тодорхой дурдаад хүсэлтээ өгсөн. Дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигч мэдүүлэг гаргаж гэрчилгээг авах эрхтэй. Гэрчилгээ байхгүй гээд хандаж байхад гэрчилгээ чинь байхгүй байна гээд олгохоос татгалзаж шийдэж байгаа нь захиргааны байгууллагын шийдвэр бодит нөхцөл байдлыг тогтоосон байх, зорилгодоо нийцсэн байх, хуульд үндэслэх гэсэн хуульд заасан шаардлагыг зөрчиж байгаа.

Улсын бүртгэлийн байгууллага компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн хүчин төгөлдөр байдалд үнэлэлт дүгнэлт өгдөг, түүнийг хүчинтэй эсвэл хүчингүй тухай шийдвэр гаргадаг байгууллага биш. Харин бодит үйл баримтыг бүртгэх, улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулах процесс ажиллагаа хийдэг байгууллага. Үүнийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан. Гэтэл бүртгэлийн байгууллага өөрсдийгөө бүх юмыг шийддэг гэж ойлгоод байна. Сүүлдээ компанийн дотоод асуудлыг хүртэл та нар энийгээ шийдээд ир, энийгээ шийдэхгүй бол материалыг чинь авахгүй гэдэг байдлаар өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж, хувийн эрх зүйн асуудалд захиргааны эрх зүйн хүрээнд дүгнэлт хийж, хууль бус шийдвэр гаргаад байна. Ийм жишиг Монгол Улсад нэгэнт тогтжээ. Бид үүний эсрэг шүүхэд маргаад байгаа юм. Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болох үндсэн 3 бүлэг шаардлага байгаа.

Нэгдүгээрт хурал зарласан бөгөөд хурал үргэлжилсэн процесс хуульд нийцэж байгаа эсэх, хоёрдугаарт хурлын ирц, шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан болон компанийн дүрэмд заасан дүрэм мөрдөгдсөн эсэх, гуравдугаарт компанийн хувьцаа эзэмшигчид тухайн асуудал дээр гомдол гаргасан уу, шүүхэд хандсан уу, өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг зөвшөөрсөн эсэх. Гэхдээ энэ нь хуульд ороогүй иргэний процессын эрх зүйн асуудал. Энэ 3 шаардлагаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын хүчин төгөлдөр байдал тогтоогддог. С ХХК-д эхний 2 асуудал байхгүй. Энэ нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. 3 дугаар процессын тухайд, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчинтэй эсэх асуудлыг иргэний шүүх шийднэ. Захиргааны байгууллага буюу улсын бүртгэлийн байгууллага энийг шийдэхгүй. Бид өөрсдөө хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хүчин төгөлдөрт тооцуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд гаргаж, шийдүүлсэн. Гэтэл шүүх эрх иг нь хөндөгдсөн хүн, хуулийн этгээд нэхэмжлэл гаргаж шүүхээр тогтоолгодог болохоос биш өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчинтэй эсэхийг тогтоолгоё гэж нэхэмжлэл гаргах эрхгүй. Харин энэ шийдвэрт гомдолтой байгаа этгээд байвал тэр хүн шүүхээр маргаад асуудлаа шийдвэрлүүлэх ёстой гэдэг байдлаар шийдэгдсэн.

Д.Н Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчингүй болгуулъя гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Холбогдох шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Хувьцаа эзэмшигчдийн хурлын хүчин төгөлдөр байдлыг иргэний хэргийн шүүх тогтоодог, захиргааны байгууллага тогтоохгүй гэдгийг иргэний хэргийн шүүхийн шийдвэр нотолж байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт хувьцаа эзэмшигч нар хувь иргэн гэдэг утгаараа гарын үсэг зурдаг. Энэ нь компанийн эрх зүйн буюу иргэний эрх зүйн ойлголт. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсноор шийдвэрийн хүчин төгөлдөр байдал илэрхийлэгддэг. Хувьцаа эзэмшигчид энэ шийдвэрийг зөвшөөрч гарын үсэг зуржээ. Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч 2 төрөл байж болно. Нэгдүгээрт хувь иргэн хүн, хоёрдугаарт хуулийн этгээд байж болно. Практикт яаж хэрэглэдэг вэ гэхээр, жишээ нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хуулийн этгээд байх юм бол толгой компани нь толгой компанийнхаа тамга, гүйцэтгэх захирлын гарын үсгээр шийдвэрийг баталгаажуулдаг. Харин иргэн байвал гарын үсгээ зурдаг. Манай тохиолдолд хувьцаа эзэмшигчид иргэд учраас гарын үсгээ зураад баталгаажуулж байгаа юм. Эдгээр хувьцаа эзэмшигчид хувьдаа баталгааны тэмдэг, дардас байдаггүй. Бид компанийг төлөөлөхтэй холбоотой эрхүүдийг шилжүүлж байна гэдгээ нотариатаар гэрчлүүлсэн. Учир нь бид тулгарч болох асуудлыг урьдчилж тооцоолж байсан. Компанийн тухай хуульд заасан хурлын ирц зэрэг асуудлын талаар өмнөх шүүх хуралдаануудад хангалттай дэлгэрэнгүй яриад ойлголцсон. Энэ асуудал дээр маргахгүй гэж ойлгож байгаа.

Бүртгэлийн байгууллага руу мэдүүлэг гаргасан. Мэдүүлэг дээр нэг асуудал үүсээд байгаа нь, маягт дээр тамга дарах ёстой гэдэг шаардлага байна. Энэ шаардлага хуулийн этгээдийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдалд ямар ач холбогдолтой вэ. Тамгыг дарахаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болоод, бүртгэгдээд, тамга дараагүй бол хүчин төгөлдөр биш, бүртгэх боломжгүй гэдэг агуулга байж болох юм уу. Энэ асуудалд шүүхээр дүгнэлт хийлгэмээр байгаа юм. Бид хууль хэрэглээний хувьд м их судалгаа хийлээ. Бодит байдал дээр хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Н тамга, гэрчилгээгээ аваад явчихсан. Бид байхгүй гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрөөд гэрчилгээгээ мэдүүлж байгаа юм. Энэ асуудлыг зүгээр орхиогүй. Зөрчлийн хуулиар шийдүүлсэн. Д.Н компанийн тамгыг авч явсан зөрчил байна гээд 50,000 төгрөгөөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч торгосон. Зөрчлөө хүлээн зөвшөөрч, торгуулиа Төрийн сангийн дансанд тушаагаад зөрчил нь шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл зөрчилтэй маргаж захиргааны маргаан үүсгээд цааа явсан процесс байхгүй. Улмаар энэ хүн тамгаа аваад явчихсан, шинэ тамга хийлгэе гэдэг агуулгаар бүртгэлийн байгууллагад хандсан. Бүртгэлийн байгууллага тамга тэмдэг хийлгэх, хэрэглэхтэй холбоотой журмаар тамгыг хаясан, үрэгдүүлсэн, устсан, гэмтсэн тохиолдолд бид хяналтын дугаарыг хүчингүй болгож шинээр хийж өгдөг. Танай тохиолдол бол хаяагүй байна, устаж, үрэгдэж, гэмтсэн юм байхгүй байна, тийм учраас хяналтын дугаар өгөхгүй гэж шийдсэн. Бид энэ шийдвэрийг хүссэн хүсээгүй зөвшөөрч байгаа. Гэхдээ бид урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар манай байцаагчийн шийдвэр зөв байна гэдэг. Бид прокурорын байгууллагад зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар хандсан. Прокурорын байгууллагаас бүртгэлийн байгууллага руу энэ асуудлыг шийдвэрлэж өг гэсэн агуулгатай бичиг явуулсан. Тухайн үед шинээр томилогдсон Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагч н.Б******* гээд бид 4 талаас хуульчтайгаа уулзсан. Ямар хууль зүйн гарц боломж байна вэ, Д.Н тамгаа аваад гадаад явсан, бид иргэний хэргийн шүүхэд хандахаар хариуцагч байхгүй гээд хэрэг үүсдэггүй. Тамга, тэмдгийг шүүхийн журмаар авъя гэхээр хариуцагч байхгүй гээд хэрэг үүсгэдэггүй, нэхэмжлэлийг 4 удаа буцаасан, эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн. Хууль зүйн хувьд бүх арга хэрэгслийг хэрэглээд байгаа юм. Иргэний эрх зүйн журмаар явах боломжгүй. Д.Нийг гадаад улсаас хэзээ ирэхийг бид мэдэхгүй гээд нөхцөл байдлуудыг тайлбарлаад ярилцсан. Үүний хариуд дахиад хүсэлтээ гаргаад хандаад үз, бид прокурорын байгууллагын албан бичиг зэргийг харж байгаад шийдэх гэж үзье гээд дахин оролдлого хийсэн. Ингээд хяналтын дугаарыг хүчингүй болгосон. Хяналтын дугаарыг шинээр авахаар дахин хүсэлтээ өгөхөд өөр байцаагч томилогдож ирээд тийм юм байхгүй гээд хяналтын дугаарыг хүчингүй болгосон улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгоод, манай хүсэлтийг дахиад хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Бид Улсын бүртгэлийн ерөнхий газарт дахиад хандахад манай байцаагчийн зөв байна гэдэг хариу өгсөн. Нэгэнт журам нь тийм учраас маргаан үүсгээгүй. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Энэ журам хууль зүйн хувьд зөвхөн манай кэйс дээр ийм нөхцөл байдалд хүргэж байгаагаас гадна өөр м олон кэйсүүд байна. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай, жишээлбэл Өвөр Монгол захиралтай компаниудад ийм асуудал байнга давтагдаж байна. Компанийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Хууль зүй, дотоод хэргийн яаманд хэлэлцэгдэж байгаа. Энэ асуудлаар бид хууль хэрэглээний хувьд бүртгэлийн байгууллагад асуудал үүсээд байна, хуулийн төсөлдөө тусгаад өгөөч ээ гээд санаачилга хүртэл гаргаад, засах гээд явж байгаа. Бүртгэлийн байгууллагын хуулиас давсан журмын заалт барьж шаардаад байгаа шаардлага энэ хуулийн этгээдийг 2 жил гүйцэтгэх захиралгүй, орлогогүй, татварын тайлангүй, нийгмийн даатгалын тайлангүй явуулж байна.

С ХХК нь станцаас өндөр даралтын уур авдаг. М нарийн техникийн шаардлагуудтай, аюултай өндөр даралтын уураар цементийг хатаадаг технологитой. Энэ уураа авах гээд станц руу хүсэлтээ өгөх гэхээр албан бичиг дээр тамга байхгүй учраас уурыг нь нээж өгөхгүй. Станцтай учраа олох гэж 3 сар явсан. Бүх дарга, цэрэгтэй нь уулзаад, бүх материалуудаа үзүүлж, тайлбарлаж байж уур авсан. Энэ мэт бодитой чирэгдэл үүсээд, хохироод явж байна. Тэгэхээр бүртгэлийн байгууллагын шаардаж байгаа шаардлага хууль бус. Тамга дарсан байна гэдэг үг хуульд байхгүй. Зөвхөн тэр журам дээр тамга гэдэг үг байгаа. Үүнийг бид ойлгож байна. Гэхдээ журмын энэ заалтыг барьж татгалзаж байгаа татгалзал Компанийн хууль болон Иргэний хуулийг давсан татгалзал юм. Хуулиас давсан журмын заалт байна. Бүртгэлийн байгууллага чиг үүргийнхээ хүрээнд бүртгэл хийх ёстой. Харин бүртгэл хууль бус байна, иргэн, аж ахуйн нэгж хохиролтой байна үзвэл нэхэмжлэлээ гаргаад, асуудлаа шүүхээрээ шийдвэрлүүлнэ. Гэрчилгээний ард нэр бичигдээгүй гэдэг үндэслэлээр дараа дараагийн үр дагавар буюу татварын байгууллага, банк зэрэг байгууллагууд бидэнтэй харьцахгүй болоод байдаг. Гэтэл тамга аваад явсан хүн гадаад улсад амьдарч байдаг. Өчнөөн сар амьдарсан, дараа нь дахиад Солонгос Улсад амьдарсан, энэ үйл баримтуудыг бүртгэлийн байгууллагад хүсэлт өгөөд Хил хамгаалах ерөнхий газраас лавлагаа аваад нотолсон. Тэгээд Б3 маягт дээр тамга дараагүй гэдэг үндэслэлээр татгалзаад байгаа нь бизнесийн үйл ажиллагааг хумьж байгаа үйлдэл болоод байна. Бүртгэлийн байгууллагын татгалзал алдаатай татгалзал юм. Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8 дугаар зүйлд тус журмын 5 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзахаар заасан байдаг. Гэтэл 3.2-т заасан үндэслэлээр татгалзаад байна. Хэрвээ журмаа баримталж татгалзсан шийдвэр гаргах гэж байгаа бол 5 дугаар зүйлийн аль нэгд заасан байдлаар журмаа хэрэглэх ёстой. Мөн бүртгэлийн гэрчилгээтэй холбоотой татгалзлыг шийдээгүй. Гэхдээ татгалзсан шийдвэр дотор энэ талаар дурдсан. Харин өнөөдөр бүртгэгчийн ярьж байгаа үндэслэлийн асуудлыг энэ татгалзал дотор огт оруулаагүй, өнөөдөр ярьж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл хариу тайлбартаа л хэлж байна. Бүртгэлийн гэрчилгээ 70 хувь шатаж устсан байх зэрэг үндэслэлийг маргаан бүхий татгалзалд дурдаагүй, амаар ч хэлээгүй.

Маргаж байгаа үндэслэлүүдийн нэг үндэслэлийг хариуцагч зөвшөөрчихлөө. Хүсэлтийг хамт шийдвэрлэх боломжтой гэж байна. Анх боломжтой гэж хэлээд бид 2 материал өгсөн. Бүрдүүлэх материалын жагсаалтад үрэгдүүлсэн талаар сонинд зарлуулсан байхыг шаардаад байгаа. Сонинд зар өгөхгүй бол материал дутуу гэдэг үндэслэлээр дахиад л буцаана. Бид хаяагүй, үрэгдүүлээгүй гэдгээ хэлж ярьсан байсан ч сонинд зарлуулсан байх шаардлага байсан учраас зар өгсөн. Түүнээс биш хуурамч бичиг баримт бүрдүүлж гэрчилгээ, тамга авах гэж оролдсон зүйл байхгүй. Хэрвээ тийм байсан бол хаяагүй байж хаясан гээд сонинд зарлуулсан байна, энэ чинь өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй хуурамч баримт бичиг байна гээд татгалзал дээр энийгээ бичих байсан. Материалын бүрдүүлбэрийг хангах үүднээс энэ зарыг өгч байсан. Гэхдээ бид хаясан гэж хүсэлтээ гаргаагүй, угаасаа өөр хүн аваад явсан гэж тайлбарласан. Манай бүрдүүлбэр хангагдсан, нэмэлтээр м олон баримтуудыг гаргаж өгсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байна гэж заасан байдаг. Компанийн тухай хуулийн 63, 69 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын хүчин төгөлдөр байдал, Иргэний хууль, зоригийн илэрхийлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн мэдүүлэг гаргах эрх зэргийг давсан шаардлага тавьж татгалзаад байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэх хууль зүйн боломжтой гэж үзэж маргаж байгаа. Харин өмнөх хуралдааны үеэр тамга, гэрчилгээг гаргахыг даалгах нэхэмжлэлээсээ татгалзчихсан байгаа. Учир нь тамга тэмдгээ авчихсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ш шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар шийдвэрээр С ХХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тухай өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж хариу өгөхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс холбогдох материалыг хүлээн авч 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр бүртгэхээс татгалзсан. Уг татгалзалд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, 18.1.2.үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д нас барсан гэж зарлагдсан этгээдийн хөрөнгийг өвийн журмаар бусдад шилжүүлнэ, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.2-ь Хуульд өөрөөр заагаагүй бол энэ журмын долоо, найм /Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэл хөтлөх/, Ес, Аравт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг эрх бүхий этгээдийн тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байна гэж тус тус заасныг зөрчсөн тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж хариу өгсөн. Мөн дээрх журмын 8 дугаар зүйлийн 8.3-т Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана гэж заасан ба үүнд 8.3.9-д заасан улсын бүртгэлийн гэрчилгээ хамаарна. Иймд хуулийн этгээдийн улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэх удирдлагаа бүртгүүлэхээр 2 удаа хандаж байсан. Эхлээд хандахад материалыг хянахгүй цонхон дээрээс буцаасан нь үндэслэлгүй байна гэж нэхэмжлэл гаргасан. Шүүхээс зохих ёсны хариу өг гэж шийдвэр гарсан. Үүний дагуу улсын бүртгэгч Ш.О татгалзсан хариу өгсөн. Хууль хяналтын байгууллагад хэрэг маргаан шийдвэрлэгдэж байгаа тохиолдолд бүртгэлийн байгууллага материал хүлэн авах эрхгүй байдаг учраас 2 дахь удаа буцаасан. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 3.2, 8.3.9-д зааснаар улсын бүртгэлийн гэрчилгээ хавсаргах материалын бүрдэлд хамаарч байгаа тул улсын бүртгэгч Ш.Огийн татгалзал хуулийн дагуу гарсан. Өвийн асуудлыг орхисон. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан 2 үндэслэл хууль зүйн үндэслэлтэй. Мөн тамгыг хаяж үрэгдүүлсэн, устсан, гэмтсэн тохиолдол дахин олгохоос биш тамга байгаа тохиолдолд дахин олгохгүй гээд, хяналтын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Журамд тухайн эрх бүхий этгээдийн тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байна гэж заасан. Гэрчилгээ байгаа тохиолдолд дахин өгөх боломжгүй гэдгийг мэдэж байж бүрдүүлбэр хангахын тулд сонинд зарлуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гээгдүүлсэн тохиолдолд сонинд зарлуулах журамтай. Дахин гэрчилгээ авахаар гээгдүүлж, үрэгдүүлсэн мэтээр сонинд зарлуулаад материал бүрдүүлж өгнө гэдэг хууль зүйн үндэслэлгүй. Тийм учраас улсын бүртгэгч Ш.О татгалзал дээрээ гэрчилгээ байхгүй гэж бичсэн байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгч нар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Нэг.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:

2.1.1996 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Д.С, Д.Д, З.У нар С ХХК-ийг үүсгэн байгуулж[1], дүрмээ[2] батлан, Баянгол дүүргийн Татварын хэлтэст хандан 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийг[3] үндэслэн бүртгэж, Улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээ[4] олгосон бөгөөд 2004 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр компанийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлээр дахин гэрчилгээ[5] олгожээ.

2.2.С ХХК-ийн захирал Д.Д******* 2003 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлт[6], гишүүн С.Ч, Д.Б нарын хүсэлтийг[7] тус тус үндэслэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн тоог 3 байсныг 1 болгон өөрчилж, нэмэлт өөрчлөлтийг Улсын бүртгэлийн гэрчилгээнд[8] 2003 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн ба хуулийн этгээдийн гишүүнээс Д.С, З.У нарыг хасаж, С.Ч, Д.Б нарыг бүртгэсэн талаарх баримт байхгүй.

2.3.2004 оны 08 дугаар сарын 08-ны өдөр С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Д нас барсан тул 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Өв залгамжлах эрхийн гэрчилгээ, хүсэлтийг[9] үндэслэн компанийн гишүүнээс Д.Дийг чөлөөлж, Д.Н, Д.Ш, Д.Б, С.Ч, Д.Г нарыг гишүүнээр, захирлаар Д.Нийг томилсныг тус тус бүртгэж, Улсын бүртгэлийн гэрчилгээнд[10] 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсныг тэмдэглэжээ.

2.4.2008 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн С ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ[11], хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол[12], өргөдлийг[13] үндэслэн Д.Нийг компанийн гишүүнээс хасаж, гүйцэтгэх захирлаар Д.Быг томилж, үүсгэн байгуулагчийн тоо 4 болсныг 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн[14] байна.

2.5.2011 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн С ХХК-ийн хувьцаа бэлгэлэх, компанийн эрхийн тодорхой хувийг шилжүүлэх гэрээ[15], 04, 05 дугаартай хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол[16], хүсэлт[17], өргөдлийг[18] үндэслэн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хувьцаа эзэмшигчээр Д.Нийг нэмж үүсгэн байгуулагчийн тоо 5 болсныг, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэх захирлаас Д.Быг чөлөөлж, Д.Нийг томилсныг тус тус бүртгэсэн, дээрх үйл баримттай талууд маргаагүй.

2.6.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас[19] үзэхэд С ХХК-ийн нийт хувьцааны 25 хувийг Д.Ш, 15 хувийг С.Ч, 25 хувийг Д.Н, 25 хувийг Д.Б, 15 хувийг Д.Г нар тус тус эзэмшиж буй бөгөөд гүйцэтгэх захирлаар Д.Н бүртгэлтэй байна.

2.7.2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлж, томилох, компанийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцээд мөн өдрийн *******, *******,******* дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас Д.Нийг чөлөөлөн Д.Ш гүйцэтгэх захирлаар томилж, түүнд хууль тогтоомжийн хүрээнд холбогдох материалыг бүрдүүлж компанийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг авахыг даалгаж шийдвэрлэжээ.

2.8.С ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22/04 дугаартай албан бичгээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Нийг чөлөөлж, Д.Ш гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлт гаргасныг захиргааны байгууллага тамга тэмдэг бүрэн дарагдсан тохиолдолд материал бүрэн бол хүлээн авна, арилгаж болохгүй зөрчил биш, засагдах боломжтой гэж үзэн энэ амаар мэдэгдэж хүсэлт, холбогдох баримтыг хүлээн авахаас татгалзсан, үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2.9.Тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрээр ...С ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22/04 дугаартай албан бичгээр хандсан Д.Нийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Д.Ш гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, зохих хариу өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс давж заалдах шатны журмаар гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2.10.Дээрх шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч С ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр компанийн гүйцэтгэх захирлаар Д.Ш томилсон өөрчлөлтийг бүртгүүлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр авах хоёр агуулга бүхий хүсэлт[20] гаргасныг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ш.О хүлээн авч, хянаад 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай шийдвэр-ээр Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 3.2, Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн үндэслэлээр бүтгэхээс татгалзаж, Улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй, шийдвэр тогтоол болон бусад материал дээр тамга даран баталгаажуулаагүй, Д.Гг төлөөлөх хүний /өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй/ гарын үсэг тогтоол дээр зурагдаагүй гэж үндэслэлийг тодруулан тэмдэглэсэн[21] байна.

2.11.Энэхүү татгалзсан шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гомдол гаргасны дагуу хянан үзээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаартай ...******* дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай шийдвэрт татгалзсан үндэслэлийн талаар тодорхой болгон хууль тогтоомжийн зүйл, заалтыг зөв тусгах ... шаардлагыг хүргүүлсэн, улмаар Улсын бүртгэгч Ш.О татгалзсан шийдвэртээ Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн, Д.Гг төлөөлөх хүний /өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй/ гарын үсэг тогтоол дээр зурагдаагүй гэх үндэслэлийг хасаж, бусад үндэслэлийг хэвээр үлдээжээ[22] .

2.12.Мөн хувьцаа эзэмшигч Д.Ноос С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарласан хурлын шийдвэр тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 01, 02, 03 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай захирамжаар ...түүнийг С ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаартай албан шаардлыг хүлээн зөвшөөрсөн, талууд энэ талаар маргаагүй тул шүүх Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийг зөрчсөн, Д.Гг төлөөлөх хүний гарын үсэг тогтоол дээр зурагдаагүй гэх татгалзсан үндэслэлд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

4.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны дугаар тушаалаар батлагдсан Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8.1-д Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримтална гэж, 8.2-т Хуулийн этгээдийн дараах мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг хуульд өөрөөр заагаагүй бол ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ: гээд 8.2.5-д ...гүйцэтгэх удирдлага... гэж тус тус заасны дагуу хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт оруулсан мэдээллийг 15 өдрийн дотор хуульд заасан бүрдүүлбэрийг ханган улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байна.

5.Ийнхүү хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт оруулсан мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.6, 22.1.9, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8.3.4, 8.3.5, 8.3.9, 8.3.12. 8.3.13-т тус тус заасны дагуу баталсан маягтаар гаргасан өргөдөл, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж үйлчилгээний хөлс төлсөн баримт, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээд хуралд оролцоогүй тохиолдолд хурлын зар хүргэсэн талаарх нотлох баримт, тухайн хуулийн этгээдийн харьяалагдах татварын албаны тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримт бичгийг бүрдүүлсэн байх шаардлага тавигдаж байна

6.Маргаж буй Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай шийдвэрийн эрх зүйн үндэслэлд Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 3.2 дахь заалтыг тус тус баримталжээ.

7.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1-д Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана: гээд 18.1.1-д улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, 18.1.2-т үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэж, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 3.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ журмын Долоо, Найм, Ес, Аравт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг эрх бүхий этгээдийн тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байна гэж тус тус заажээ.

8.Хууль болон журмын эдгээр заалтуудаас үзвэл улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримт бичгийн бүрдүүлбэр дутуу, үүсгэн байгуулах баримт бичиг хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй, улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан өргөдөл эрх бүхий этгээдийн тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажаагүй тохиолдолд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэгч бүртгэхээс татгалзах зохицуулалтай.

9.Үүсгэн байгуулах баримт бичиг хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийн тухайд:

9.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар үүсгэн байгуулах баримт бичиг гэж эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээг ойлгоно.

9.2.Энэ маргааны тухайд өргөдөлд хавсарган өгсөн 2011 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн С ХХК-ийн дүрэм хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т зааснаар өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

10.Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу гэх үндэслэлийн тухайд:

10.1.Хариуцагчаас энэхүү үндэслэлээ Улсын бүртгэлийн гэрчилгээ хувьцаа эзэмшигч Д.Н байгаа, хаяж, үрэгдүүлээгүй тул дахин олгох боломжгүй, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглосон, тухайн гэрчилгээг өргөдөлд хавсарган ирүүлээгүй гэж тайлбарладаг.

10.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дараах үндэслэлээр дахин олгоно гээд 8.8.4-т гэрчилгээ болон тамга, тэмдгийг хаяж үрэгдүүлсэн гэж заасны хаяж үрэгдүүлсэн гэдэгт хуулийн этгээдийн хүчин төгөлдөр гэрчилгээ болон тамга, тэмдгийг эрх бүхий этгээд/үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага/ компанийн үйл ажиллагаанд иглах боломжгүй нөхцөл байдлыг ойлгоно.

10.3.Хэргийн оролцогч болон гэрчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар С ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Д.Н оролцсон боловч хэлэлцсэн асуудал/тус компанийн гүйцэтгэх захирлаас Д.Нийг чөлөөлж, Д.Ш томилох/-аар санал өгөхөөс татгалзсан улмаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг[23] хүртэл хугацаанд өөрөө эзэмшиж, С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ш, Д.Б, С.Ч нарт шилжүүлэн өгөөгүй буюу компанийн үйл ажиллагаанд иглах боломжгүй байсныг дээрх хуульд заасан гэрчилгээ болон тамга, тэмдгийг хаяж, үрэгдүүлсэн нөхцөл байдалтай адилтган үзэж болохоор байна.

10.4.Энэ тохиолдолд хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны дугаар тушаалаар баталсан Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 10.2.1, 10.2.4, 10.2.5-д заасан эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол/, улсын бүртгэлийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол өдөр тутмын сонинд зарлуулсан зар, улсын тэмдэгтийн хураамж үйлчилгээний хөлс төлсөн баримт болон эрх бүхий этгээдийн өргөдлийг үндэслэн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин боломжтой байтал мөн журмын 10.2.2-т заасан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан гэж үзэж, улсын бүртгэлийн гэрчилгээг шаардсан нь үндэслэлгүй.

10.5.Тодруулбал, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлээгүй боловч нэхэмжлэгч нараас улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг иглах боломжгүй бодит нөхцөл байдлын талаарх тайлбар, баримтыг гаргаж өгсөн байхад хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс бодит нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг үнэлэлгүй татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцээгүй байна.

10.6.Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг үнэлэх үүрэгтэй, хариуцагч хуульд заасан энэ үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй шийдвэр гаргасан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ш, С.Ч, Д.Б нарын Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан эрхийг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.

10.7.Нөгөөтэйгүүр улсын бүртгэгч хуульд зааснаас бусад үндэслэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзах, хуульд заагаагүй баримт бичгийг бүрдүүлэхийг өргөдөл гаргагчаас шаардах эрхгүй, энэ утгаараа нэхэмжлэгч нарын бодит нөхцөл байдалд гаргаж өгөх боломжгүй баримт/улсын бүртгэлийн гэрчилгээ/-ыг шаардсаныг өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

10.8.Улсын бүртгэлийн байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шаардаж, гэрчилгээ дахин олгохоос татгалзсан шийдвэр нь дээрх байдлаар хууль тогтоомжид нийцээгүй болох нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч нарын С ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Нийг чөлөөлж, Д.Ш томилсон өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөлд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9-д заасан улсын бүртгэлийн гэрчилгээг бүрдүүлж өгөхийг шаардах, улмаар баримт бичгийн бүрдэл дутуу гэх шалтгаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн бүртгэл хийхээс татгалзах үндэслэлгүй.

10.9.Түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох болон гүйцэтгэх удирдлагыг чөлөөлж, томилсон бүртгэл хийлгэх тухай хүсэлтүүд нь холбогдох хуульд тогтоомжид заасан бүрдүүлбэрийн шаардлага хангасан тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага хамтатган шийдвэрлэх боломжтой, үүнийг хориглосон хуулийн зохицуулалт байхгүй.

11.Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, шийдвэр, бусад материал дээр тамга дарж баталгаажуулаагүй гэх үндэслэлийн тухайд:

11.1.Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 3.2 дахь заалтаас үзвэл улсын бүртгэлийн байгууллагад хандан гаргасан өргөдөл/хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэл бүртгүүлэх/-д эрх бүхий этгээд гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байхыг шаардсан ба энэхүү заалтын эрх бүхий этгээд гэдэгт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, 15.1.2-т хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, 15.1.3-т хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, 15.1.4-т хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга, эрх хүлээн авагч, 15.1.5-т итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд гэж заасан этгээдийг ойлгохоор байна.

11.2.Энэ маргааны тухайд С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Н компанийн тамга, тэмдгийг бусад хувьцаа эзэмшигч нарт шилжүүлэн өгөөгүйн улмаас хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд тамга, тэмдэг дарах боломжгүй байсан, энэхүү бодит нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллага тогтоож, нотлох баримтыг үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй нь дээр дурдсанаар тогтоогдсон, түүнчлэн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр тогтоолоор Д.Ш гүйцэтгэх захирлаар томилсон байх тул түүнийг улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргах эрхтэй этгээд гэж үзэж, өргөдөлд гарын үсэг зурснаар дээрх журамд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

11.3.Нөгөө талаар Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 3.2-т өргөдлөөс бусад баримтад эрх бүхий этгээд тамга, тэмдэг дарсан байхыг шаардаагүй тул хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, шийдвэр, бусад материал дээр тамга дарж баталгаажуулсан байх шаардлага нь үндэслэлгүй байна.

12.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв байх зарчмын хүрээнд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д заасан улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох эрх хэмжээний дагуу улсын бүртгэгч иргэн, хуулийн этгээдээс гаргасан улсын бүртгэл хийлгэх тухай өргөдөл, түүнд хавсаргасан бүрдүүлбэр баримтыг Компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж буй эсэхийг нягтлан шалгаж, тогтоох эрхтэй, энэ чиг үүргээ хэрэгжүүлснийг улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тогтоолыг хүчинтэй эсэх талаар дүгнэлт хийсэн гэж үзэхгүй.

13.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан С ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн тухай өргөдлийг бүртгэхээс татгалзсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай татгалзал хууль бус болохыг тогтоож, С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Д.Ш гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон шийдвэрийг бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

14.Хэрэгт авагдсан С ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Д.Н Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын бүртгэгч, эрх бүхий албан тушаалтны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас, торгууль төлсөн баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ш, С.Ч, Д.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн тухай өргөдлийг бүртгэхээс татгалзсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай татгалзал хууль бус болохыг тогтоож, С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Д.Ш гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон шийдвэрийг бүртгэхийг хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгож, үлдэх 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ