Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2024/01376

 

2024 11 05 135/ШШ2024/01376

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 135/2024/01444/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-5, ******* *******ны төв байранд байрлах, ******* ******* ХК (РД:**)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороо, ** тоотод оршин суух, ******* овогт *******-*******ын ******* (РД:**, утас:**)-д холбогдох,

15,055,567.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2022 оны 12 сарын 08-ны өдрийн ЗГ5215129414 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 12,088,298.13 төгрөг, 2023 оны 04 сарын 20-ны өдрийн ЗГR430003052 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 2,967,269.20 төгрөг байна. Уг 2 зээлийн нийт үлдэгдэл 15,055,567.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие *******-******* овогтой ******* нь ******* *******наас авсан зээлээ хувийн асуудлаас болоод одоог хүртэл төлж чадаагүй билээ. ******* *******наас нэхэмжилж буй 15,055,567.33 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй, бөгөөд 9 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон 2024 оны 10 сарын 30-ны өдрөөс эхлэн 9 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар энэхүү тайлбараар илэрхийлж байна. 2024 оны 10 сарын 30-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2024 оны 11 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2024 оны 12 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2025 оны 01 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2025 оны 02 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2025 оны 03 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2025 оны 04 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2024 оны 05 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2024 оны 06 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохиролцсон болно... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* *******ны нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна. Хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох 15,055,567.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,055,567.33 төгрөгийг төлөхдөө, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2024 оны 11 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2024 оны 12 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2025 оны 01 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2025 оны 02 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2025 оны 03 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2025 оны 04 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2024 оны 05 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2024 оны 06 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд тохиролцсон эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,227.84 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 116,613.92 төгрөгийг хариуцагч Н.*******ас, тал хувь болох 116,613.92 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь 15,055,567.33 төгрөгийг төлөхдөө: 2024 оны 10 сарын 30-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2024 оны 11 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2024 оны 12 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2025 оны 01 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2025 оны 02 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2025 оны 03 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2025 оны 04 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2024 оны 05 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөг, 2024 оны 06 сарын 05-ны өдөр 1,672,840.8 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,227.84 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 116,613.92 төгрөгийг хариуцагч Н.*******ас, тал хувь болох 116,613.92 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ