| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01772/И |
| Дугаар | 135/ШШ2024/01377 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 135/ШШ2024/01377
2024 11 05 135/ШШ2024/01377
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/01772/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 14 дүгээр хороолол, *** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 14 дүгээр хороолол, *** тоотод оршин суух, ******* овогт Гантулгын ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, *** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ид холбогдох
22,702,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.*******, Г.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...П.*******ид зээлдүүлсэн 18,498,000 төгрөг, зээлийн хүү, хохирол гэж 4,204,165 төгрөг, нийт 22,702,165 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгч С.******* (РД**), Г.******* (РД:**) нар нь хариуцагч П.******* (РД:**)-той харилцан тохиолцон эвлэрч нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 22,702,165 төгрөгийг дараах хугацаанд төлөхөөр эвлэрэв.
22,702,165 төгрөгийг төлөхдөө, 2025.01.15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.02.15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.03.15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.04.15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.05.15-ны өдөр 14,702,165 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.*******, Г.******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******ид холбогдох 22,702,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,702,165 төгрөгийг төлөхдөө, 2025 оны 01 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 15-ны өдөр 14,702,165 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Талуудын хооронд тохиролцсон эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,460.83 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 135,730.4 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 135,730.4 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар С.*******, Г.******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******ид холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь 22,702,165 төгрөгийг төлөхдөө, 2025 оны 01 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 15-ны өдөр 14,702,165 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,460.83 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 135,730.4 төгрөгийг хариуцагч П.*******оос, тал хувь болох 135,730.4 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.*******, Г.******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ