| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0034/э |
| Дугаар | 000062 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 000062
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Т.Ганзориг
Шүүгдэгч Ц.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн Ц.А
Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 08, 09, 10 дугаар сард Д.Ч-+н хүүхдийг ажилд оруулж өгнө гэж хуурч 5.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Ч эгчтэй уулзаж ганц хүүг нь ажилд оруулж өгнө гэж 5.000.000 төгрөг авсан нь үнэн. Би Х гэж хүнийг танихгүй, гэхдээ найз Э уулзвал болох байх гэж бодсон юм. Би хүүг нь ажилд оруулж өгнө, хүмүүсийг хоолонд оруулна гэж 5.000.000 төгрөг цувуулж авсан нь үнэн. Бүгд төлөгдсөн гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай эмнэлэгээр үйлчлүүлж байсан Ц.А гэх эмэгтэй манай дээр орж ирсэн ба би тус эмэгтэйтэй уулзаж ярилцаж байгаад манай хүүхэд ажилгүй байна. ажилд орохоор өргөдөл өгсөн боловч ямар нэгэн хариу байхгүй байна. Хүүхдээ ажилд оруулах хэрэгтэй байна. Ямар нэгэн танил байна уу гэж асуусан. Тэгтэл таньдаг хүмүүст ярьж өгье гээд байсан. Тэгээд эхний ээлжинд 1.400.000 төгрөг авсан дараа нь 2017 оны 08 дугаар сарын 25-нд 700.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 03-нд 200.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 19-нд 200.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 10-нд 1.800.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 03-нд 200.000 төгрөг гэх зэргээр авч нийт 5.000.000 төгрөг авсан. Тус мөнгийг авахдаа танай хүүхдийг ажилд оруулах гээд хүмүүстэй уулзаж байна, мөнгө хэрэгтэй байна гээд авдаг байсан гэсэн мэдүүлэг /хх 5 ху/,
-Гэрч Ч.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын сүүлээр ээж маань чамайг ажилд оруулах гээд нэг хүнтэй ярьчихсан байгаа гэж хэлж байсан. 5.000.000 төгрөгийг А гэх хүнд хэд хэдээр нь хувааж өгсөн гэсэн. Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Ажилд ороход шаардлагатай гэх бүх баримтыг ээж маань А гэх эмэгтэйд өгч байсан гэсэн мэдүүлэг /хх10 ху/
-Гэрч О.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Ч гэж эмэгтэй надтай 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр уулзаад өөрийгөө Ч гэж залуугийн ээж гэж танилцуулаад А гэдэг хүн үйлдвэрт оруулж өгнө гэж 5.000.000 төгрөг авсан гэсэн утгатай зүйл ярьсан. Мөн Ч гэдэг эмэгтэй хэлэхдээ А тантай гадуур явж байгаа гэж хэлээд надаас мөнгө авдаг байсан гэх утгатай зүйл ярьсан. Ч гэх эмэгтэйд би А гэж хүнийг мэдэхгүй, энэ хүнээс мөнгө авч байгаагүй тийм учраас та хууль эрх зүйн газарт асуудлаа тавьж албан ёсоор шалгуул гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 20 ху/
-Ц.А-г яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 14-16ху/
-Хохирол төлсөн баримт /хх 54 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 08, 09, 10 дугаар сард Д.Ч-н хүүхдийг ажилд оруулж өгнө гэж хуурч 5.000.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Ч “эхний ээлжинд 1.400.000 төгрөг авсан дараа нь 2017 оны 08 дугаар сарын 25-нд 700.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 03-нд 200.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 19-нд 200.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 10-нд 1.800.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 03-нд 200.000 төгрөг гэх зэргээр авч нийт 5.000.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Ч /хх 10 ху/, О.Х /хх 12 ху/ нарын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.А дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас хохирогчид 5.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байна. Иймд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.