| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01561/И |
| Дугаар | 135/ШШ2024/01395 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2024/01395
2024 11 07 135/ШШ2024/01395
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/01561/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу, ***тоотод байрлах, ******* ******* ХХК (РД:**1, утас:**)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, *** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* (РД:***-т холбогдох,
11,231,665.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 11,231,665. төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...******* ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 11,231,665.42 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч *******гийн ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч 11,231,665.42 төгрөгийг төлөхдөө: 2024 оны 11 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг, 2024 оны 12 сарын 05-ны өдөр 935,972 төгрөг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 01 сарын 05-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг,2025 оны 02 сарын 05-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг, 2024 оны 03 сарын 05-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 03 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 4 сарын 05-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 04 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 05 сарын 05-нд 935,974 төгрөгийг 6 сарын хугацаанд өр төлбөрийг төлж барагдуулахаар тохирч эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******т холбогдох 11,231,665.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,231,665.42 төгрөгийг төлөхдөө: 2024 оны 11 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг, 2024 оны 12 сарын 05-ны өдөр 935,972 төгрөг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 01 сарын 05-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг,2025 оны 02 сарын 05-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг, 2024 оны 03 сарын 05-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 03 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 4 сарын 05-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 04 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 05 сарын 05-нд 935,974 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Талуудын хооронд тохиролцсон эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,657 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 97,329 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 97,329 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь 11,231,665.42 төгрөгийг төлөхдөө: 2024 оны 11 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг, 2024 оны 12 сарын 05-ны өдөр 935,972 төгрөг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 01 сарын 05-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг,2025 оны 02 сарын 05-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг, 2024 оны 03 сарын 05-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 03 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 4 сарын 05-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 04 сарын 20-ны өдөр 935,972 төгрөг, 2025 оны 05 сарын 05-нд 935,974 төгрөгийг 6 сарын хугацаанд тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,657 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 94,329 төгрөгийг хариуцагч Г.*******ээс, тал хувь болох 94,329 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ