Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 126/ШШ2024/0097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг дарга нарын газар эзэмших эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, газар эзэмших захирамж гаргахыг хариуцагчид даалгахтай холбоотой газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч А****** сумын Засаг дарга З.Н*******р /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг дарга, А****** сумын Х****** тосгоны захирагч, А****** сумын Х****** тосгоны газрын даамалд тус тус холбогдуулан “Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгойн зүүн сугад Мөнхтур баазын баруун талд орших манай компанийн 2003 оноос одоог хүртэл олон жил ашиглаж ирсэн Отог нэртэй 0.2 га (2000 м.кв) газраа баталгаажуулж авах гэсэн бидний хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа А****** сумын Засаг дарга, Х****** тосгоны Захирагч, Х****** тосгоны газрын даамал нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож манай хүсэлтийн дагуу дээрх газарт газар эзэмших эрхийг сэргээн баталгаажуулж өгөхийг хариуцагч нарт даалгах” шаардлага гаргасан.
    2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгойн зүүн сугад байрлах 1. 50’27’983” 100’10’287”, 2. 50’27’996” 100’10’324”, 3. 50’27’054” 100’10’299”, 4. 50’28’036” 100’10’299” солбицол бүхий газрын гэрчилгээг Э******” ХХК-д олгохгүй байгаа Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг дарга, Х****** тосгоны захирагч, Х****** тосгоны газрын даамал нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгойн зүүн сугад байрлах 1. 50’27’983” 100’10’287”, 2. 50’27’996” 100’10’324”, 3. 50’27’054" 100’10’299”, 4. 50’28’036” 100’10’299” солбицол бүхий отгийн зориулалттай газрын гэрчилгээг “Э******” ХХК-д олгож, гэрээг шинэчлэн байгуулах, газрын мэдээллийн цахим санд бүртгэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 69-71 дүгээр тал)
    3. 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргад холбогдуулан ““Э******” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгойн зүүн сугад байрлах 1. 50’27’983” 100’10’287”, 2. 50’27’996” 100’10’324”, 3. 50’27’054" 100’10’299”,  4. 50’28’036” 100’10’299” солбицол бүхий “отог”-ийн зориулалттай газарт “Э******” ХХК-д газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ. (3 дугаар хавтаст хэргийн 80-83 дугаар тал)
    4. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ““Э******” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгой зүүн сугад байрлах 1. 50’27’983” 100’10’287”, 2. 50’27’996” 100’10’324”, 3. 50’27’054" 100’10’299”,  4. 50’28’036” 100’10’299” солбицол бүхий “отог”-ийн зориулалттай газарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/179 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, тус газарт “Э******” ХХК-д газар эзэмших эрх олгохыг Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргад даалгах” гэсэн. (3 дугаар хавтаст хэргийн 132-133 дугаар тал)
    5. Хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ““Э******” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгой зүүн сугад байрлах

1. 5591178.927 583120.441,

2. 5591206.881 583109.659,

3. 5591218.101 583143.455,

4. 5591224.925 583165.388,

5. 5591193.765 583177.532,

6. 5591183.582 583156.763 солбицол бүхий “отог”-ийн зориулалттай газарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/179 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Э******” ХХК-д газар эзэмших эрх олгохыг Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргад даалгах” гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. “Э******” ХХК-иас Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргад 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 9 дугаартай албан бичгээр Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгой зүүн сугад байрлах 2000 м.кв ашиглах эрхийн гэрчилгээтэй газрыг эзэмших хүсэлтээ холбогдох баримтуудын хамт гаргасан байна.

2.2. Уг хүсэлтэд Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/179 тоот албан бичгээр (3 дугаар хавтаст хэргийн 150 дугаар тал) хариуг хүргүүлсэн байх бөгөөд хариунд “Танай компанийн эзэмшихээр хүсэлт ирүүлсэн уг газар нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн Х****** тосгоны захирагч, газрын даамал нараас газрыг эзэмшүүлэх талаар санал ирээгүй” гэж дурдаж “Э******” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.

2.3. Уг татгалзсан албан бичгийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар дээд шатны Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/951 дугаартай албан бичгээр “шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй” гэсэн хариуг хүргүүлсэн байна.(3 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр тал)

2.4. Улмаар 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “Э******” ХХК шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлдээ: ““Э******” ХХК нь Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгойн зүүн сугад байрлах

1. 50’27’983” 100’10’287”

2. 50’27’996” 100’10’324”

3. 50’27’054” 100’10’299”

4. 50’28’036” 100’10’299” солбицол бүхий газрын гэрчилгээг “Э******” ХХК-д олгохгүй байгаа Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг дарга, Х****** тосгоны захирагч, Х****** тосгоны газрын даамал нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгойн зүүн сугад байрлах 1.50’27’983” 100’10’287” 2.50’27’996” 100’10’324” 3.50’27’054” 100’10’299” 4.50’28’036” 100’10’299” солбицол бүхий отгийн зориулалттай газрын гэрчилгээг “Э******” ХХК-д олгож, гэрээг шинэчлэн байгуулах, газрын мэдээллийн цахим санд бүртгэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан билээ. Одоо тус нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар өөрчлөлт оруулж байна.

“Э******” ХХК нь 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Байгаль орчны яамнаас Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 022 дугаартай гэрчилгээгээр Хөвсгөл аймаг Х****** тосгоны нутагт орших Хөвсгөлийн Байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн Ц****** толгойн Зүүн суга нэртэй газрын 2 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийн гэрчилгээг авч байсан. Гэрчилгээний хавсралтад үйл ажиллагааны зорилгыг “аялал жуулчлал”, “отог” гэж тэмдэглэн солбицлуудыг тус тусад нь тэмдэглэсэн байдаг. Мөн тухайн үед “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээ”-г Х****** тосгоны захирагч С.Бямбажав, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Х.Пүрэвдорж нартай байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн дарга гэрээг баталж байсан. Улмаар Хөвсгөл аймгийн Х****** тосгоны захирагчийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай захирамжаар Хөвсгөл аймгийн Х****** тосгоны Ц****** толгойн Зүүн суганд 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах тухай захирамж гарсан. Ингээд манай компани Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгойн зүүн сугад газар ашиглах эрхтэй болж, 1,8 га талбайд “Ерлөг” нэртэй жуулчны бааз байгуулж, 0,2 га газарт отгийн зориулалттай аялал жуулчлалын үйлчилгээг эрхэлж эхэлсэн. Монгол Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас Х****** тосгоны эдэлбэр газрыг төлөөлж өгснөөр манай ашиглаж байсан газар Х****** тосгоны эдэлбэр газарт хамаарах болж, тухайн үед Х****** тосгоны захирагчийн захирамжаар иргэд, аж ахуй, нэгжүүдийн газар ашиглах эрхийг газар эзэмшүүлэх болгож сольж эхэлсэн байдаг.

Манай компани мөн урьд ашиглах эрхтэй байсан газраа эзэмших хүсэлтийг Х****** тосгоны захиргаанд өгсөн ба Х****** тосгоны захирагчийн 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А-53 дугаар захирамжаар газрыг эзэмшүүлсэн. Тухайн үед Х****** тосгоны газрын даамал Д.Оюунгэрэлтэй газар эзэмших гэрээ байгуулахад гэрээнд жуулчны бааз болон отгийн газрын солбицлыг тус тусад нь зааж өгч, жуулчны бааз дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон ба “отог”-ийн газар дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авъя гэхэд газрын даамал Ч.Оюунгэрэл гэрчилгээ дууссан, гэрээн дээр солбицлыг тус тусад нь заасан тул дараа нь гэрчилгээгээ гаргуулаад аваарай гэж хэлсэн. Бид Улаанбаатар хотод амьдардаг тул аялал жуулчлалын идэвхитэй үе буюу зундаа л Х****** тосгонд ажилладаг учир түүнээс хойш өдөр бүр очоод гэрчилгээгээ нэхээд байж чадаагүй. Гэхдээ удаа дараа Х****** тосгоны захирагч, газрын даамал, А****** сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өргөдөл гомдол гаргаж байсан боловч отгийн газрын гэрчилгээг тусад нь гаргаж өгөөгүй. Харин бидний хувьд отгийг одоо хүртэл зориулалтынх нь дагуу эзэмшин ашиглаж, газрын төлбөрөө төлсөөр ирсэн. А****** сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/125 дугаар захирамжаар манай отгийн газрыг Х****** тосгоны захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн байсныг олж мэдсэн. Тэр цагаас тус захирамжийг цуцлуулахаар А****** сумын Засаг дарга, Х****** тосгоны захирагч, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт удаа дараа хандаж байсан боловч дорвитой хариу өгөхгүй явсаар 2022 онд аймгийн Засаг даргад хандахад Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/192 дугаар захирамжаар А****** сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/125 дугаар захирамжийг хүчингүй болгож, дахин отгийн газартаа гэрчилгээ гаргуулах боломж бүрдснээр шүүхэд хандсан.

Хөвсгөл аймгийн Х****** тосгоны захирагчийн 2013 оны А-53 дугаар захирамжийг урьд нь манай компанид өгдөггүй, харуулдаггүй байсан ба бид 2013 оны газар эзэмших гэрээн дээр жуулчны бааз, отог гэж тус тусад нь зааж өгсөн тул аль алинд нь эзэмших эрхтэй гэж ойлгоод яваад байсан. Харин шүүхэд хандснаар 2013 оны А-53 дугаар захирамжийг олж харсан. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болсон шүүх хуралдаанд Х****** тосгоны газрын даамал Ч.Оюунгэрэл тус захирамжийг зөвхөн жуулчны баазад эзэмших эрх олгосон захирамж гэж тайлбарласан. Харин отгийн газрыг одоо хэн нэгний эзэмшилд байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч манай компанид Байгаль орчны яамнаас өгсөн газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр юм.

Тиймээс бид 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр А****** сумын Засаг даргад ““Э******” ХХК-ийн ашиглалтад байдаг Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгойн зүүн сугад байрлах

            1. 50’27’983” 100'10'287”

            2. 50’27’996” 100'10’324”

            3. 50’27'054” 100’10’299”      

            4. 50’28’036” 100’10’299” солбицол бүхий “отог”-ийн зориулалттай газрын ашиглах эрх бүхий газарт эзэмших эрх олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргахад тус сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/179 тоот албан бичгээр татгалзсан хариуг ирүүлсэн. Улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргад хандахад олгох боломжгүй, шүүхэд хандана уу гэсэн хариуг ирүүлсэн. Тус татгалзлуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Татгалзсан хариунд “уг газар нь сумын газар зохион гзйгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэжээ. 2011 оноос хойш хуучин ашиглах эрхийн гэрчилгээтэй газруудыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулахгүйгээр олгож байсан ба манай жуулчны баазын зориулалттай газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүйгээр өгч байсан. 2011 оны Улсын Их Хурлын тогтоол ч хуучин газар ашиглаж байсан иргэдийн эрхийг хөндөхгүй байхаар гарсан. Иймээс А****** сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/179 тоот хариу шийдвэр нь үндэслэлгүй юм.

Иймд “Э******” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй Хөвсгөл аймгийн Алаг- Эрдэнэ сумын Х****** тосгоны Ц****** толгойн зүүн сугад байрлах

 1. 50’27’983” 100’10’287”

 2. 50’27’996” 100’10’324”

 3. 50’27’054" 100’10’299”

 4. 50’28’036” 100’10’299” солбицол бүхий “отог”-ийн зориулалттай газарт “Э******” ХХК-д газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Алаг- Эрдэнэ сумын Засаг даргад даалгаж өгнө үү.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э****** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манай “Э******” ХХК нь 2002 оноос эхлэн Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгойн зүүн суга гэх газар 2 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөвсгөлийн тусгай хамгаалалтын захиргаа болон Хөвсгөл аймгийн Х****** тосгоны захирагчийн албатай гуравласан гэрээ байгуулж газарт жуулчны бааз, отог, 2 солбицол бүхий газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд 2002 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэр гарч ашиглалтын гэрчилгээ авсан. Уг газар ашиглалтын гэрчилгээний хавсралтад аялал жуулчлалын бааз, отог гэсэн 2 солбицлын тэмдэглэл өгсөн. Ингээд манайх үйл ажиллагаа явуулж байтал 2011 онд Улсын Их Хурлын 18 дугаар тогтоол гарснаар газрын зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтаас гаргаж Х****** тосгоны эдэлбэр газар болгосноор газрыг эзэмших эрх үүссэн. Үүнтэй холбоотой Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2010 оноос хойш газар эзэмших хүсэлт тавьсан ч Х****** тосгоны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байгаа тийм учраас газрыг эзэмшүүлэх эрх өгөх боломжгүй гэсэн хариу өгч явсаар 2013 оны 5 дугаар сард хийж өгсөн.

Гэрчилгээний хавсралтад үйл ажиллагааны зорилгыг аялал жуулчлал, отог гэж тэмдэглэн солбицлуудыг тус тусад нь тэмдэглэсэн байдаг. Улмаар Хөвсгөл аймгийн Х****** тосгоны захирагчийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09-ний өдрийн захирамжаар Хөвсгөл аймгийн Х****** тосгоны Ц****** толгойн Зүүн суганд 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах тухай захирамж гарсан. Ингээд манай компани Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгойн зүүн сугад газар ашиглах эрхтэй болж, 1,8 га талбайд “Ерлөг” нэртэй жуулчны бааз байгуулж, 0.2 га газарт отгийн зориулалттай аялал жуулчлалын үйлчилгээг эрхэлж эхэлсэн. Монгол Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас Х****** тосгоны эдэлбэр газрыг төлөөлж өгснөөр манай ашиглаж байсан газар Х****** тосгоны эдэлбэр газарт амаарах болж, тухайн үед Х****** тосгоны захирагчийн захирамжаар иргэд, аж ахуй, нэгжүүдийн газар ашиглах эрхийг газар эзэмшүүлэх болгож сольж эхэлсэн байдаг. Манай компани мөн урьд ашиглах эрхтэй байсан газраа эзэмших хүсэлтийг Х****** тосгоны захиргаанд өгсөн ба Х****** тосгоны захирагчийн 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А-53 дугаар захирамжаар газрыг эзэмшүүлсэн. Тухайн үед Х****** тосгоны газрын даамал Ч.Оюунгэрэлтэй газар эзэмших гэрээ байгуулахад гэрээнд жуулчны бааз болон отгийн газрын солбицлыг тус тусад нь зааж өгч, жуулчны бааз дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон ба отгийн газар дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авъя гэхэд газрын даамал Ч.Оюунгэрэл гэрчилгээ дууссан, гэрээн дээр солбицлыг тус тусад нь заасан тул дараа нь гэрчилгээгээ гаргуулаад аваарай гэж хэлсэн. Х****** тосгоны захирагч, газрын даамал, А****** сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өргөдөл гомдол гаргаж байсан боловч отгийн газрын гэрчилгээг тусад нь гаргаж өгөөгүй.

            Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/125 дугаар захирамжаар манай отгийн газрыг Х****** тосгоны захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн талаар олж мэдсэн. Тухайн үеэс уг захирамжийг цуцлуулахаар А****** сумын Засаг дарга, Х****** тосгоны захирагч, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт удаа дараа хандаж байсан боловч ямар нэгэн шийдвэрт хүрч чадахгүй явсаар 2022 онд аймгийн Засаг даргад хандахад Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/192 дугаар захирамжаар А****** сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/125 дугаар захирамжийг хүчингүй болгож, дахин отгийн газартаа гэрчилгээ гаргуулахаар шүүхэд хандсан. Ингээд шүүхэд хандснаар 2013 оны А-53 дугаар захирамжийг олж харсан. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болсон шүүх Х****** тосгоны газрын даамал Ч.Оюунгэрэл тус захирамжийг зөвхөн жуулчны баазад эзэмших эрх олгосон захирамж гэж тайлбарласан. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр А****** сумын засаг даргад “Э******” ХХК-ийн ашиглалтад байдаг Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгойн зүүн сугад байрлах отгийн зориулалттай газрын ашиглах эрх бүхий газарт эзэмших эрх олгож өгнө үү гэх хүсэлтийг гаргахад тус сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/179 тоот албан бичгээр татгалзсан хариуг ирүүлсэн. Хөвсгөл аймгийн Засаг даргад хандахад олгох боломжгүй, шүүхэд хандана уу гэсэн хариуг ирүүлсэн. Би одоо болтол манай компанид Байгаль орчны яамнаас өгсөн газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа.

            Иймд “Э******” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгой зүүн сугад байрлах

1. 5591178.927 583120.441,

2. 5591206.881 583109.659,

3. 5591218.101 583143.455,

4. 5591224.925 583165.388,

5. 5591193.765 583177.532,

6. 5591183.582 583156.763 солбицол бүхий “отог”-ийн зориулалттай газарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/179 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Э******” ХХК-д газар эзэмших эрх олгохыг Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргад даалгаж өгнө үү”гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа маргаан бүхий газрыг “Э******” ХХК нь эзэмших эрхтэй болох нь Байгаль орчны яамнаас олгосон 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 022 дугаартай гэрчилгээ, Хөвсгөл аймгийн Х****** тосгоны захирагчийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай захирамж, гэрчилгээний хавсралтууд зэргээр нотлогдож байдаг. Мөн ашиглах эрхийн гэрчилгээ болон Х****** тосгоны захирагчийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа учир “Э******” ХХК-ийн маргаан бүхий газар буюу Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгойн зүүн сугад байрлах отгийн зориулалттай 0.2 га газрыг ашиглах эрх нь одоо ч хүчин төгөлдөр гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанийн зүгээс 2013 оноос эхлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтээ өгч байсан боловч захиргааны байгууллагуудын зүгээс тодорхойгүй, эргэлзээтэй хариу өгч байсан учраас өнөөдөр нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах асуудал үүссэн байдаг. Захиргааны байгууллага ямар шалтгааны улмаас тодорхой хариу өгдөггүй байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон.

Тухайн маргаан бүхий газрыг Хөвсгөл аймгийн Х****** тосгоны захирагчийн алба авах сонирхолтой байсан учраас нэхэмжлэгч компанийн энэ олон жилийн хугацаанд хохироосоор ирсэн байдаг. Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргаас газар эзэмшүүлэх эрхийн хүсэлтийг өгсөн боловч үүнийг хүлээж авах боломжгүй гэх хариугаа 2024 онд өгсөн ба тухайн хариутай нь холбоотой тайлбараа сая тайлбарласан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн зүгээс тухайн газрыг 2013 онд ашиглаж байсан учир ашиглах эрхийн гэрчилгээг эзэмших эрхийн гэрчилгээг шууд солиод авах боломжтой байсан ба захиргааны байгууллагаас эрхийг нь гэрээн дээрээ тусгаж өгсөн атлаа гэрчилгээ болон захирамж гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгч компанийг хохироосон асуудал юм. Мөн дараа газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авах талаараа хандахад Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг дарга таны асуудлыг шийдвэрлээд өгчихлөө гээд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/335 дугаар тоот албан бичгээр эзэмшүүлнэ гэх ийм тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байдаг. Үүнийг тодотгож хэлэхийг хүсч байна. Мөн 2017 онд Хөвсгөл аймгийн А****** сум нь тухайн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулчихсан учир одоо уг газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Тухайн маргаан бүхий газар нь бусдын эзэмшиж байгаа газартай давхцаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, нэхэмжлэгч компани өмнө тухайн газрыг эзэмших, ашиглахтайгаа холбоотой ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй, газар эзэмшихэд шаардлагатай баримтуудыг бүрэн бүрдүүлж өгсөн байдаг. Мөн сүүлд тодруулсан солбицлын хүрээнд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар

4.1. Хариуцагч А****** сумын Засаг дарга З.Ням-Очир шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ““Э******” ХХК-ийн эзэмшихээр хүсэлт ирүүлсэн уг газар нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн Х****** тосгоны захирагч, Газрын даамал нараас газрыг эзэмшүүлэх талаар санал ирээгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна” гэжээ.

4.2. Хариуцагч Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг дарга З.Ням-Очир шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Тухайн газар нь зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй учир нэхэмжлэлийн дагуу тайлбар гаргаж эзэмшүүлэх боломжгүй талаар өмнөх шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн тухайн эдэлбэр газраас уг 0.2 га газрыг эзэмшүүлэх, ашиглуулах талаар уг эдэлбэр газрыг хариуцагч байгаа газрын даамал болон Х****** тосгоны захирагч нараас ямар нэгэн санал ирүүлээгүй учраас уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1.   Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2.   Нэхэмжлэгчээс “маргаан бүхий отгийн зориулалттай газрыг ашиглаж ирсэн бөгөөд уг газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй... хариуцагчаас хуучин ашиглах эрхийн гэрчилгээтэй газруудыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулахгүйгээр олгож байсан байтал уг үндэслэлээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас ““Э******” ХХК-ийн эзэмшихээр хүсэлт ирүүлсэн уг газар нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн Х****** тосгоны захирагч, Газрын даамал нараас газрыг эзэмшүүлэх талаар санал ирээгүй тул уг газрыг эзэмшүүлэх боломжгүй” гэж тус тус маргажээ.
  3.   Байгаль орчны яамны 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 022 дугаартай улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр (1 дүгээр хавтаст хэргийн 157-159 дүгээр тал) Хөвсгөл аймгийн Х****** тосгоны нутаг дэвсгэрт орших Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын Ц****** толгойн зүүн суга нэртэй газрын 2 га талбайг аялал жуулчлалын зорилгоор нэхэмжлэгчид 5 жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэсэн байна.
  4.   Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” 18 дугаартай тогтоолын 2 дахь заалтын 1 дэх хэсэгт “Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгон болон Ханх сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлж” шийдвэрлэсэн байх бөгөөд уг чөлөөлсөн газарт нэхэмжлэгчид ашиглах эрх олгосон газар хамаарч байгаа ба энэ талаар хэргийн оролцогчид маргадаггүй болно.
  5.   Дээрх тогтоолоор маргаан бүхий газрыг улсын тусгай хамгаалалтаас чөлөөлсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс өмнө ашиглаж байсан газраа эзэмших хүсэлтийг 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн А****** сумын газрын даамалд (1 дүгээр хавтаст хэргийн 248-249 дүгээр тал) гаргаж холбогдох бичиг баримтуудыг хавсарган өгч Х****** тосгоны захирагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А-53 дугаар захирамжаар нэхэмжлэгчид Ц****** толгойн зүүн хойд талд үйлчилгээний зориулалттай 2 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийг үндэслэн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 000298408 дугаартай гэрчилгээг олгосон, (1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр тал), мөн 0000213828 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон байна. (3 дугаар хавтаст хэргийн 206 дугаар тал)
  6.   Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгойн зүүн сугад 1,8 га талбайд “Ерлөг” нэртэй жуулчны бааз байгуулж, 0,2 га газарт отгийн зориулалттай, нийт 2 га газрыг нэхэмжлэгч ашиглах эрхтэй байсан үйл баримттай хэргийн оролцогчид маргадаггүй, харин уг газрын 0.2 га (2000 м.кв) газрыг эзэмшүүлэхтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч маргаж байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно. 
  7.   Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ “...2013 онд газрын гэрчилгээ гаргаж өгөхдөө манай баазын 1.8 га (18000 м.кв), 0.2 га (2000 м.кв) газруудын гэрчилгээг тус тусад нь гаргаж өгөх байтал Ч.Оюунгэрэл гэрчилгээ дууссан газар эзэмших гэрээн дээр танай хоёр хэсэг газрын солбицлыг тэмдэглэсэн учир дараа нь асуудалгүй гэж хэлчхээд “отог”-ийн газартаа гэрчилгээ гаргуулах талаар компанийн албан ёсны хүсэлтэд хариу өгөхгүй байсаар ирсэн” гэж тайлбарлажээ.
    1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.3.2-т “Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий 2000 м.кв газрыг эзэмшихээр удаа дараа Х****** тосгоны захирагч, Х****** тосгоны газрын даамал, А****** сумын Засаг даргад тус тус хүсэлт гаргасан гэж тайлбарлах боловч хүсэлтдээ дурдаж буй цэгүүд нь маргаан бүхий газартай хамааралгүй солбицол буюу 1. 50’27’983” 100’10’287”, 2. 50’27’996” 100’10’324”, 3. 50’27’054" 100’10’299”, 4. 50’28’036” 100’10’299” солбицол бүхий газар нь маргаан бүхий газартай хамааралгүй болох нь Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 476 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зургаар (3 дугаар хавтаст хэргийн 147 дугаар тал) тогтоогдож байна.
    2. Түүнчлэн нэхэмжлэгч нь Х****** тосгоны захирагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А-53 дугаартай захирамжаар маргаан бүхий 2000 м.кв газрыг эзэмших эрхтэй гэж тайлбарлаж байгаа ч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасны дагуу дээрх захирамжаар “Э******” ХХК-ийн жуулчны баазын үйл ажиллагаа явуулж буй 210103818 нэгж талбарын дугаар бүхий 18000 м.кв газрыг 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 000298408 дугаартай гэрчилгээгээр (1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр тал) эзэмшүүлсэн байна, нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Х****** тосгоны захирагчид газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр гаргах эрх олгоогүй, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “маргаан бүхий отгийн зориулалттай 2000 м.кв газрыг Х****** тосгоны захирагчийн захирамжийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.
    3. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс А****** сумын Х****** тосгоны газрын даамалд гаргасан газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдөлдөө 2 га газрыг эзэмших хүсэлт гаргасан (1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дүгээр тал), харин нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсанчлан өмнө ашиглаж байснаар буюу 1.8 га (18000 м.кв), 0.2 га (2000 м.кв) газрыг тус тусад нь эзэмших хүсэлтийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
  8.   Нэхэмжлэгчээс “... хариуцагчаас хуучин ашиглах эрхийн гэрчилгээтэй газруудыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулахгүйгээр олгож байсан тул газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан эсэхээс үл хамаарч эзэмшүүлэх ёстой” гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурджээ.
    1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж тус тус заасан бөгөөд дээрх хуулийн заалтуудын дагуу Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь холбогдох аймаг, сумын Засаг даргад газар эзэмших хүсэлт гаргах эрхтэй бөгөөд уг хүсэлт гаргасан газрын байршил нь тухайн аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх талаар зохицуулжээ.
    2. Нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 9 дугаартай албан бичгээр гаргасан “Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгой зүүн сугад байрлах 2000 м.кв ашиглах эрхийн гэрчилгээтэй газрыг эзэмших тухай” хүсэлтийг шийдвэрлэж уг газрыг эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэртэй холбогдуулан маргасан.
    3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшихийг хүсч буй 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Хөвсгөл газарчин” ХХК-иар хийлгүүлсэн 1.5591178.927 583120.441, 2.5591206.881 583109.659, 3. 5591218.101 583143.455, 4. 5591224.925 583165.388, 5. 5591193.765 583177.532, 6. 5591183.582 583156.763 солбицол бүхий 2000 м.кв газар нь (3 дугаар хавтаст хэргийн 168 дугаар тал) газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 476 тоот албан бичиг болон А****** сумын Х****** тосгоны 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр тогтоогдож байгаа тул газар эзэмших эрх олгохоос татгалзсан Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/179 тоот албан бичиг хууль зүйн үндэслэлтэй байна.
  9.       Түүнчлэн Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/58 албан бичгээр (1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр тал) “... “Э******” ХХК-ийн отог хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд болон усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд байрлах тул боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байна” гэжээ.
    1. Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай хуралдааны тогтоолоор Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалт, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн талбайн хэмжээ болон хилийн цэсийг тогтоосон (2 дугаар хавтаст хэргийн 85-194 дүгээр тал) байх бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшихийг хүсч буй 2000 м.кв газар дээрх тогтоолоор тогтоосон онцгой хамгаалалтын бүсийн 50 метр газартай давхцаж байгаа болох нь Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 505 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зургаар (3 дугаар хавтаст хэргийн 224-224-227 дугаар тал) тогтоогдож байна.
    2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасны дагуу маргаан бүхий газар нь онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай байгааг дурдах нь зүйтэй
  10.    Харин хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан “Х****** тосгоны захирагч, Газрын даамал нараас газрыг эзэмшүүлэх талаар санал ирээгүй тул уг газрыг эзэмшүүлэх боломжгүй” гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд бие даан шийдвэрлэхээр заасан, хэн нэгнээс санал авахаар заагаагүй байтал Х****** тосгоны захирагчийн саналыг зайлшгүй авах шаардлагатай гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм.
  11.    Иймд нэгэнт хариуцагчийн газар эзэмшүүлэхээс татгалзсан татгалзал үндэслэлтэй байх тул “Э******” ХХК-д газар эзэмших эрх олгохыг Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргад даалгах боломжгүй тул дээр дурдсан үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргад холбогдуулан гаргасан ““Э******” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгой зүүн сугад байрлах 1. 5591178.927 583120.441, 2. 5591206.881 583109.659, 3. 5591218.101 583143.455, 4. 5591224.925 583165.388, 5. 5591193.765 583177.532, 6. 5591183.582 583156.763 солбицол бүхий “отог”-ийн зориулалттай газарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/179 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Э******” ХХК-д газар эзэмших эрх олгохыг Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий “Э******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргад холбогдуулан гаргасан ““Э******” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй Хөвсгөл аймгийн А****** сумын Х****** тосгоны Ц****** толгой зүүн сугад байрлах 1. 5591178.927 583120.441, 2. 5591206.881 583109.659, 3. 5591218.101 583143.455, 4. 5591224.925 583165.388, 5. 5591193.765 583177.532, 6. 5591183.582 583156.763 солбицол бүхий “отог”-ийн зориулалттай газарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/179 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Э******” ХХК-д газар эзэмших эрх олгохыг Хөвсгөл аймгийн А****** сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий “Э******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.МӨНХБОЛОР