| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01690/И |
| Дугаар | 135/ШШ2024/01405 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 135/ШШ2024/01405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01690/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.*******цэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, ** тоотод оршин суух, ******* овогт *******-*******ы *******-Эрдэнийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, *** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******т холбогдох,
"Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.*******-*******,
Хариуцагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.*******-Эрдэнийн Б.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Бид хоёр 2010 онд танилцаад хамт амьдарч байхад 2012 онд ******* хүү төрсөн. Бид хоёр тогтсон ажилгүй. Нэг нь оюутан, нэг нь хамгаалагч хийдэг байсан. ******* нь 2015 онд Солонгос улс руу яваад 6 жил болоод ирсэн. Хол байсан болохоор тус тусдаа амьдралтай болсон. Хүү маань одоо 12 настай том болсон учраас боловсролд нь хэрэгтэй юм болов уу гэж бодоод эцгээс нь сар болгоны тэтгэмж тогтоолгох хүсэлтийг гаргасан байгаа... гэв.
2. Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2012 онд хүүхэдтэй болоод бид хоёр 2014 онд Монгол байхдаа салсан. Би 2012 онд Солонгос яваад тус тусдаа амьдралтай болсон. 2021 онд би Солонгосоос ирсэн. Бид гэрлэлтийн баталгаагүй, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Ц.*******-Эрдэнийн иргэний үнэмлэх, 2012 оны 06 сарын 19-ний өдөр төрсөн хүү О.*******ийн төрсний гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн ам бүлийн тодорхойлолт, Амин холбоо өрхийн эрүүл мэндийн төвийн О.*******ийн эрүүл бойжиж байгаа тодорхойлол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.*******-Эрдэнийн Ц.*******т холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ц.*******-******* нь Ц.*******тай 2010 онд танилцаж, дундаасаа 1 хүүхэдтэй болсон. Гэрлэлтийн баталгаагүй, одоо тусдаа амьдарч байгаа тул хүүхдийн эцэг болох Б.*******аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.
3. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, маргаагүй болно.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2010 онд танилцаж, дотно харилцаатай болж, улмаар тэдний дундаас 2012 оны ***-ний өдөр төрсөн хүү О.******* төрсөн болох нь хэрэгт авагдсан Г-407 дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д: гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн, төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу О.*******ийн төрсөн эцэг Б.*******аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.
6. Хүү О.*******ийг эх Ц.*******-Эрдэнийн асрамжид байгаа бөгөөд талууд хүүхдийн асрамжид маргаагүй. Нэхэмжлэгч хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй болно.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******-*******д олгож, хариуцагч мөн нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцон 100,716 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д тус тус заасныг баримтлан 2012 оны **-ний өдөр төрсөн хүү О.*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.*******аас тэтгэлэг гаргуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******-*******д олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцон 100,716 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ