Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2016/00057

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  Х аймгийн М сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч: З.Г,

Хариуцагч: М.Б нарт холбогдох

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 5.630.296 /таван сая зургаан зуун гучин мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2015/01072/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х аймгийн М сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан сум бүрт олгогдож буй жижиг дунд үйлдвэрийг дэмжих Сум хөгжүүлэх сан-гаас иргэн З.Г нь 20.000.000 /хорин сая/ төгрөгийг 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй Хөнгөн блок үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зээл авч 48 дахь гэрээг байгуулсан. Зээлийн барьцаанд Х аймгийн М сумын 1 дүгээр багийн 38-12А тоотын үл хөдлөх хөрөнгийн 000150699 дугаартай 64мталбай бүхий хувийн өвлийн сууцыг, газрын 0372559 дугаарт гэрчилгээний хамт барьцаалсан.

Зээлдэгч иргэн З.Гд 2013, 2014, 2015 онуудад зээлийн гэрээний дагуу санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулах талаар мэдэгдэл хүргүүлж байсан. Мэдэгдэлд заасан хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй журмын дагуу сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/119 дүгээр дугаарт Зээл цуцлах захирамж гарсан хэдий ч 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээл, зээлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй болно. Зээлдэгч өнөөдрийг хүртэл үндсэн зээл 15.083.333 төгрөг, зээлийн хүү 516.667 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч иргэн З.Г нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласан тул зээлийн гэрээний 4.3, сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар зээлийн гэрээг цуцлуулах, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлдэгч иргэн З.Г үндсэн зээл 4.916.667 /дөрвөн сая есөн зуун арван зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөг, үндсэн зээлийн хүү 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63.629 /жаран гурван мянга зургаан зуун хорин ес/ төгрөг, нийт 5.630.296 /таван сая зургаан зуун гучин мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж М сумын Засаг даргын Тамгын газрыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Г, М.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Х аймгийн М сумын иргэн З.Г, М.Б бид нар Х аймгийн М сумын Засаг даргын тамгын газраас 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 20.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, хөнгөн блок үйлдвэрлэх зориулалтаар авсан болно. Бид 2013-2014 онд зээлийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлж байсан. З.Г би 2013 онд ажилд орсонтой холбоотой төслийг хэрэгжүүлэх боломжгүй болж, блокны үйлдвэрийн машин, хэв болон бусад тоног төхөөрөмжийг худалдан зээлийн төлбөрийн 15.000.000 төгрөгийг урьдчилж төлсөн. М сумын Засаг даргын тамгын газраас шалгалт хийхдээ блокны үйлдвэрлэл эрхэлж байх үед очиж байгаагүй. Блокны машин зарж, үйл ажиллагаа зогсоосны дараа очиж шалгасан бөгөөд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн дүгнэлт гарсан байна. З.Г, М.Б бид М сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 4.916.667 төгрөг болон үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлж барагдуулна. Иймд бидэнд хугацаа олгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х аймгийн М сумын Засаг дарга нь хариуцагч З.Г, М.Б нарт холбогдуулан зээл 4.916.667 /дөрвөн сая есөн зуун арван зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөг, зээлийн хүү 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63.629 /жаран гурван мянга зургаан зуун хорин ес/ төгрөг, нийт 5.630.296 /таван сая зургаан зуун гучин мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Г, М.Б нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч нараас 5.630.296 /таван сая зургаан зуун гучин мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 105.035 төгрөгийн тал хувь 52.517 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг дурьдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х аймгийн М сумын Засаг дарга зээл 4.916.667 /дөрвөн сая есөн зуун арван зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөг, зээлийн хүү 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63.629 /жаран гурван мянга зургаан зуун хорин ес/ төгрөг, нийт 5.630.296 /таван сая зургаан зуун гучин мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч З.Г, М.Б нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч З.Г, М.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 52.517 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА