| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2017/00165/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2017-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 168
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүгдэгч Д.М ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Маахүү овгийн Д.М т холбогдох эрүүгийн 1726001020059 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, , урьд ял шийтгэлгүй, Маахүү овгийн Д.М
Шүүгдэгч Д.М нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 20-21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Далан” нэртэй хүнсний дэлүүрийн гадна талбайд хохирогч Д.О г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тэр үед согтуу байсан. Д.О г өөрийн хүүхэд шиг санаад ахархаад ганц, хоёр удаа цохиод авсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Д.О гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны орой хөдөөнөөс ирээд ахТ ын хамт “Далан” маркет ороод 20 ширхэг өндөг, 1 ширхэг ууттай салад аваад гарсан чинь дэлгүүрийн үүдэн дээр М байсан. Бид хоёр хажуугаар нь гараад мотоцикль дээрээ мордсон чинь М дүү нарын хишгийг ууяа гэхээр нь бид өмнөөс нь одоохондоо байхгүй байна гэж хэлсэн чинь М та нараас гуйж уухгүй гээд нүүрэн хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь мотоциклиосоо буугаад барилцаад авсан чинь М ын банди Очроо ирээд миний толгой руу хэд, хэдэн удаа цохисон. М ыг тавиад Очроог бариад авсан чинь М толгой руу хэд, хэдэн удаа цохисон. Тэгсэн чинь М ын дүү Баярсайханы банди толгой руу цохихоор нь 3 хүний дунд алуулах нь гэж бодоод мотоциклио хаячихаад зугтсан. Намайг зугтсан хойгуур надтай хамт явсан ах Т ийг 3-уул элбээд зодсон гэсэн. Би хамт явсан ахын хүргэнийд оччихоод эргээд мотоцикль дээрээ ирсэн чинь Т мотоциклийн хажууд суучихсан нөгөө зодсон хүмүүс нь явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,
Хохирогч Д.О гийн мөрдөн байцаалтанд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны шөнө М намайг ганцааараа зодсон. Э нь надтай хамт явсан Т тай барилцаад авчихсан байсан. Э намайг цохиж зодсон асуудал байхгүй. Намайг М толгой руу хэд хэдэн удаа цохисон. ...Э сүүлд машинтай ирсэн. Ирээд буугаад Т тай барилцаад авчихсан байсан. ..Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. М надад хохирлын мөнгө болох 70000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,
Гэрч Т.Т ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны үдэш 21 цаг өнгөрч байсан байх, О гийн хамт мотоциклиор Богд сумын 7 дугаар багт байрлах “Далан” маркет гэх хүнсний дэлгүүрээс 20 ширхэг өндөг, 1 ширхэг ууттай салад аваад гарсан чинь үүдэн дээр М зогсож байсан. Бид хоёр хажуугаар нь гараад мотоцикль дээр мордсон чинь М “дүү нарын хишгийг ууя” гэхээр нь бид хоёр хариуд нь дүү нарт нь одоо боломж алга гэсэн чинь М та нар шиг гуйлгачингуудаас хишиг хүртэхгүй гээд шууд хэд хэд цохиод авсан. Тэгсэн чинь О М тай барилцаад мотоциклиосоо буусан. Тэр үед М ын банди Очироо машинаасаа бууж ирээд чи муу намайг өдөөд байгаа шүү, ална шүү гээд намайг 2-3 удаа толгой руу цохихоор нь би М ахаа боль гэж хэлсэн чинь М хариуд нь би Тойв ахын бандитай юм ярихгүй, энэ муу пиздааг ална гээд О г цохиод байсан. Сүүлд нь Очироо, Баярсайханы банди хоёр намайг элбээд толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд О рүү дайрцгаасан. О хэд цохиулж аваад зугтсан. Тэр хэд эргээд М ын банди Очироо намайг хэд, хэдэн удаа цохиход нь би хөдлөөгүй. Тэгээд би та нарыг хэлдэг газар нь хэлнэ гэсэн чинь М эхнэр, хүүхэдтэйгээ машинтай хөдлөөд явсан. Араас нь сундалгаатай Баярсайханы банди пизданууд минь гай болов гээд мотоциклио гозойлгоод хөдөлсөн. Удалгүй О буцаж ирсэн. Тэгээд манай хүргэнийд очиж хоносон. О бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. М согтуу байсан, бусдыг нь анзаараагүй. ...Тухайн үед М ын эхнэр, С , Баярсайхын банди, М ын банди Очироо, тэгээд М нар байсан. Дэлгүүрт дэлгүүрийн худалдагч байсан. Дэлгүүрийн худалдагч гарч ирээд боль гээд орилж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,
Гэрч Ц.Ө ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны үдэш цагийг нь сайн санахгүй байна, нөхөр М ын хамт сумын соёлын төвийн баруун авто зогсоолоос С гийн мотоциклийг М унаад би араар нь сундлаад явж байтал мотоцикль нь унтарчихсан. Тэгээд утас цэнэггүй болчихоор нь замд таарсан хуний утсаар хүү Э руу ярьсан чинь одоо очлоо гэрэн. Тэгсэн чинь манай нөхөр М дэлгүүр орчихоод ирье гээд алхаад явчихсан, удалгүй хүү Э , С , Ц 3 ирэхээр нь мотоциклийн түлхүүрийг өгсөн чинь С , Ц хоёр мотоциклио асаагаад явсан. Би хүү Э ын хамт М ыг олох гээд явсан. Далан дэлгүүрийн гадаа очсон чинь М сундалгаатай мотоцикльтой хүнтэй юм яриад зогсож байсан. Би очоод явъяа гэсэн чивь М мотоцикль дээр байсан О гэх залууг цохисон чинь М , О хоёр барилцаад авсан. Т /Бадаг/ гэх залуу барьж явсан юмаа газар тавиад эргэх үед манай хүу Э машинаас буугаад барицаад авсан байсан. Тухайн үед яг юу болоод байгааг мэдээгүй. Удалгүй С , Ц хоёр ирэхзэр нь тэр хоёрт хандан М ахыгаа машины кабинд суулгаадах гэсэн чинь С М ыг машинд суулгасан. Тэгэзд тэндээсээ хэдөлсөн. Өөр зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,
Гэрч Ц.Ө ын мөрдөн байцаалтанд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн: “...Би анх 1993 онд өөрийн нөхөр М тай танилцаад 1994 онд гэр бүл болж байсан. Тэр үеэс хойш энэ хүнийг танидаг болсон. Одоо бид хоёр 3 хүүхэдтэй болсон, хамт амьдарч байгаа. Одоогоор тусдаа гараагүй хамт байдаг. Манай нөхөр Д.М нь эсээх 6-уулаа , айлын 5 дахь хүүхэд, доороо 1 дүүтэй. Айл гэрийн хувьд ноён нуруу болсон түшиг тулгатай хүн байгаа юм. Хурдан морь уядаг, аймгийн алдарт уяаж хүн байгаа юм. Надтай танилцхаасаа өмнө 1980-аад оны үед цэргийн алба хаасан. Сум орон нутагтаа хүмүүст нэр хүнд сайтай, олон түмэнтэйгээ боловсон харьцдаг хүн байгаа юм. Ааш зангийн хувьд цагаан сэтгэлтэй, их шулуун шударга зантай хүн байгаа юм. Өвөрхангай аймгийн Богд суманд ЕБС-ийн 8 дугаар анги төгссөн. Бүрэн бус дунд боловсролтой хүн байгаа юм. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, элдэв асуудалд орж байгаагүй. Архийг хааяа баяр ёслолын үеэр найз нөхөдтэйгөө уучихдаг, уусан ч тааруулаад уудаг. Хувьдаа Портер машинтай, мотоцикль байгаа, 800 гаран малтай..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,
Гэрч М.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр намайг хөдөөнөөс С , Ц нарын хамт сумын төв орж байтал ээж залгаад С гийн мотоцикль явахгүй байна, ирж ав гэхээр нь очтол ээж ганцаараа, аав “Далан” дэлгүүрийн хажууд байсан. Би ээжийг суулгаад С , Ц хоёрыг мотоцикль дээр буулгачихаад аав дээр очтол нөгөө дэлгүүрийн үүдэнд сундалгаатай мотоциклийн хажууд аав юм ярж байснаа О г 2-3 удаа толгой руу нь цохисон чинь тэр хоёр мотоцикль дээрээсээ бууухаар нь би машинаасаа буугаад боль гээд очсон чинь Т намайг бариад авахаар нь чамайг ч гэсэн ална шүү гээд барьж аваад би нэг удаа мөрлөөд 2-3 удаа нүүрэн хэсэгт нь цохисон. Тэр үед О ааваас зугтаад араас нь аав хөөгөөд байж байтал Ц , С хоёр мотоциклио асааж ирээд юу болцгоогоод байгаа юм больцгоо гээд С Т бид хоёрын дундуур орж салгаад Ц аавыг машинд суулгасан. О дээшээ явган гүйчихэж байгаа харагдсан. Т дэлгүүрийн гадаа үлдсэн бид хэд хөдлөөд хашаандаа очсон. Би О д гар хүрээгүй. ..Аав О гийн яг хаана нь хэдэн удаа цохисон болохыг анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,
Гэрч Б.Ц ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны үдэш 20 цаг өнгөрч байхад би сумын төв дээр Батчулуун гэх айлд очих гээд явж байтал гудамжинд Э , С хоёр таараад Э надад хандан аавын мотоцикль суучихсан байна гэнэ, хамт очоод аваад ирье гэхээр нь мотоциклио айлын хашаанд оруулж тавьчихаад машинд нь суугаад хөдөлсөн. Тэндээсээ Э С бид хоёрыг М ын унаж явсан мотоцикль дээр буулгачихаад. Аав М ыг авах гээд явсан. Тэр үед М “Далан” хүнсний.дэлгүүрийн гадаа хүнтэй зодоон хийж байсан. С бид хоёр мотоциклио асаагаад Э ын араас очсон чинь М О г бариад авчихсан хоёр биенийгээ заамдчихсан байсан. Э Т тай барилцаад авчихсан, Ө хажууд нь байсан. С бид хоёрыг очсон чинь Ө эгч надад хандан М ахыгаа салгаад аваад ир гэхээр нь би очиж М ахыг бариад авсан чинь О цаашаа явсан. Би М ахыг машинд нь суулгаж өгөөд Э машинаа унаад хажууд нь Ө эгч суугаад хөдөлсөн. Араас нь С бид хоёр мотоцикльтой явсан. ..Би М , О хоёрыг салгах гэж байгаад О гийн араас боль гээд нэг удаа татаад дундуур нь ороод М ыг барьж аваад машинд нь суулгасан. ..Э О дээр очоогүй. Т тай барилцаад авчихсан л байсан. ..О г С цохиогүй. ..М О гийн хаана нь юугаар хэдэн удаа цохисонг нь анзаараагүй. С бид хоёрыг ирэхэд зодоон хийгээд байж байсан. бид хоёр очиж салгаад зодооныг зогсоосон. Намайг очиж салгах үед М О г хэд, хэдэн удаа гараараа толгойн хэсэг рүү нь цохисон. ..М согтуу байсан, нөгөө хоёрыг нь анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,
Гэрч М.Э ын мөрдөн байцаалтанд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин өгсөн: “..2017 оны 10 дугаар сарын 02-ны шөнө “Далан” дэлгүүрийн урд аав М О тэй маргалдаад, аав О г хэд хэдэн удаа цохисон. О ааваас зугтаад байсан. Би О г цохиж зодсон зүйл байхгүй. ..Аав М л хэд хэдэн удаа цохисон. Өөр хүн Д.О д гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 394 дугаартай шинжээчийн: “...Д.О гийн биед тархи доргилт, дух, хамар, хацар, санчиг, зүүн чих, дээд уруул, баруун эрүүнд зулгаралт, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 32 хуудас/,
Шүүгдэгч Д.М ын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 21 цаг өнгөрч байхад би дэлгүүр орох гээд эхнэртэйгээ хаммт явж байгаад эхнэр Ө үлдээд би Богд сумын 7 дугаар багт байрлах “Далан” хүнсний дэлгүүрийн үүдэнд очтол О , Т хоёр дэлгүүрээс гарч яваад таарсан. Тэгээд тэр хоёр мотоцикль дээрээ мордоод явах гэхээр нь өвөртөө байгаа юмнаасаа ахдаа хуваалцаач гэсэн чинь О гэх залуу тийм юм байхгүй гэж хэлэхээр би уржинан танай аав надаас адуу нэхээд байсан, чи тэгээд надад юм бодоод хэгжүүрэхээд байгаа юм уу гэж хэлээд О г нэг гараасаа мөрнөөс нь барьж байгаад нөгөө гараараа шанаа руу нь 2-3 удаа цохисон чинь өмнөөс барилцаж аваад мотоциклиосоо буугаад ирсэн. Тэгээд О г гараараа хэдэн удаа толгой руу нь цохисон. Тэгээд Ц намайг машинд суулгасан. О зугтаад явсан. ..Би тодориой хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглчихсэн байсан. ..Манай хүү Э той барилцаад авчихсан байсан. би анзаараагүй. ..Манай эхнэр Ө , С гэх залуу, Ц , Э нар байсан. ..Миний буруу би хүлээн зөвшөөрч байна. ..Би өөрт сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Уул нь О гэж хүүхдийг өөрийн хүүхэд шиг санаж явдаг байсан юм. Гэхдээ хүнийг цохиж гэмтээсэн нь миний буруу, энэ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирлыг барагдуулсан учраас энэ байдлыг ойлгож шийдэж өгнө үү..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,
Шүүгдэгч Д.М ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-39/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-40/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/,
Хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-59/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.М нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 20-21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Далан” нэртэй хүнсний дэлүүрийн гадна талбайд хохирогч Д.О г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч Д.О /хх-ийн 8-9/, гэрч Т.Т /хх-ийн 12-13/, гэрч Ц.Ө /хх-ийн 14-15/, гэрч М.Э /хх-ийн 16-17/, гэрч Б.Ц /хх-ийн 19/, гэрч П.С /хх-ийн 20-21/ нарын мэдүүлгүүд, хохирогч Д.О гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 394 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-32/, шүүгдэгч Д.М ын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-37-38/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Маахүү овгийн Д.М т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Д.М ыг торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.М т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 70000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.М т оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Маахүү овгийн Д.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Маахүү овгийн Д.М ыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М т оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 70000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ