Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2016/00059

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Х аймгийн М сумын Засаг даргын нэхэмжлэлтэйД.Э, С.М  нарт холбогдох Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 20.745.617 /хорин сая долоон зуун дөчин таван мянга зургаан зуун арван долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Хаймгийн М сумын Засаг дарга Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын Засгийн газрын 2011 оны 134-р тогтоолоор батлагдсан сум бүрт олгогдож буй жижиг дунд үйлдвэрийг дэмжих Сум хөгжүүлэх сан-гаас иргэн Д.Э нь 20.000.000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 3 жилийн хугацаатай сарын 0.25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй Блок үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зээл авч 72 дугаартай гэрээг байгуулсан.

Зээлийн барьцаанд Хаймгийн М сумын 1 дүгээр багийн 30-20 тоотын үл хөдлөх хөрөнгийн 0009281 дугаартай 72 м кв талбай бүхий хувийн өвлийн сууцыг, газрын 21081137 дугаарт гэрчилгээний хамт барьцаалсан байна.

Зээлдэгч иргэн Д.Э 2013, 2014, 2015 онуудад зээлийн гэрээний дагуу санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулах, зээлийг хугацаанд нь төлөх талаар мэдэгдэл хүргүүлж байсан.

Мэдэгдэлд заасан хугацаанд үйл ажиллагаагаа эхлээгүй, зээлийн төлбөр хийгдээгүй тул журмын дагуу сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/119 дугаарт Зээл цуцлах захирамж гарсан хэдий ч 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээл, зээлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй болно. Зээлдэгч өнөөдрийг хүртэл Үндсэн зээл 0 төгрөг, зээлийн хүү 400.000 төгрөг төлсөн байна.

1. Зээлдэгч Д.Э нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж санхүүжилтийг зориулалт бусаар ашигласан тул зээлийн гэрээний 4.3, сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар зээлийн гэрээг цуцлуулах,

2. 2015 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар зээлдэгч иргэн Д.Э үндсэн зээл 20.000.000 төгрөг, үндсэн зээлийн хүү 635.417 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101.200 төгрөг, нийт 20.745.617 төгрөгийг гаргуулж М сумын Засаг даргын Тамгын газрыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э, С.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М сумын Засаг даргаас нэхэмжилж буй үндсэн зээл 20.000.000 төгрөг, үндсэн зээлийн хүү 635.417 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110.200 төгрөг. Нийт 20.745.617 төгрөгийг төлөхийг зөвшөөрөв гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаймгийн М сумын Засаг дарга нь хариуцагч Д.Э, С.М нараас Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 20.745.617 /хорин сая долоон зуун дөчин таван мянга зургаан зуун арван долоо/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Э, С.М нар ....20.745.617 төгрөгийг төлөхийг зөвшөөрөв.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарын ирүүлсэн хариу тайлбар танилцуулсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан, нэхэмжлэгч Х аймгийн М сумын Засаг даргын тамгын газар ба төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.

Харин Сум хөгжлийн сангийн зээл 20.745.617 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 261.678 төгрөгийн 50 хувь болох 130.839 төгрөгийг хариуцагч Д.Э, С.М нараас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Хаймгийн М сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага Сум хөгжүүлэх сангийн зээл 20.745.617 /хорин сая долоон зуун дөчин таван мянга зургаан зуун арван долоо/ төгрөгийг хариуцагч Д.Э, С.М нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Д.Э, С.М нараас улсын тэмдэгтийн хураамжинд 130.839 /нэг зуун гучин есөн мянга найман зуун гучин ес/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ