Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/02

 

 

Д.*******өд холбогдох

 хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

Прокурор Н.*******

Шүүгдэгч Д.*******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Д.*******өд холбогдох 2223000000187 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл *******, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, Урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн овогт гийн *******, РД:

Шүүгдэгч Д.******* нь 2018 оны 12 дугаар сарын үед Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газраас хохирогч П.ын 1 тооны хязаалан насны хээр халзан байдсан гүүг бусдад хэлэлгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч П.т 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******өд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар тогтоож,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******өд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, 

*******. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******өд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

6. Шүүгдэгч Д.*******өд 2022 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

7. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж,

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.*******ийн давж заалдах гомдлын агуулга:  

Миний бие нь 2018 оны 12 дугаар сарын ******* сумын д манай адуунд нийлсэн байсан 1 тооны адууг хүнсэндээ хэрэглэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирлыг төлж барагдуулсан.

Би хөдөө мал маллаж эхнэр, хүүхдээ тэжээдэг юм. Ийм учир Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг өршөөлд хамруулж өгөхийг хүсэж байна. Оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Д.*******өд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

  1. Хэргийн үйл баримтын талаар,

Шүүгдэгч Д.******* нь 2018 оны 12 дугаар сарын үед Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газраас П.ын 1 тооны хязаалан насны хээр халзан байдсан гүүг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч П.ын”...2018 оны 12 дугаар сарын үед Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газраас хүрэн халзан азаргатай адуунаас салсан 10 тооны адуунаас ...хээр халзан байдас алга болчихсон байхаар нь хайгаад олоогүй. 2019 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын үед ******* сумын багийн ““-ийн өвөлжөөнд байсан айлын хадам дүү нь манай сумын гэгчтэй яриад “Манай хүргэн ахын өвөлжөөний гадаа миний хээр халзан гүүний толгой байна. Танай хүргэн ах чинь манай адууг гаргачихсан байна... гэсэн мэдүүлэг,

Гэрч Х.ын “...2018 оны сүүлээр сумын мөсөн багийн иргэн П. нь сумын багийн “” гэх газраас 1 тооны хязаалан насны хээр халзан байдсан гүү хулгайд алдаж байсан. Тухайн алдсан гүү нь им, тамга тэмдэггүй байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч ын ”...2018 оны 12 сарын үед сумын багийн иргэн П. нь сумын багийн “” гэх газраас 1 тооны хязаалан насны хээр халзан байдсан гүү хулгайд алдаж байсан. Тухайн алдсан гүү нь им тамга тэмдэг байхгүй. сумын багийн нутаг , , , урагшаа давс, , , т гэх газруудаар нутаглаж бэлчдэг байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Г.ийн “...2019 оны 01 сарын үед сумын 3-р багийн иргэн П. над руу утсаар яриад “Хоёулаа нэг уулзъя” гэхээр нь би П.той уулзахад “танай хүргэн ах ******* чинь миний адуунаас хээр халзан байдсан гүү аваад нядалчихсан байна. Би өвөлжөө дээр нь очиж үзлээ. Адууныхаа хохирол мөнгийг гаргаж авмаар байна” гэж надад хэлсэн. Би хүргэн ах *******тэй яриад П. таныг хээр халзан байдас гүүг хүнсэндээ нядалчихсан байна гэж надад хэлсэн. Үнэн юм уу гэж асуухад хүргэн ах “Харин тийм юм болчихсон. Надад одоохондоо мөнгө байхгүй байна. Чи аргалаад уулзаад мөнгийг нь өгчхөөч” гэж надад хэлсэн. Би П.той уулзаж 700.000 төгрөг өгч хохирол мөнгийг нь барагдуулсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ зэрэг баримтуудаар хангалттай тогтоогджээ.

2. Эрх зүйн дүгнэлт болон прокурорын эсэргүүцлийн талаар,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Д.******* нь давж заалдах гомдолдоо “...Би хөдөө мал маллаж эхнэр хүүхдээ тэжээдэг юм. Ийм учир Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 600 цагийн албадан ажил хийлгэхээр оногдуулсан ялыг хөнгөрүүлж, өршөөлд хамруулж өгөхийг хүсэж байна. Ийм учир надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өөрчилж өгнө үү...” гэжээ.

Шүүх шүүгдэгч Д.*******ийн бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг харгалзан  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан   Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд цаг хугацааны хувьд хамаарч байгаа боловч тус хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь өршөөлд хамаарахаар зохицуулаагүй байна.

Анхан шатны шүүх Өршөөлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД  Ч.ЭНХТӨР

         Б.АРИУНБАЯР