Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2016/00061

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Х аймгийн М сумын Засаг даргын нэхэмжлэлтэйБ.Э, Н.Т нарт холбогдох

Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 18.247.460 /арван найман сая хоёр зуун дөчин долоон мянга дөрвөн зуун жар/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Хаймгийн М сумын Засаг дарга Ц.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын Засгийн газрын 2011 оны 134-р тогтоолоор батлагдсан сум бүрт олгогдож буй жижиг дунд үйлдвэрийг дэмжих Сум хөгжүүлэх сан-гаас иргэн Б.Э нь 17.500.000 төгрөгийг 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3 жилийн хугацаатай сарын 0.25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй Жимс даршлах, варень хийх чиглэлэр үйл ажиллагаа явуулахаар зээл авч 61 дугаартай гэрээг байгуулсан.

Зээлийн барьцаанд Х аймгийн М сумын 4 дүгээр багийн 14-09 тоотын үл хөдлөх хөрөнгийн 000093766 дугаартай 65 м кв талбай бүхий хувийн өвлийн сууцыг, газрын 0000613750 дугаарт гэрчилгээний хамт барьцаалсан байна.

Зээлдэгч иргэн Б.Э 2013, 2014, 2015 онуудад зээлийн гэрээний дагуу санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулах, зээлийг хугацаанд нь төлөх талаар мэдэгдэл хүргүүлж байсан.

Мэдэгдэлд заасан хугацаанд үйл ажиллагаагаа эхлээгүй, зээлийн төлбөр хийгдээгүй тул журмын дагуу сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/119 дугаарт Зээл цуцлах захирамж гарсан хэдий ч 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээл, зээлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй болно. Зээлдэгч өнөөдрийг хүртэл Үндсэн зээл 0 төгрөг, зээлийн хүү 350.000 төгрөг төлсөн байна.

1. Зээлдэгч Б.Э нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж санхүүжилтийг зориулалт бусаар ашигласан тул зээлийн гэрээний 4.3, сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар зээлийн гэрээг цуцлуулах,

2. 2015 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар зээлдэгч иргэн Б.Э үндсэн зээл 17.500.000 төгрөг, үндсэн зээлийн хүү 107.625 төгрөг, нийт 18.247.460 төгрөгийг гаргуулж М сумын Засаг даргын Тамгын газрыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2013 оны 6 дугаар сарын 17-нд Сум хөгжүүлэх сангаас зээл авч, жимс даршлах, варень хийхэд зарцуулахаар төслийн зээл авсан. Эхний жил хүүг нь төлдөг журмаар хүүгээ төлөөд явсан. Төсөлд тусгахдаа хийсэн бүтээгдэхүүнээ бусад аймаг, хот суурин газруудаар борлуулахаар төлөвлөсөн боловч орон нутагтаа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулаагүй гэсэн үндэслэлээр зээл цуцлах захирамж гасан. Миний хувьд энэхүү зээлээ төлөх чадваргүй болсон. /Том хүү Т маань тархины усжилттай болсоны улмаас хагалгаанд орж санхүүгийн хувьд хүндрэлд орсон. Бүтэн 2 сар эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд нь өөрөө асарсан тул үйлдвэрлэлээ явуулж чадаагүй./

Иймд би иргэн хүнийхээ хувьд энэхүү төслийн зээлийн нэхэмжлэгчдийг хохиролгүй болгож өгнө.

Одоогоор би гэр орон байхгүй хөлсний байранд амьдарч байгаа. Дүүгийнхээ хашаа байшинг өөрийн нэр дээр шилжүүлээд барьцаанд тавьсан. Би нөхөр хүүхдүүдийн хамт УБ хотод хөлсний ажил хийж байгаа. Нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө.

Иймд миний байдлыг харгалзан үзээд бага багаар төлнө. М сумаас өгөгдсөн 18.247.460 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаймгийн М сумын Засаг дарга нь хариуцагч Б.Э, Н.Б нараас Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 18.247.460 /арван найман сая хоёр зуун дөчин долоон мянга дөрвөн зуун жар/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг нарын ....18.247.460 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ирүүлсэн хариу тайлбар танилцуулсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан, нэхэмжлэгч Хаймгийн М сумын Засаг даргын тамгын газар ба төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.

Харин Сум хөгжлийн сангийн зээл 18.247.460 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 249.187 төгрөгийн 50 хувь болох 124.594 төгрөгийг хариуцагч Б.Э, Н.Б нараас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Хаймгийн М сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага Сум хөгжүүлэх сангийн зээл 18.247.460 /арван найман сая хоёр зуун дөчин долоон мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг хариуцагч Б.Э Н.Б нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Б.Э, Н.Б нараас улсын тэмдэгтийн хураамжинд 124.594 /нэг зуун хорин дөрвөн мянга таван зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ