Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/00063

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хаймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Б.З-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2015/01097/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.З шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1974 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ц сумын Б нэгдэлд хоньчин, малчнаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу, тамга тэмдэг дутуу дарагдсан, гарын үсэг зурагдаагүй зэргээс дээрх хугацаа ажиллаж байснаар тооцогдохгүй байна. Иймд миний 70 дугаар дансны түүвэр, шагнагдаж байсан зарим материал, 70 дугаар дансны хуулбар зэргийг үндэслэн дээрх хугацаанд Ц сумын Б нэгдэлд хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.З-той хамт нэг фермд үхэр маллаж байсан учир түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Б.З нь 8 дугаар анги төгсөөд 1974 онд цэргийн албанд татагдах хүртлээ Хаймгийн Ц сумын Б нэгдэлд хонь маллаж байсан. Цэргээс халагдаж ирээд Ц сумын Б нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан. Б.З эхнэрийнхээ хамт 15, 15 үнээ авч саадаг байсан. Тус нэгдэл 1993 онд тарсан. Сумын сайн малчин байсан төдийгүй 4 газрын жуух бичиг болон баярын бичиг зэргээр шагнагдаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүний ажиллаж байсан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд Б.З-ын Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1974 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.З нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Хүсэлтийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.З Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хаймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.З-ын 1978 оны 10 дугаар сараас 1992 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хаймгийн Ц сумын Б нэгдлээс 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол адрын хувьсгалт намын төв хороо, Бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөл, Монголын үйлдвэрчний эвлэлинй төв хорооноос тус тус олгосон 1981 он, 1982 оны хүндэт жуух бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хаймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Ц сумын Б нэгдлийг хувьчлах тухай тогтоолын хуулбар, гэрч Л.Дайриймаагийн Б.З нь Х аймгийн Ц сумын Б нэгдлийн 4 дүгээр бригадад 1977 онд цэргээс ирээд 1978 оны намраас нэгдэлд орж, улмаар нэгдэл тартал адуучин, ферм дээр саальчин, малчин хийж байсан. Нэгдлийн бүх л ажлыг хийж байсан...Б.З тасралтгүй ажиллаж байсан...Ферм дээр ажиллаж байхдаа төлөвлөгөө биелүүлсэн амжилт гаргаж диплом, баярын бичиг авч байсанБи Ц сумын Б нэгдэлд фермийн саальчин хийж байсан. 1976 онд илгээлтээр гарч нэгдэл тартал ажилласан гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин Б.З-ын Хаймгийн Ц сумын Б нэгдэлд 1974 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л шүүх хуралдаанд 1974 онд цэргийн албанд татагдах хүртлээ нэгдэлд ажиллаж байсан юм гэх тайлбар, Хаймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Зын ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа болон 70 дугаар дансны хуулбаруудад 1974 оны 5 дугаар сараас 12 дугаар сарын хооронд цалин бичигдээгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй, гэрч Л.Дайриймаа нь түүний энэ хугацаанд ажиллаж байсан талаар мэдүүлээгүй ба энэ талаарх нотлох баримт байхгүй тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 1998 оны 7 дугаар сарын 24-ний өдөр авсан дурсамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй, огноо зөрүүтэй, уяач хийж байхдаа шагнуулсан байх тул үнэлээгүй болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.З-н Хаймгийн Ц сумын Б нэгдэлд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хаймгийн Ц сумын Б нэгдэлд 1974 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА